КОВИД-19 цар тахлын тархалтыг хязгаарлах урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ихэнх улс орнууд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль болон боловсролын бусад байгууллагуудаа хаасан бөгөөд үүнд дэлхийн суралцагч хүн амын бараг 90% өртсөн. Гишүүн орнууд сургалтын өөр өөр аргуудыг ашиглан сургалтын тасралтгүй байдлыг хангахын зэрэгцээ сургуулийг дахин нээх бэлтгэл ажлыг эхлүүлэх шаардлагатай болсон.
ДэлгэрэнгүйCovid-19 ба Дэлхийн боловсрол
КОВИД-19 цар тахлын улмаас сургуулийн үйл ажиллагаа зогссон нь дэлхий даяар 1.5 тэрбум суралцагчдад нөлөөлж байна. Энэ нь нийт суралцагчдын 91 хувийг эзэлж байгаа юм (ЮНЕСКО, 2020). Энэхүү хямралын үед боловсролын тасралтгүй байдлыг хангахын тулд зайн, онлайн болон холимог аргыг ашиглаж байгаа бөгөөд нөөц боломж, чадавхаас хамаарч сургалтын загварууд харилцан адилгүй байна. Зайн болон онлайн сургалтын хувьд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг гэрээр суралцахад нь туслах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж, урьд өмнөхөөсөө илүүтэйгээр сургалтын орчинг бүрдүүлж байна.
ДэлгэрэнгүйКОВИД-19 цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох сургуулийн үйл ажиллагааг зогсоосноос үүдэн дэлхий даяар боловсролын тогтолцоонд урьд өмнө байгаагүй их бэрхшээл тулгарч байна. Засгийн газрууд сургалтын хөтөлбөрт суурилсан бүх нийтийн сургалт, суралцахуйн тасралтгүй байдлыг хангах зорилгоор олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран холимог технологийг ашиглан алсын зайнаас боловсролын үйлчилгээг хүргэх чиглэлд ажиллаж байна.
ДэлгэрэнгүйКОВИД-19 тахал нь тусгаарлах, сургуулиудыг хаах, хоорондын зай барих, дадал болсон орчныг алдагдуулах зэргээр нөлөө үзүүлж байна. Хөдөлгөөнийг хязгаарлаж хэвшмэл дэглэмийг тасалдуулан нийгмийн харилцааг хумихад хүргэж, уламжлалт суралцах аргуудыг зогсоох нь залуучууд, тэдний гэр бүл, олон нийтийн дунд дарамт, шахалт, сэтгэлийн түгшүүрийг нэмэгдүүлж байна.
Дэлгэрэнгүй