Монгол Улсын “Боловсролын суурь мэдээллийн тайлан (БСМТ)” буюу “Country Background Report (CBR)” боловсруулах судалгааны ажил нь Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг тоймлон үнэлж дүгнэх үндсэн дээр “ТХЗ 4-Боловсрол 2030 үйлийн хүрээ”-нд баримжаалан Монгол Улсын боловсролыг 2019-2030 онд хөгжүүлэх 4 дэх Мастер төлөвлөгөөг боловсруулах цогц ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн суурь мэдээллийн тайлан
ДэлгэрэнгүйОУ-н байгууллагын шинжилгээ, тайлан
Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ)- ны захиалгаар Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, түүний алсын хараа, зорилтууд, Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн салбар дамнасан агуулга, ялангуяа ТХ-ийн 4-р зорилттой нийцүүлэн насан туршдаа суралцахуйн цогц үзэл хандлагаар энэхүү тайланг боловсрууллаа. Боловсролын бодлогын тойм шинжилгээний хүрээнд БСШУСЯ-наас даалгаж, Боловсролын хүрээлэн (БХ)-ээс бүрдүүлсэн багийн зүгээс бэлтгэсэн “Монгол улсын Боловсролын суурь мэдээллийн тайлан” гэх өөрийн үнэлгээний тайлан болон 2018, 2019 онд Монгол улсад очиж газар дээр нь ажилласан удаа дараалсан томилолтын ажлын үр дүнд суурилсан бөгөөд энэхүү тайланд нөхцөл байдлыг шинжилж бодлогын зангилаа асуудлуудыг тодорхойлон үйл ажиллагааны холбогдох саналтай уялдуулан бодлогын зөвлөмжийг гаргасан болно.
Дэлгэрэнгүй