card

Хяналт, шинжилгээ, үнэлгээ

Баян-Өлгий аймагт ажилласан тухай

Баян-Өлгий аймагт ажилласан тухай

Баян-Өлгий аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар болон нийт боловсролын байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт, дотоод аудитыг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэлээ.

Дэлгэрэнгүй
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит-Тогтоол

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит-Тогтоол

Дотоод аудитын 2023 оны төлөвлөгөөний дагуу тушаал, удирдамжийг боловсруулан Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд дотоод аудитын хорооны даргаар батлуулж дараах байгууллагуудын төсвийн төлөвлөлт, санхүүжилт, түүний зарцуулалт, анхан шатны баримтын бүрдэл, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал, өглөг, авлага үүссэн шалтгаан, бүртгэл, түүнийг шийдвэрлэсэн байдал, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн болон бусад тайлангийн тайлагналт, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд төлөвлөгөөт дотоод аудитыг хийж ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээний 2023 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтэд  хийсэн хяналт-шинжилгэ, үнэлгээний тайлан Боловсрол, шинжлэх ухааны яам /2023 оны жилийн эцэс/

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгэ, үнэлгээний тайлан Боловсрол, шинжлэх ухааны яам /2023 оны жилийн эцэс/

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан боловсрол, шинжлэх ухааны салбарын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН   2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД  ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН  ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээний 2023 оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй
мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын чанарын үнэлгээ 2023

мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын чанарын үнэлгээ 2023

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 02 дугаар сарын 15-ны бдрийн А/56 тоот тушаалаар батлагдсан "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чанарын үнэлгээг зохион байгуулах удирдамж, аргачлал"-ын дагуу 2023 оны 3 дугаар сарын 27-30 -ны өдрүүдэд туршилтын чанарын үнэлгээг улсын хэмжээнд зохион байгуулсан

Дэлгэрэнгүй
Монгол улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө /Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны жилийн эцсийн тайлан/

Монгол улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө /Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны жилийн эцсийн тайлан/

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны яаманд хамаарах арга хэмжээний жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан.Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны яаманд хамаарах арга хэмжээний хэрэгжилтийг 5 газар 6 хэлтэс тус бүр чиглэлийн дагуу гаргахад зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан 100%-ийн биелэлттэй-20, зорилт, арга хэмжээний хүрэх түвшинд бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа 90%-ийн биелэлттэй-3, тавьсан зорилт, арга хэмжээнд хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа 70%-ийн хэрэгжилттэй-3, тухайн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн 50%-ийн хэрэгжилттэй-1 ажил гэж тус тус үнэлэгдлээ. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны яаманд хамаарах арга хэмжээний жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 93,7%-ийн гүйцэтгэлтэй байна.

Дэлгэрэнгүй
Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл /Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны жилийн эцсийн тайлан /

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны жилийн эцсийн тайлан/

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны жилийн эцсийн тайлан/

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээний 2022 оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан.Төлөвлөсөн авсан арга хэмжээнүүдийн 2022 оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов.

Дэлгэрэнгүй
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн  хэрэгжилт 2022 оны жилийн эцэс

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт 2022 оны жилийн эцэс

Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол шийдвэрийн Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлэхээр заасан хяналтад авсан зүйл, заалтуудын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан. Хэрэгжилтийн хувь 95,18 хувьтай байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар хууль, тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ 92,9% хувийн биелэлттэй дүгнэгдсэнтэй харьцуулахад 2,28 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй