Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
ДэлгэрэнгүйМэдээний архив
МУЭИС-ийн докторант Жаалжав овогтой Ариунболд " Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн онол, арга зүйн судалгаа" сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 05-р сарын 18-ны өдрийн 16:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.
ДэлгэрэнгүйМУЭИС-ийн докторант Дэмчигжав овогтой Отгонбаяр “Монгол улсын төрөөс чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо (1990-2022 он)” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 05-р сарын 18-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.
ДэлгэрэнгүйЭХ ХЭЛНИЙ БАЯРЫН ӨДӨР…
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
ДэлгэрэнгүйМУИС-ийн ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн докторант Баярсайханы Энхсувд “Дундад үеийн монгол хэлний бичгийн дурсгалын үгийн сангийн бүрэлдэхүүн, давтамжийн судалгаа” сэдвээр 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 439 тоотод 15:00 цагт болно.
ДэлгэрэнгүйМУИС-ийн ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн докторант Ганбатын Баттогтох “Орчин цагийн монгол хэлний холбоосын судалгаа” сэдвээр 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 439 тоотод 15:00 цагт болно.
Дэлгэрэнгүй2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ СУРГУУЛИУДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн докторант Ү.ТИАНБАО(WU, TIANBAO / CHN) “Хятад улсын монгол хэлт хэвлэл мэдээллийн хэрэгсэл: уламжлал ба шинэчлэл” нэг сэдэвт бүтээлээр Сэтгүүл зүйн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн II байрны 220 тоот өрөөнд эхэлнэ.
ДэлгэрэнгүйМУИС-ИЙН ШУС-ИЙН Улс төр судлалын тэнхимийн докторант Сүхбаатарын Жавхлан “Парламентын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татах асуудалд” сэдвээр 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр улс төр судлалын докторын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал МУИС-ийн 1 дүгээр байрны №320 тоотод 16:00 цагт болно.
ДэлгэрэнгүйТөрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйМУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын улс төр судлалын тэнхимийн докторант Цэдэн овогтой Бямбачулуун “Нутгийн өөрийн удирдлага дахь иргэдийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ” /Ховд аймгийн жишээн дээр/ сэдвээр 2023-оны 05 дугаар сарын 11-ны өдөр Улс төр судлалын докторын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах хурал МУИС-ийн хичээлийн 1 дугаар байрны 320 тоот танхимд 13:00 цагаа болно.
ДэлгэрэнгүйМУБИС-ийн НХУС-ийн гадаад хэл шинжлэлийн докторант Menggentuya “A transitivity analysis on William Golding’s Lord of the Flies from the perspective of systemic functional linguistics” сэдвээр Хэл шинжлэлийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 5-р сарын 5-ны өдрийн 14.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 4-р байрны 402 тоот өрөөнд болно.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамнаас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023" өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2023 оны 03 дугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 37, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 68, нийт 105 төгсөгч оролцох юм. Эдгээр төгсөгчид нь Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон Улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай. Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломж бүрдэнэ. Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм. “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023” өдөрлөгийг 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09:30-15:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт зохион байгуулна.
Дэлгэрэнгүй




