Оросын Холбооны Улсын Засгийн Газрын тэтгэлэгээр 2023-2024 оны хичээлийн жилд Орос улсын аль нэгэн их дээд сургуульд суралцах хүсэлтэй тэтгэлэг горилогчдын бүртгэл 2023 оны 2-р сарын 20-ны өдөр хүртэл явагдана. Монгол Улсын 620 иргэнийг тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна.
ДэлгэрэнгүйМэдээний архив
ИННОВАЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД 5 ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
“Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ыг засгийн газар өнөөдөр баталлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна.
ДэлгэрэнгүйСУИС-ийн докторант М. Энхбаатар “Монголын бэлчээрийн мал аж ахуйн соёл: харилцаа ба хуваарилалт” сэдвээр Соёл урлаг судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 14:00 цагт СУИС-ийн Төв байрны Эрдмийн өргөөнд (222 тоот) болно.
ДэлгэрэнгүйАНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос эхлэн хоёр улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жил бүр нийт 13-15 оюутан хамруулж байна.
Дэлгэрэнгүй“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын Мэдээллийн Технологийн Төв БНСУ дахь албан ёсны түнш Ай-Корь компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйМУК-ийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна. Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/454, А/418 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д тавигдах шаардлага, “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын дагуу зохион байгуулна.
ДэлгэрэнгүйБоловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ЕБС-ийн сургалтад ашиглах боломжийг бүрдүүллээ.
ДэлгэрэнгүйGPE төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад хамруулж байна.
ДэлгэрэнгүйМУБИС-ийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд хүргэж байна. Сонгон шалгаруулалтыг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/418, A/581 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”, “Албан тушаалын тодорхойлолт”-д тавигдах шаардлагын дагуу зохион байгуулна.
ДэлгэрэнгүйТөрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 2 дугаар хавсралтаар, "Төрийн албаны нөөцөд бүртгэх хүснэгтийн загвар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Төрийн жинхэнэ албаны туслах түшмэлийн тусгай шалгалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 4 дүгээр хавсралтаар, "Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 5 дугаар хавсралтаар, "Төрийн жинхэнэ албаны бүтцийн нэгжийн удирдах албан тушаалын тусгай шалгалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 6 дугаар хавсралтаар, "Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол шийдвэрийн Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлэхээр заасан хяналтад авсан зүйл, заалтуудын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан. Хэрэгжилтийн хувь 95,18 хувьтай байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар хууль, тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ 92,9% хувийн биелэлттэй дүгнэгдсэнтэй харьцуулахад 2,28 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Сургуулийн докторант Шүрэнчулуун овогтой Цэрэндулам “Удирдлагын шийдвэр гаргалтын математик загварчлалыг оюутны ачаалал тооцоолоход ашиглах нь” сэдвээр Менежментийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 15:00 цагт ШУТИС-ийн БАТС-ийн байрны 411 тоот танхимд болно.
Дэлгэрэнгүй







