card

Мэдээний архив

ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН  СУУРЬ СУДАЛГАА ХИЙХ БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ, БАГИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛНА

ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН СУУРЬ СУДАЛГАА ХИЙХ БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ, БАГИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

“Боловсролын Дэлхийн Түншлэл” нь Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө /2021-2030/-г хэрэгжүүлэхэд 5 сая ам. долларын буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Энэхүү тусламжийн хүрээнд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийг 3 жилийн хугацаагаар 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс Боловсрол, шинжлэх ухааны яам хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн үндсэн зорилго нь тэгш хамруулах замаар боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахад оршино.

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн докторант Цэрэн-Очирын Цэрэндулам “Хустайн байгалийн цогцолборт газрын уулын хээрийн ургамалжлын хөдлөлзүй” сэдвээр Биологийн ухааны докторын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 01 дүгээр сарын 23-ны 14:00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Эрдмийн танхим буюу Дугуй танхимд болно. 

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

ШУТИС-ийн докторант Жинчин овогтой Нандагсамба "Ухаалаг цахилгаан шугам сүлжээний бүтцийн загвар боловсруулах" сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 1 дүгээр сарын 27-ны 11 цагт ШУТИС-ийн III байрны 207 тоот Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Техникийн ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлтэй ШУТТНС-ийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимаас танилцаж болно.

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

Дотоод хэргийн их сургуулийн докторант Батсайханы Эрдэнэбат нь “Эрүүгийн процессын шуурхай байх зарчим: Эрх зүйн орчин, хэрэгжилт” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална. Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан  2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт Дотоод хэргийн их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно.

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

Дотоод хэргийн их сургуулийн докторант Байгалийн Эрдэнэдалай нь “Хар тамхитай тэмцэх байгууллагын үйл ажиллагааны хяналтад хийсэн дүн шинжилгээ”  сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална. Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан  2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13:00 цагт Дотоод хэргийн их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно.

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн докторант Валерий Цырендондокович Лыгденов “Нано хэмжээст цахиурын диоксидын бэхжүүлэгч ба дулаан дамжуулагч чанарын судалгаа” сэдэвт бүтээлээр Физикийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 14.00 цагт МУИС-ийн төв байрны дугуй танхимд болно.

Дэлгэрэнгүй
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд СӨБ-ын нийт 1413 байгууллагад 266024 хүүхэд хамрагдаж, нийт 9450 үндсэн багш ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 33 буюу 47.8 хувь нь их сургууль, 35 буюу 50.7 хувь нь дээд сургууль, 1 буюу 1.4 хувь нь коллеж байна. Нийт их, дээд сургууль, коллежийн 16 буюу 23.2 хувь нь төрийн өмчийн, 50 буюу 75.5 хувь нь хувийн өмчийн, 3 буюу 4.3 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна. Нийт сургалтын байгууллагын 64 буюу 92.8 хувь нь Улаанбаатар хотод, 5 буюу 7.2 хувь нь хөдөө, орон нутагт сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 77 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 48 буюу 62.3 хувь нь төрийн өмчийн, 29 буюу 37.7 хувь нь хувийн өмчийнх байна. Нийт сургалтын байгууллагын 40 нь орон нутагт, 37 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй
БШУЯ арван хоёрдугаар сард...

БШУЯ арван хоёрдугаар сард...

БШУЯ арван хоёрдугаар сард...

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн докторант Дэмбэрэлийн Нарантуяа “Монголын нийгмийн оюун санааны амьдралд МҮОНТ-ийн гүйцэтгэх үүрэг” нэг сэдэвт бүтээлээр Сэтгүүл зүйн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цагт МУИС-ийн II байрны 220 тоот өрөөнд эхэлнэ.

Дэлгэрэнгүй