Мэдээний архив
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын хүрээлэнд ажиллалаа. Боловсролын хүрээлэн нь 1956 онд байгуулагдсан
ДэлгэрэнгүйМонгол Улсын Эрдмийн Их сургуулийн докторант Жантемирова М.Б. "Казахстан улсын их сургуулийн оюутны инновацийн бүтээлч байдлыг судлах нь (Ш.Уалихановын нэрэмжит Кокшетау улсын их сургуулийн жишээн дээр)" сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2020 оны 03-р сарын 18-ны 16:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.
Дэлгэрэнгүй2020 оны байдлаар ШУТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм, шинжилгээний 68 байгууллагын 53 (77.9%) нь төрийн өмчийн, 15 (22.1%) нь хувийн өмчийн байгууллага байна. Харин Эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага 31 (45.6%) байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт 2020 онд нийт 6926 хүн ажиллаж байгаагийн 3973 (57.4%) нь эмэгтэй ажиллагчид байгаа бол нийт ажиллагчдын 6109 (88.2%) нь үндсэн, 5033 (72.7%) нь судлаачид, нийт судлаачдын 1536 (30.5%) нь эрдэм шинжилгээний ажилтан байна. Нийт ажиллагчдын дотор шинжлэх ухааны доктор 153, боловсролын доктор 1697, академич 64, профессор 369, дэд профессор 564 байна.
Дэлгэрэнгүй











