Салбарын статистик мэдээлэл
Шинэ
Монгол Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 68 их сургууль болон коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн 46 /67.6 хувь/ нь их сургууль, 22 /32.4 хувь/ нь коллеж байна.
Нийт их сургууль болон коллежийн 18 нь төрийн өмчийн, 47 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна.
Их сургууль болон коллежид нийт 161,891 суралцагч суралцаж байгаа бөгөөд нийт суралцагчдын 2,748 буюу 1.7 хувь нь дипломын боловсрол, 125,750 буюу 77.7 хувь нь бакалаврын боловсрол, 27,450 буюу 17.0 хувь нь магистрын боловсрол, 5943 буюу 3.7 хувь нь докторын боловсролд хамрагдаж байна.
Шинэ
2025-07-01
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ
2025-07-01
Дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын сургалтыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 23,768 суралцагч төгсөж, өмнөх оноос 3,787 -оор буюу 13.7 хувиар буурсан байна.
Шинэ
Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 34 буюу 52.3 хувь нь их сургууль, 29 буюу 44.6 хувь нь дээд сургууль, 2 буюу 3.1 хувь нь коллеж байна.
Нийт их, дээд сургууль, коллежийн 17 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна.
Их, дээд сургууль, коллежид нийт 150,282 суралцагч суралцаж байна. Нийт суралцагчдын 81,571 буюу 54.3 хувь нь төрийн өмчийн, 60,111 буюу 40.0 хувь нь хувийн өмчийн, 8,600 буюу 5.7 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургуульд суралцаж байна.
Шинэ
2024-08-20
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ
2024-08-20
Дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 27,555 суралцагч төгсөж, өмнөх оны төгсөгчдөөс 4,241 -ээр буюу 18.2 хувиар өссөн байна.
Шинэ
Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 33 буюу 51.6 хувь нь их сургууль, 30 буюу 46.8 хувь нь дээд сургууль, 1 буюу 1.6 хувь нь коллеж байна.

