Салбарын статистик мэдээлэл
Шинэ
2023-06-27
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тэтгэлэг олгох шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор олгоно
2023-06-27
2022-2023 оны хичээлийн жилд 70 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 11540 суралцагч төгсөнө. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс хүлээн авч хянах, шалгах ажиллагаа эхэлж байна.
Шинэ
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн докторант Бямба-Очир овогтой Минжмаа "Улаанбаатар хотын хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн хөрсний бохирдлын зарим үзүүлэлтийг судалсан дүн” сэдвээр хөдөө аж ахуйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 7-р сарын 7-ны өдрийн 10 цагт тус сургуулийн захиргааны II байрны хурлын танхимд болно.
Шинэ
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн докторант Ядамсүрэн овогтой Наранцэцэг "Монгол нутгийн буудайн агро-морфологи, генетикийн олон янз байдлын судалгаа” сэдвээр хөдөө аж ахуйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 7-р сарын 6-ны өдрийн 10 цагт тус сургуулийн захиргааны II байрны хурлын танхимд болно.
Шинэ
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн докторант Ганбаатар овогтой Мөнхжин "Газар тариалангийн төв бүсийн нөхцөлд сагад (Fagopyrum esculentum Moench) -ын сорт шалгаруулж, агротехникийн зарим аргыг судалсан дүн” сэдвээр хөдөө аж ахуйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 7-р сарын 6-ны өдрийн 14 цагт тус сургуулийн захиргааны II байрны хурлын танхимд болно.
Шинэ
Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд оролцогч талууд өнөөдөр зөвлөлдлөө. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газрын зүгээс нөхцөл байдлыг танилцуулсан юм.

