Салбарын статистик мэдээлэл
Шинэ
2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Амьдралын мод” сургалтын хөтөлбөрийг туршсан үр дүнг хэлэлцэхээр БШУЯ, БЕГ, БСҮХ, БҮТ, “Эко гэр цэцэрлэг” БСБ-ын удирдах ажилтан, мэргэжилтэн, туршсан 8 цэцэрлэгийн төлөөллийн оролцоотой уулзалт, хурал зохион байгуулагдлаа.
Шинэ
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтээ 85 сэтгэл зүйч ирүүлсэн. Тэднээс 2 үе шаттай сонгон шалгаруулалтын дараа 40 сэтгэл зүйч сонгогдож "Боловсролын сэтгэл зүйч"-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдлаа. Энэ бол 5 дахь удаагийн сургалт юм.
Шинэ
2023-06-27
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны холбогдолтой олон улсын конвенц, протоколд нэгдэн орохыг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
2023-06-27
Монгол Улс 1968 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, 1972 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш 1985, 1987, 2006, 2021 онуудад цөмийн зэвсгийг хориглох хэд хэдэн гэрээ, конвенцд нэгдэн орсон байдаг. УИХ-ын 60 дугаар тогтоолоор хэд хэдэн конвенц, протоколд нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.
Шинэ
МУБИС-ийн докторант Энхээ овогтой Мөрөн (MUREN) “Туршилтын болон квант химийн тооцооллын аргаар хийн хроматографийн баганад үүсэх устөрөгчийн холбоог судлах нь” сэдвээр химийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн ийн хичээлийн төв байрны Эрдмийн танхим (216 тоот)-д болно.
Шинэ
МУБИС-ийн докторант Соёлт овогтой Сурьяа (SURIYA) “Улаанбаатар хотын агаарын чанарын өөрчлөлт, PM2.5 тоосонцрыг урьдчилан таамаглах загвар босгох” сэдвээр химийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн төв байрны Эрдмийн танхим (216 тоот)-д болно.

