Салбарын статистик мэдээлэл
Шинэ
Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласныг сайшаан дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигын эсрэг НЭГДЬЕ үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлж байна.
Шинэ
ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ ЧАДВАЛ ИРЭЭДҮЙД АМЬДРАЛЫН ЧАНАР САЙЖИРНА
Шинэ
ОЛИМПИАДЫН БОДЛОГЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ҮНЭЛЛЭЭ
Шинэ
2023-05-30
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
2023-05-30
2023-05-30
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
2023-05-30
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) 2023-2024 оны хичээлийн жилд (уламжлалт) тусгай тэтгэлэгт бакалавр, магистр, доктор зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-с дээш насны бүрэн дунд боловсрол эзэмшсэн (физик, хими, биологи хичээл заавал судалсан байх) сурлагын сайн дүнтэй болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахимаар бүртгүүлнэ үү.
Энэтхэгийн Нью Дэли дэхь Соёлын Харилцааны зөвлөл (ICCR) нь гадаад иргэдэд Аюурвед, Иог, Унани, Сиддха, Хомеопати зэрэг чиглэлээр суралцуулах боломж олгодог. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайтаас авна уу. Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд элсэлт хийгээд сургалтын төлбөрөөс гадна тогтсон хэмжээний амьжиргааны зардал багтсан болно. Тэтгэлэг нь сургалтын хөтөлбөр үргэлжлэх бүх хугацааны туршид олгогдоно.
Шинэ
МОНГОЛ УР ЧАДВАР 2023 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

