Салбарын статистик мэдээлэл
Шинэ
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Геологи, Уул Уурхайн Сургуулийн докторант Эрдэнэнэмэх овогтой Ганзориг нь “Лазер сканнерын технологиор хадгалах савны геометр үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүй” сэдвээр Техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 10-р сарын 20-ны өдрийн 10:00 цагаас ШУТИС-ийн номын сангийн E-405 тоот танхимд болно.
Шинэ
Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн докторант Бадрах овогтой Сандагдорж “Тал хээрийн бүсийн монгол гүүний саамны гарц, найрлага, шинэлэг байдлын үнэлгээ” сэдвээр Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагаас ХААИС-ийн Захиргааны I байр, Эрдмийн зөвлөлийн танхимд болно.
Шинэ
Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 11 мянга орчим багш ажиллаж байна. Тэдний дундаас 2002 онд анхны гавьяат төрсөн нь Ц.Майдаржав багш юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 15 хүн энэ эрхэм цолыг хүртжээ. Хамгийн ахмад гавьяат П.Дулмаа багш энэ жил 85 насны босгыг давж байна. 100 жилийн түүхтэй боловсролын салбарын 51 жилийн түүхийг П.Дулмаа багш бичилцжээ.
Шинэ
Энэ хичээлийн жилд Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа билээ. Шинэ зуун жилийн босгон дээр Монголын багш нарын 55 дахь удаагийн баяр мөн тохиож байна. Өнөөдөр бүх шатны боловсролын байгууллагад 52 мянган багш ажиллаж ирээдүй, хойч үеэ соён гэгээрүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.
Шинэ
Энэ үеэр орчин үеийн Монголын боловсрол судлалын шинэ дэг, сургууль, үүсэл хөгжил, боловсрол, шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулсан эрхмүүдийн тухай, 100 жилийн хугацаанд боловсролын яамны гүйцэтгэсэн үүргийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавилаа.

