Салбарын статистик мэдээлэл
Шинэ
Цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд байгаа 1700 гаруй багш нарын төлөөлөл болгож эхний ээлжинд аймаг, дүүрэг бүрээс дөрвөн багш буюу нийт 120 багшийг энэхүү сургалтад хамрууллаа.
Шинэ
Монгол Улсын Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулан өглөө.
Шинэ
Шинэ
2021-10-02
АРХАНГАЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД 180 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ БАРИГДАЖ БАЙНА
2021-10-02
БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч. Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ Өлзийт сумын сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа. 790.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 давхар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг Ди Ти И Эм Строй ХХК гүйцэтгэж байна. Барилгыг энэ онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Гэвч ОХУ-аас импортлох өнгөлгөөний тоосгоны тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд зогссон ч ондоо багтааж ашиглалтанд оруулах болно гэдгээ инженер нь мэдэгдлээ. Аймгийн ГХБХБГ захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажил 50 хувьтай, гадна өнгөлгөөний тоосгон өрлөг, дотор ханын өрлөг хийгдэж байна.

