Салбарын статистик мэдээлэл
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны яам (“Захиалагч”) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Дэлхийн банкны бараа худалдан авах журам, банкнаас ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах зорилгоор Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Говьсүмбэр, Дорнод аймгийн төвийн нэг сургуулийн "Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим"-д ном нийлүүлэх дараах байгууллагуудад 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулах эрх олгосон.
Шинэ
Иймд дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшиж тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийг энэ сарын 02-09-ний өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна.
Шинэ
Шинэ
Монгол Улсын мал эмнэлгийн салбарын чадавхийг сайжруулах, тусламж, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, сургалт явуулж, гарын авлага боловсруулах, мал, амьтны эмнэлэг байгуулах төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд мал, амьтны эмнэлгийн шав тавилаа.
Шинэ
Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторант Ганболдын Уянгын “Үндэсний аюулгүй байдлыг гадаад худалдааны бодлогоор дэмжих боломж” сэдвээр “Аюулгүй байдал судлал” чиглэлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 14:00 цагт тус сургуулийн “Сүдээдэй” танхим (Хичээлийн I байрны 212 тоот)-д болно.

