Гадаадад суралцах
Шинэ
2026-07-09
"МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна
2026-07-09
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална..” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.
Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Шинэ
2026-07-09
"МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧИЙН ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЭХ, БАТАЛГААЖУУЛАХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна
2026-07-09
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.
Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Шинэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэх олгох журам, жолоодох эрхийн үнэмлэхийн загвар, үнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.” гэж заасныг үндэслэн “Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загвар”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.
Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 31-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Шинэ
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах шийдлийг гаргаж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөв, төсөл хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэнэ.
Шинэ
Боловсролын яам Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албатай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 253 дугаар тогтоолоор батлагдсан "Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам"-ыг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван