Гадаадад суралцах
Шинэ
Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад 2, Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад 2, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 9, богино хугацааны сургалтад 1, Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 22 албан хаагчийг тус тус хамруулсан. Дээрх яамны албан хаагчдын сургалтын зардалд нийт 9,720,000 төгрөгийг яамнаас гаргаж, албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилласан. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын 4 албан хаагчийн байгууллагын, 6 албан хаагчийг улсын зардлаар нийт 10 албан хаагчийг тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийг мэргэшүүлэх багц сургалтад хамруулсан. Сургалтын зардал нийт 6,400,000 төгрөгийг байгууллагаас гаргаж, албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллалаа. 2.Төрийн албаны зөвлөлийн 7*4*10 цахим сургалтад яам, харьяа байгууллагын албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 3. Яамны нийт албан хаагчдын Удирдлагын академийн зохион байгуулсан “Авлигаас ангид төрийн алба 1, 2, 3-р түвшин”, “Ёс зүй 1, 2, 3-р түвшин”, “Хүний эрх 1, 2, 3-р түвшин”, “Монгол хэлний анхан шатны цахим хичээл 1, 2, 3-р түвшин” цахим сургалтад хамруулж, гэрчилгээг хувийн хэрэгт нь хийх ажлыг зохион байгуулсан.Мөн "Архивын мэргэшүүлэх сургалт"-д архивын ажилтан Б.Болорчимэгийн сургалтын төлбөр 250'000 төгрөгийг байгууллагын зардлаас шийдвэрлэсэн.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны яам нь "Хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын зөв, оновчтой бодлогыг тодорхойлж, бодитой үр нөлөө үзүүлэх олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар оюуны өндөр боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэхэд оршино." гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлээ тодорхойлон хэрэгжүүлж байна.Засгийн газрын 2023 оны Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ."Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг болон Боловсрол, шинжлэх ухааны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, бүтцийн схемийг Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулсан. https://www.meds.gov.mn/erkhem-zorilgo линкээр байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний үр дүнг холбогдох мэдээллийг нээлттэй харах боломжийг бүрдүүлсэн.
Шинэ
“ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ” АЯНЫ НЭЭЛТ БОЛОВ
Шинэ
Монгол улсын их сургуулийн докторант Б.Өргөнбуян нь “Түрэгийн хаант улс, Тан улсын харилцаа (618-630)” сэдвээр Олон улс судлалын докторын (Ph.D) зэрэг хамгаална.Олон улс судлалын докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хурал 2024 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн I байрын 320 тоот өрөөнд болно.
Шинэ
2024-04-04
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙГЭЭР МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫГ ЦААШИД ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
2024-04-04
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙГЭЭР МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫГ ЦААШИД ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван