Гадаадад суралцах
Шинэ
2026-07-07
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-07-07
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам 2026–2027 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд нийт 9 тэтгэлэг олгоно. Сургалт нь лаос хэлээр явагдах бөгөөд суралцахаас өмнө 1 жилийн лаос хэлний бэлтгэлд хамрагдана.
Шинэ
23 дугаар сургууль 2015 оноос эхлэн цахим шилжилтийг хэрэгжүүлж эхэлжээ. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтад онол, дүрмийн хичээлүүдийг цахимжуулж, танхимын хичээлээр зөвхөн ярианы дадлага, хэлэлцүүлэг явуулах "Тонгоруу сургалтын арга зүй"-н загварыг туршсан байна.
Шинэ
2026-07-06
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-07-06
Нийгмийн шинжлэх ухааны тэргүүлэх болон харилцан сонирхсон чиглэлүүдээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, залуу судлаач, магистр, докторын түвшний оюутнуудад чиглэсэн сургалт, судалгааны хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар санал солилцсон юм.
Шинэ
2026-07-06
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журмын төсөлд санал авч байна
2026-07-06
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журмын төсөлд сургалтын байгууллага болон багш нараас ирүүлсэн санал, газрын алба хаагчид, Боловсролын яамны харьяа байгууллагуудаас ирсэн санал болон сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан нартай танхимаар хийсэн хэлэлцүүлэгийн үр дүнд журмын төсөлд сайжруулалт хийсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.
"Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам"-ын төсөлтэй танилцан саналаа tugsjargal@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Шинэ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлагыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлага”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.
Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 31-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван