Мэдээ мэдээлэл
Шинэ
Ховд аймгийн тухайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, цементийн үйлдвэр, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж зарим ажлууд эхэлсэн. Энэ бүтээн байгуулалтыг гардан хийх эзэд нь энэ коллежийн төгсөгчид байна гэдгийг нээлтийн үеэр онцолж байлаа.
Шинэ
Иргэн та Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандарттай танилцаж, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ 7-р сарын 28-наас 8-р сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргана уу.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухаан сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/145, А/261 дүгээр хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг хуралдлаа.
Шинэ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ. Зуны сургууль нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургах зорилготой юм. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно.
Шинэ
Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн насны 12243 хүүхэдтэйгээс 11297 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах тооцоолол гаргаад байна. Ингээд тооцоход 946 хүүхэд гэртээ үлдэхээр байгаа юм.
Шинэ
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг Баянгол дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг цэцэрлэгийн насны 21200 хүүхэдтэй. 17500 хүүхэд тогтмол цэцэрлэгт хамрагдаж байна. 6 мянга гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байжээ. 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын хэсэг ажиллаж 4500 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн байна.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа