Мэдээ мэдээлэл
Шинэ
45 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлээ. Агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна. Дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийг журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болов.
Шинэ
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо. 1921 оны 11 дүгээр сард Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамъян гүнг томилон ажиллуулснаар манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигдсан түүхтэй.
Шинэ
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өдгөө 90 насны өндөр босгыг даваад буй ХААИС-ийн анхны багш, доктор, профессор Сономдоржийн Ичинхорлоо багшид Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгийг гардуулан өглөө.
Шинэ
2021-11-26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
2021-11-26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ. Тэдний дунд боловсрол, шинжлэх ухааны салбарын төлөөлөл багтсан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
Шинэ
Боловсролын шинжлэх ухааны яам донор байгууллагуудын 2021 оны уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хамтран зүтгэгч, хөрөнгө оруулагч элчин сайдын яамд болон олон улсын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцсон. Мөн Монгол Улсаас гадаад улс оронд эх орноо төлөөлж байгаа элчин сайдууд цахимаар оролцсон юм
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа