Мэдээ мэдээлэл
Шинэ
Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ иргэний андгай өргөх ёслол боллоо. Ёслолд энэ онд 16 нас хүрч байгаа 43166 иргэн оролцсон юм. Төрийн ордны их танхимд энэ арга хэмжээ болохтой зэрэгцэн 21 аймаг 9 дүүрэгт мөн андгай өргөх ёслол болсон юм.
Шинэ
Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд АШУҮИС-ийн дэргэд Био анагаахын нэгдсэн хүрээлэнг байгуулж, салбар дундын лабораторийг ашиглалтад орууллаа. Энэ хүрээлэнд орчин цагийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг хийх боломжтой.
Шинэ
2021-11-25
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛ, АУТСОРСИНГИЙН ТӨВ 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
2021-11-25
БНЭУ-ын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Энэ хүрээнд хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл болох БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Шинэ
2021-11-25
БЕЛАРУСЬ УЛСТАЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
2021-11-25
Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанд БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Щербаков Сергей Сергеевич тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо. Мөн энэ хуралд оролцох үеэрээ тус улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскатай уулзсан юм.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа