Мэдээ мэдээлэл
Шинэ
Булган аймагт Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, иргэд оролцож, бүсийн хөгжлийн зорилт, тулгамдаж буй асуудлууд болон тэргүүлэх төслүүдийн талаар хэлэлцэв.
Шинэ
Дэлхийн Цахим Боловсролын Чуулга уулзалт (WDEC) “Боловсролын хөгжил ба шинэчлэл: Оюун ухааны эрин үе” сэдвийн дор БНХАУ-ын Ухань хотноо өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтад Боловсролын сайд П.Наранбаяр оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь дэлхийн улс орнуудын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цахим шилжилтийг дэмжих, туршлага солилцох зорилготой юм. “Сургалт—Суралцахуй—Удирдлага—Үнэлгээ—Судалгаа” зэрэг боловсролын бүх түвшинд дижитал шийдэл, технологийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх талаар оролцогч талууд хэлэлцэх юм.
Шинэ
Боловсролын сайд П.Наранбаяр Дорноговь аймагт ажиллах үеэрээ аймгийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтантай уулзаж “Боловсролын салбарт 2024-2028 онд баримтлах бодлого, хэрэгжилт” сэдвээр илтгэл тавин ярилцлаа.
Тэрбээр илтгэлдээ “2025 оны улсын төсвийн хүрээнд Говийн бүсэд нийт 55.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 9 хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна.
Үүнээс Дорноговь аймагт 32.1 тэрбум төгрөгийн өртөгтэй төслүүд хэрэгжиж байна.
Шинэ
Төрийн албаны зөвлөлийн Боловсролын яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд боловсролын салбарын хүний нөөцийн “EDU-HR” клубын гишүүдэд зориулсан манлайллын 10 ур чадварыг эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтаар удирдлагын манлайлал, харилцаа, асуудал шийдвэрлэх арга барил зэрэг чадамжуудыг онол, практик хослуулан заасан агаад оролцогчид багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх дасгал, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон байна.
Шинэ
Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутам Зүүн Өмнөд Азийн орнууд болон Тимор-Лестед “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал” олгож ирсэн.
Тус шагнал нь боловсролын салбарт тууштай зүтгэсэн, хүүхдүүдийн амьдралд бодит нөлөө үзүүлсэн багш нарыг хүндэтгэн алдаршуулах, тэдний мэргэжлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой.
2025 оноос эхлэн тус шагналын хамрах хүрээг өргөжүүлж, анх удаа Бангладеш, Бутан, Монгол Улс багтсан байна. Монгол Улсаас "Энэрэл" мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянгыг нэр дэвшүүлж, шагнал олгохоор шийдвэрлэсэнээ энэ оны 4 дүгээр сард албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр Эрхэмсэг гүнжээс энэ оны 10дугаар сарын 15-нд шагналаа гардан авна.
Шинэ
“2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа. Өнгөрсөн жил буюу 2024 оны хавар 33361 сурагч энэ шалгалтыг өгч байсан юм. Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх боломжтой болсноороо онцлог байлаа. Мөн монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудасны хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулж, хэрэв тэнцсэн бол шалгалтын үр дүн оноо насан туршид нь хүчинтэй байхаар болголоо” гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа ярилаа.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа