Мэдээ мэдээлэл
Шинэ
Боловсролын яам, Их сургуулиудын хөрөнгийн менежментийн төвөөс багш, суралцагчдын ажиллаж суралцах орчныг үе шаттайгаар сайжруулах зорилгоор их сургуулиудын ректор, захирлуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Должинсүрэн 2026 оны улсын төсөвт боловсролын салбарт тусгасан хөрөнгө оруулалт, төслүүдийн талаар, МУИС-ийн ректор Б.Очирхуяг төрийн өмчийн сургуулиудын хөрөнгө,санхүүгийн менежментийг өргөжүүлэх спорт комплекс, 1000 оюутны дотуур байр, дадлагын бааз зэрэг бүтээн байгуулалтын хамтын санхүүжилтийн боломжийг танилцуулж, Яамны Дээд боловсролын газрын төлөөлөл товч мэдээлэл өгөв.
Шинэ
2025-08-25
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл болон намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцлаа
2025-08-25
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл болон намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 181 дүгээр бага сургууль, 356 дугаар цэцэрлэгийн цогцолбор дээр ажиллалаа.
Шинэ
Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Боловсрол дахь хиймэл оюун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Боловсролын сайд П.Наранбаяр нээж, хиймэл оюуныг боловсролын бодлого, сургалт, үнэлгээ, санхүүжилтэд ашиглах боломжтойг онцоллоо.
Шинэ
2025-08-21
Хангайн бүсийн АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор” байгуулах ажлын хэсэг хуралдлаа
2025-08-21
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хангайн бүсийн АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор” байгуулах ажлын хэсэг хуралдлаа.
Шинэ
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Google for Education-ийн албан ёсны түнш байгууллага болох iCORE E&C Co., Ltd хамтран хэрэгжүүлж эхэлж буй “Gemini Academy” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа