БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:
- Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарын шинэчлэл, Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Дорнод аймагт тус тус зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр:
- Боловсролын ерөнхий хуулийн төсөл
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл
- Дээд боловсролын тухай хуулийн болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
- Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл
- Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн талаар санал солилцож, асуулт, хариулт өрнүүллээ.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
- “Шинжлэх ухаан-100” түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, “Шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын бодлого, шинэчлэл” -ийн танилцуулга, салбарын хууль тогтоомж, бодлого, хэрэгжилт, бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийн асуудлыг шинжлэх ухааны салбарын албан хаагчдад танилцууллаа.
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоффийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсаас Канад улсын их, дээд сургуульд ойролцоогоор 400-500 монгол оюутан суралцаж байна. Канад улсын хувьд 2009 оноос хойш нийт 62 төслийг санхүүжүүлсэн, багш нар болон орон нутгийнханд зориулсан хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилладаг.
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад дараах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтийг тавилаа. Тодруулбал,
- - Орон нутаг, алслагдсан сумдын сургуулиудад компьютер, тоног төхөөрөмжөөр хангах
- - Канадын хөтөлбөртэй сургуульд хамтарч ажиллах
- - Монголоос Канад улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх
- - Хоёр улсын их, дээд сургуулиуд хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх
- - Хоёр дахь хэл англи хэл болохтой холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллуулах
- - Төрийн албаны шинэчлэлийг боловсролын салбараас эхлүүлэхэд хамтрах
- - Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Computers for Schools Plus (CFS+)” хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах
- - Канад улсын олон улсын боловсролын товчоо (CBIE)-той байгуулсан санамж бичгийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан шинэчлэн талаар ажиллах зэрэг хүсэлтийг тавилаа.
- Уулзалтын төгсгөлд Элчин сайд боловсролын салбарыг бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм. БШУ-ы сайд ирэх гуравдугаар сарын 26-31-нийг дуустал үргэлжлэх APAIE (Asia-Pacific Association for International Education) Олон Улсын үзэсгэлэнгийн Ази-Номхон далайн ассосиацийн уулзалтад оролцохоор болсноо дуулгалаа
- Боловсрол, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран "Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын үнэлгээ” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.
- Хурлаар шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг олон улсын болон үндэсний оролцогч талуудад танилцуулав. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийх Үндэсний багийн ажлын явцтай танилцлаа. Мөн шинэ мастер төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар ЮНЕСКО-ийн олон улсын мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцлоо.
- ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нар үг хэлж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
- Бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, багаж хэрэгсэл, бодис урвалжийн жагсаалтыг гаргаж, Боловсролын удирдлагын системд бүртгэх түүний дагуу нийт сургуулиас мэдээлэл цуглуулах, үр дүнд шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ.
- Боловсролын салбарын суралцагчдын 2022-2023, 2023-2024 оны өсөлтийг тодорхойлж, шаардлагатай суудлын тоо, багшийн эрэлтийн тооцоолол хийлээ. Тус тооцоолол хийгдсэнээр 2022-2024 оны хичээлийн жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, түүний хэрэгжилтийг зохицуулах, яамны нэгжүүдийн хоорондын үйл ажиллагааг уялдуулах суурь бүрдэнэ.
- Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах талаар зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн цахим хурлыг 21 аймаг, нийслэлийн дүүргийн БГ-ын удирдлага, зорилтот ерөнхий боловсролын сургуулийн захирал сургалтын менежер нартай хийж Байгалийн ухааны сургалтын өнөөгийн байдлын талаар нийтийн асуулгыг эхлүүллээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар багш, ажилтанд мэдлэг, ойлголтыг өгсөн дараах сургалтыг зохион байгууллаа.
- Аймаг, дүүргийн тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтэн болон салбар комиссын гишүүдэд зориулсан сургалтыг 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. /60 багш, ажилтан/
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
- Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн хурлын нээлтийн арга хэмжээ, хүндэтгэлийн хурлын үндсэн итгэл, Боловсрол шинжлэх ухааны сайдын нэрэмжит залуу судлаачдын грант, шилдэг өгүүлэл, шилдэг бүтээлд шагнал гардуулах арга хэмжээ, Монгол Улсын шинжлэх ухааны түүхэн 5 боть номын нээлт, шинжлэх ухааны 100 жилийн түүхэн, онцлох үйл явдал, ололт амжилтыг харуулсан үзэсгэлэн гэсэн 5 бүрэлдэхүүн хэсэгтэй арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
- Шинжлэх ухааны 7 салбар, чиглэлээр 100 жилийн түүхт ойг угтан эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг хэвлүүлэн олон нийтэд түгээлээ.
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Жайка олон улсын байгууллагатай 2021-2023 он хүртэл “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих” төслийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд төсөл хэрэгжүүлэх багийн гишүүдтэй хамтран ЭМЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ТХААГ, НЭМҮТ зэрэг байгууллагатай уулзалт зохион байгуулж төслийн танилцуулгыг хийлээ.
- Боловсрол, шинжлэх ухааны салбарт дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж буй олон улсын донор байгууллагуудын “2021 арга хэмжээг 2021” уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хамтран зүтгэгч, хөрөнгө оруулагч элчин сайдын яамд болон олон улсын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцсон. Мөн Монгол Улсаас гадаад улс оронд эх орноо төлөөлж байгаа элчин сайдууд цахимаар оролцсон юм.
Уулзалтын үеэр боловсрол шинжлэх ухааны салбарт хууль эрх зүйн болон төсвийн шинэчлэл хийхээр бэлтгэл хангаж байгаа талаар танилцуулж ойрын ирээдүйд тулгамдаж байгаа асуудал, цаг алдалгүй шийдвэрлэх төсөл хөтөлбөрүүдийг нэг бүрчлэн танилцууллаа. Ингээд олон улсын байгууллагын төлөөлөгчид хэрхэн хамтрах боломжтой талаараа тус тусын байр суурийг илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр:
- Насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх
- Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх
- Чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх
- Шинжлэх ухааны парк байгуулах
- Боловсролын салбарт цахим шилжилт хийх зэрэг төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж мэдээлэл солилцлоо.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо. Мөн энэ хуралд оролцох үеэрээ тус улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскатай уулзсан юм.
Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалтын үеэр талууд санал солилцсон. Жил бүр Монгол Улсын 22 оюутныг Бүгд Найрамдах Польш Улсад бакалавр, магистрын түвшинд суралцуулж байгаа. Монгол, Польшийн хамтарсан санхүүжилттэй Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах иргэдийн тоог 22-оос 40 хүртэл нэмэгдүүлэх хүсэлтийг манай талаас тавьсан. Энэ оюутнуудын тодорхой хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн эзэд байх чиглэлээр санал солилцлоо.
Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Сэбастиан Суруныг Боловсрол , шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.
Монгол, Франц хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны 95 жилийн ой энэ жил тохиож байна. Тодруулбал 1926 онд Монголоос анхны 6 оюутан Францад очиж суралцаж байсан түүхтэйг уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд онцоллоо.
Монгол, Франц хоёр улсын Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Франц Улсын их, дээд сургуулийн магистрантурт жил бүр 10 оюутныг тэтгэлгээр суралцуулдаг. Энэ квотыг нэмэгдүүлж анагаах ухаан, уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр ложистикийн чиглэлээр магистрантур, доктрантурт суралцаж буй оюутнуудыг тэтгэлэгээр суралцуулахад дэмжлэг үзүүлэхийг уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд илэрхийллээ.
- “Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтыг сайжруулах, физик ба химийн лабораторийн өнөөгийн байдал” Ажлын хэсгийн багтай уулзалт зохион зохион байгуулсан.
- Боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Боловсролын газрын төсөв, санхүү, статистик хариуцсан мэргэжилтнүүдэд “Цахим төсөв-2022” сэдэвт сургалтыг тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газраас Сангийн яамны холбогдох албан хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлгийг хийлээ.
- БШУ-ны сайдаас аймгийн засаг дарга нарт 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 1а/6042 тоот албан бичгийг хүргүүллээ. Сүүлийн үед сургуулийн суралцагчдын дунд гарч байгаа гэмт хэрэг зөрчилтэй холбогдуулан хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар сургууль, дотуур байрны орчинд боловсролын салбарын ажилтан албан хаагч, багш, эцэг эх хэрхэн үүрэг хүлээж ажиллах асуудлыг тодорхой дурдан цаашид анхаарч ажиллах талаар чиглэл болголоо.
- Би багш-2 арга хэмжээний бүртгэл, эхний шалгаруулалтыг зохион байгуулж, нэвтрүүлгийг эхлүүлэв.
- Хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч дэмжихэд зориулсан 10 контентыг Дрийм ТВ-тэй хамтран бүтээж, 2021 оны 27,28-ны өдрүүдээс эхлэн долоо хоног бүрийн Бямба, Ням гарагийн 15 цагаас “Гэр бүлийн цаг” нэртэйгээр 5 долоо хоногийн туршид гаргаж нийтэд түгээхэд бэлэн боллоо. Энэхүү контентын агуулга нь гэр бүлийн харилцаа, үлгэр дуурайлал, хүүхдийн танин мэдэхүй, хөдөлгөөнийг хөгжүүлэх, амьдрах ухаанд сургах зэрэгт чиглэж байна.
- Монголын багш нарын 7-р их хурлаас гаргасан зөвлөмжийн дагуу яамны дэргэд байгуулагдсан зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар их хурлаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэн, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, 2022 оноос хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтийг зөв, оновчтой болгох асуудлуудыг хэлэлцлээ.
ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
- ЗГХЭГ-аас хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн системд Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн нийт 414 заал оруулж, нэг удаагийн шинжтэй, бүрэн хэрэгжсэн заалтуудыг баталгаажуулах чиглэл өгсний дагуу заалтуудтай уншиж танилцан хяналтаас хасуулах нийт 107 арга хэмжээний хэрэгжилтийг тайлагнаж, баталгаажуулж ажиллалаа.
- Шинжлэх ухааны түүхт 100 жилийн ойг угтан 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр инженерчлэл, технологи, инновац, анагаах ухаан, байгалийн ухаан, биологи-хөдөө аж ахуй, газарзүй геологи, нийгэм хүмүүнлэгийн ухаан, эдийн засаг, менежмент гэсэн 7 салбар чиглэлээр онлайнаар зохион байгуулж, дараах 14 залуу судлаачдад Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын грантыг олголоо.
- Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 8.1.14 дэх заалтыг үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/141 дугаар тушаалаар батлагдсан "Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулах журам"-ын дагуу эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналыг “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ”, “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ НОМ” гэсэн 2 төрөлд тодорхой стандарт, шалгуур, шаардлагыг баримтлан шалгаруулж, БШУ-ны сайдын А/407 тоот тушаалаар 9 номинацид шалгарсан бүтээл, өгүүлэлд тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон.
- Шинжлэх ухааны академиас “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮХ” таван боть бүтээлийг ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар түүхч, академич С.Чулуунаар ахлуулсан зохиогчдын баг туурвиж, олны хүртээл болголоо.
- Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны салбарын 100 хөгжлийн түүхийг харуулсан үндсэн 5 үзмэр болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, гарааны компаниуд зэрэг 30 гаруй байгууллагын нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, монгол эрдэмтдийн мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн, бүтээлийн дээж бүхий 80 орчим бүтээл, бүтээгдэхүүнийг нийтэд дэлгэн үзүүллээ.
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоффтой хийх уулзалтыг зохион байгуулав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад дараах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтийг тавилаа. Тодруулбал, Орон нутаг, алслагдсан сумдын сургуулиудад компьютер, тоног төхөөрөмжөөр хангах, Канадын хөтөлбөртэй сургуульд хамтарч ажиллах, Монголоос Канад улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, Хоёр улсын их, дээд сургуулиуд хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хоёр дахь хэл англи хэл болохтой холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллуулах, Төрийн албаны шинэчлэлийг боловсролын салбараас эхлүүлэхэд хамтрах, Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Computers for Schools Plus (CFS+)” хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах Канад улсын олон улсын боловсролын товчоо (CBIE)-той байгуулсан санамж бичгийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан шинэчлэн талаар ажиллах зэрэг хүсэлтийг тавилаа. Уулзалтын төгсгөлд Элчин сайд боловсролын салбарыг бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм. БШУ-ы сайд ирэх гуравдугаар сарын 26-31-нийг дуустал үргэлжлэх APAIE (Asia-Pacific Association for International Education) Олон Улсын үзэсгэлэнгийн Ази-Номхон далайн ассосиацийн уулзалтад оролцохоор болсноо дуулгалаа.
- Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын гуравдугаар хуралдааны бэлтгэлийг хангаж цахимаар зохион байгууллаа. Хуралдаанд БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Щербаков Сергей Сергеевич тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо. Монголын тал ургамал газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуй, ойн салбарын техник, тоног төхөөрөмж зэргийг шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд тодорхойлох хүсэлтийг тавилаа. Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан төслийн тоог нэмэгдүүлж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанарыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Беларусийн тал шинжлэх ухаан, инновацийн салбар дахь бүхий л хамтын ажиллагааг дэмжиж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн юм. Беларусь улс нь ойн суулгац экспортолдог улсын тоонд ордог. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих төслийг хэрэгжүүлэхэд Монгол-Беларусийн хамтын ажиллагааны түвшинд манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Дэд сайд Г.Ганбаяр хэллээ. Беларусь улсын тал мод тарих санаачилгыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд БШУ-ы дэд сайд хамтарсан комиссын дараагийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, Беларусь улсын төлөөллийг Монгол Улсад урилаа.
- Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын гуравдугаар хуралдааны бэлтгэлийг хангаж цахимаар зохион байгууллаа. Хуралдаанд БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Щербаков Сергей Сергеевич тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо. Монголын тал ургамал газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуй, ойн салбарын техник, тоног төхөөрөмж зэргийг шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд тодорхойлох хүсэлтийг тавилаа. Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан төслийн тоог нэмэгдүүлж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанарыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Беларусийн тал шинжлэх ухаан, инновацийн салбар дахь бүхий л хамтын ажиллагааг дэмжиж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн юм. Беларусь улс нь ойн суулгац экспортолдог улсын тоонд ордог. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих төслийг хэрэгжүүлэхэд Монгол-Беларусийн хамтын ажиллагааны түвшинд манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Дэд сайд Г.Ганбаяр хэллээ. Беларусь улсын тал мод тарих санаачилгыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд БШУ-ы дэд сайд хамтарсан комиссын дараагийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, Беларусь улсын төлөөллийг Монгол Улсад урилаа.
- Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн хүсэлтийг хянаж нэгтгэн, Одамис системээр баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлэв. АНУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа хоёр цэцэрлэгийн төслийг дотоодын татвараас чөлөөлүүлэх хүсэлт, Монгол Японы эмнэлгийн төсөл болон Японы инженер технологийн дээд боловсрол төслийг татвараас чөлөөлүүлэх хүсэлтүүдийг тус тус хянан боловсруулж, Сангийн яаманд бичгээр болон цахим системээр хүргүүллээ.
- Монгол Улсын 2022 төсвийн тухай шинээр батлагдсан 173 төсөл арга хэмжээний нарийвчилсан судалгааг гарган удирдлагуудад танилцуулга хийж. Төсөл арга хэмжээ бүрээр ХАА зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.
- Төсвийн жил дуусгавар болж байгаатай холбогдуулан гүйцэтгэл хүлээн авах, санхүүжилт олгох ажлыг эрчимтэй зохион байгуулж ажиллаж байна.
- Гэрээний хугацаа дууссан 38 төсөл арга хэмжээний гэрээний хугацаа сунгах хурлын тэмдэглэлийг албажуулж, холбогдох материалыг бүрдүүлж, гэрээг албажуулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
- Барилга угсралтын ажилтай холбогдуулан техникийн нөхцөл гаргуулах, зураг төсөл боловсруулах, мэргэжлийн хяналтын байгууллагуудад хянуулах ажлыг шаардлагатай төсөл арга хэмжээ тус бүрээр зохион байгуулан ажилласан.
- Шинжлэх ухаан, иновацийн төвийн кластер /Улаанбаатар/ төсөл арга хэмжээний төсөвт өртөг, төсөл арга хэмжээний нэрийн өөрчлөлт оруулах хүсэлтийг Монгол Улсын Төсвийн байнгын хороонд БШУ-ын Сайдын албан бичгээр хүргүүлсэн.
ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
- Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарсан уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулж, салбарын багш, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааны чиглэлээр 2022 онд туссан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
- 2021 оны 11 дүгээр сард боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын төсөв, зарцуулах эрхийн хүрээнд 21.8 тэрбум төгрөгийн 1528 ширхэг гүйлгээ хийгдсэн байна.
- Боловсрол, шинжлэх ухааны сайдын багц 2021 оны 10 дугаар сард улсын төсвөөс 1,547,144,725.8 мянган төгрөгийн санхүүжилт авахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1,297,073,114.9 мянган төгрөгийн санхүүжилт авсан ба нийт төсвийн 84%-ийг санхүүжүүлсэн гүйцэтгэлтэй байна.
- Нийт урсгал зардал 1,159,413,176.4 мянган төгрөг батлагдсанаас 1,086,884,121.7 мянган төгрөг буюу 94% -ийн гүйцэтгэлтэй байна.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД:
- Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт зориулсан сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан. Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга 31 хүн хамрагдсан.
- Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллогын явцад хяналт тавьж 2460 байгууллагаас 85 хувь нь бүртгэл хийгдээд байна.