Нэг. Тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2021-2022 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+);
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй);
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
- Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:
Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан мэргэжлийн чиглэлээр элсүүлэн сургана. Үүнд:
№ |
Төрөлжсөн чиглэл |
№ |
Мэргэжлийн нэр |
Боловсролын түвшин |
||
Бакалавр |
Магистр |
Доктор |
||||
1. |
011 Боловсрол |
1. |
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол |
BSc |
|
|
2. |
Багш, бага ангийн боловсрол |
BSc |
|
|
||
3. |
Багш, тусгай хэрэгцээт боловсрол |
BSc |
|
|
||
2. |
021 Соёл, урлаг |
4. |
Уран сайхны гэрэлтүүлэг |
BSc |
MSc |
|
5. |
Дуу, чимээний технологи |
BSc |
MSc |
|
||
6. |
Хөгжмийн театрын найруулга |
BSc |
MSc |
|
||
7. |
Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506) |
BSc |
MSc |
|
||
8. |
Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт |
BSc |
|
|
||
3. |
051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан |
9. |
Биологи |
BSc |
MSc |
PhD |
4.
|
052 Хүрээлэн буй орчин |
10. |
Хүрээлэн буй орчин судлал |
BSc |
MSc |
PhD |
5. |
061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи |
11. |
Утасгүй холбоо |
BEng |
MEng |
|
12. |
Өгөгдлийн ухаан |
BEng |
MEng |
|
||
13. |
Системийн аюулгүй байдал |
BEng |
MEng |
|
||
14. |
Хиймэл оюун ухаан |
BEng |
MEng |
|
||
6. |
071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл |
15. |
Химийн инженерчлэл ба боловсруулалт |
BEng |
MEng |
|
16. |
Сэргээгдэх эрчим хүч |
BEng |
MEng |
PhD |
||
17. |
Байгаль орчныг хамгаалах технологи |
BEng |
MEng |
|
||
18. |
Электроник |
BEng |
MEng |
PhD |
||
19. |
Механик инженер |
BEng |
MEng |
|
||
7. |
072 Үйлдвэрлэл, боловсруулалт |
20. |
Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи |
BEng |
MEng |
PhD |
21. |
Хүнсний инженерчлэл |
BEng |
MEng |
PhD |
||
22. |
Шим тэжээл судлал |
BEng |
MEng |
PhD |
||
23. |
Газрын тосны инженер |
BEng |
MEng |
|
||
24. |
Уул уурхайн ашиглалтын технологи |
BEng |
MEng |
|
||
8. |
073 Архитектур ба барилга, угсралт |
25. |
Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи |
BEng |
MEng |
PhD |
26. |
Хаягдал боловсруулах технологи |
BEng |
MEng |
PhD |
||
9. |
078 Инженерчлэл салбар хооронд |
27. |
Биотехнологи |
BEng |
MSc |
PhD |
28. |
Био-инженерчлэл |
|
MSc |
PhD |
||
29. |
Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл |
|
MSc |
PhD |
||
10. |
081 Хөдөө аж ахуй |
30. |
Мал аж ахуй (зоотехник, мал зүйч) |
BSc |
|
|
31. |
Газар тариалангийн аж ахуй (агрономи) |
BSc |
|
|
||
32. |
Хөрс судлал, агрохими |
BSc |
|
|
||
11. |
082 Ойн аж ахуй |
33. |
Ойн инженер |
BSc |
|
|
12. |
084 Мал эмнэл зүй |
34. |
Мал эмнэл зүй |
BSc |
|
|
13. |
091 Эрүүл мэнд |
35. |
Сувилахуй |
BSc |
|
|
36. |
Био-анагаах ухаан |
BSc |
|
|
||
37. |
Нийгмийн эрүүл мэнд |
BSc |
|
|
||
Нийт |
35 |
25 |
12 |
Гурав. Бүртгэл
БҮРТГЭЛ 2022 ОНЫ 7 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРӨӨС 7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН 23:59 МИНУТ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд
- Цахим өргөдөл
- Анги удирдсан багшийн тодорхойлолт;
- Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Орос хэл дээр 500 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
- 11 дүгээр ангийн дүнгийн тодорхойлолт;
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Гадаад паспорт;
- Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
- Эрүүл мэндийн бичиг;
- Цагдаагийн бичиг;
- Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар;
Магистрын сургалтад бүртгүүлэх иргэд
- Цахим өргөдөл
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
- Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
- Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
- Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Англи эсвэл Орос хэл дээр 600 үгээс цөөнгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах.)
- Эрүүл мэндийн бичиг;
- Цагдаагийн бичиг;
- Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг цахимаар оруулна;
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
---oOo---