Япон Улсын Анагаах Ухаан, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургуулийн тэтгэлэг
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах Ухаан, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 10 хүртэлх Монгол оюутныг 100%-ийн тэтгэлэгт хамруулан суралцуулна.
Тэтгэлгийн мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу:
https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/msguide-en.html
https://admissions.iuhw.ac.jp/pdf/ApplicationMongolianScholarship_en.pdf
Тэтгэлэг дуусгавар болох хугацаа, тэтгэлэгт оюутны баримтлах ёс зүйн хэм хэмжээтэй сайтар уншиж танилцана уу. Тэтгэлэгт оюутнууд их, дээд сургуулиа төгссөнийхөө дараа тэтгэлэг авсан хугацаатайгаа ижил хугацаанд АУНХИС-ийн томилсон газар /Япон эсхүл Монголд/ ажиллах үүргийг хүлээнэ.
Тэтгэлгийн материалыг 2022 оны 10 сарын 28 хүртэл info-scholar@iuhw.ac.jp хаягт илгээхийг хүсье.
Хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Суралцуулах мэргэжлийн чиглэл:
Department of Nursing Department of Physical Therapy Department of Occupational Therapy Department of Speech and Hearing Sciences Department of Orthoptics and Visual Sciences Department of Radiological Sciences Department of Pharmaceutical Sciences Department of Medical Technology and Sciences Department of Social Services and Healthcare Management |
Сувилахуй Хөдөлгөөн засал Хөдөлмөр засал Хэл яриа, сонсголын гажиг засал Хараа зүйн гажиг засал Радиологийн мэргэжилтэн. техникч Эм зүйч Эмнэлзүйн эмгэг судлаач, био-анагаахын мэргэжилтэн. техникч Эрүүл мэндийн тусламж, нийгмийн үйлчилгээний менежмент |
Тавигдах шаардлага:
30-аас доош насны Монгол Улсын иргэн байх
Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээтэй байх
Ерөнхий боловсролын сургуулийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол голч дүн 3.8 болон түүнээс дээш байх
Япон хэлний мэдлэг N3 түвшинтэй байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол N2 түвшинтэй байх /шаардлагатай тохиолдолд япон хэлний бэлтгэл ангид суралцана/
Тэтгэлгийн хэмжээ:
Япон улс руу зорчих онгоцны тийзнээс бусад сургалт, дадлага болон амьжиргааны зардлыг АУНХИС хариуцна.
Дараах материалыг бүрдүүлэн 2022 оны 10 сарын 28 хүртэл info-scholar@iuhw.ac.jp хаягт илгээхийг хүсье:
- Бүртгэлийн маягтыг (цээж зурагтай) дараах холбоосоор авч бөглөж илгээнэ үү https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/msguide-en.html
- Цээж зураг
- Эрүүл мэндийн асуулгыг /Health Questionnaire/ дараах холбоосоор авч бөглөж илгээнэ үү https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/msguide-en.html
- Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээ ★ /Англи эс бол Монгол хэлээр/
- Ерөнхий боловсролын сургуулийн аттестат ба үнэмлэх ★ /Япон эс бол Монгол хэлээр/
- Япон хэлний мэдлэгийг батлах гэрчилгээ (JLPT, J-test болон бусад)
- Гадаад пасспорт эс бол иргэний үнэмлэхний хуулбар /цээж зураг, регистрийн дугаартай хуудас/
Их дээд сургуульд суралцагсдын хувьд дараах материалыг нэмэлтээр бүртгүүлнэ үү.
- Их дээд сургуулийн дүнгийн хүснэгт ★ /Англи эс бол Монгол хэлээр/
★ тэмдэглээтэй бичиг баримтыг албан ёсны Япон орчуулгыг хавсарган илгээх