2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

A- A A+
2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС БНХАУ-ЫН    ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН    БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС БНХАУ-ЫН

 ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.

Нэг. Тавигдах шаардлага:

  • Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна; 
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.      

Хоёр. Тэтгэлэгт багтах зардал:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байрны төлбөр
  • Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/
  • Эрүүл мэндийн даатгалын зардал

Жич: Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.

Гурав.Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:

Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их дээд сургуулиудын дотроос 2 сургууль 2 мэргэжлийг сонгох бөгөөд сургууль өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулалт хийх юм.

 

2023-2024 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны засгийн газрын тэтгэлэгт хамрагдах их дээд сургууль ба мэргэжил

 

No.

Сургууль

Элсэх мэргэжил

1

Өвөр Монголын Их Сургууль

1.Бизнесийн удирдлага

2.Банк санхүү

3.Нягтлан бодох

 4.Эдийн засаг

5.Хятад хэл, утга зохиол

6.Олон улсын хятад хэл

7.Сэтгүүл зүй

8.Сүлжээ ба шинэ медиа

9.Хууль эрх зүй

10.Аялал жуулчлалын менежмент

11.Түүх судлал

 12.Нийгмийн ухаан

13.Нийгмийн ажиллагаа

 14.Захиргааны менежмент

 15.Хөдөлмөр ба нийгмийн хамгаалал

 16.Газар шорооны баялгийн менежмент 17.Компьютерийн шинжлэх ухаан ба технологи 18.Програм хангамж

19.Харилцаа холбооны инженер

20.Электрон мэдээллийн шинжлэх ухаан ба технологи 21.Автоматжуулалт

22.Биотехнологи

23.Биологийн шинжлэх ухаан

 24.Хэрэглээний хими

25.Хүнсний шинжлэх ухаан ба технологи

26.Экологи

 27.Байгаль орчны шинжлэх ухаан

28.Хүнсний шинжлэх ухаан ба инженер 29.Инженерийн менежмент

30.Хэрэглээний физик

31.Математик ба хэрэглээний математик

32.Зам тээвэр

33.Зам гүүрийн инженер

34.Механик инженер

35.Тээврийн хэрэгслийн инженер

36.Логистикийн менежмент

2

Өвөр Монголын Багшийн Их сургууль

1.Санхүү,эдийн засаг

2.Монгол хэл, утга зохиол

3.Орчуулга

4.Сэтгүүл зүй

5.Радио,телевизийн найруулагч

6.Аялал жуулчлалын менежмент

7.Сэтгэл судлал

 8.Угсаатны зүй

 9.Нийгэм судлал (социологи)

10.Нийгмийн ажил (нийгмийн ажилтан)

11.Биеийн тамир судлал

12.Физик судлал

13.Цахим мэдээллийн инженерчлэл

14.Хэрэглээний  физик судлал

15.Газар зүйн шинжлэх ухаан

16.Хот, хөдөөгийн төлөвлөлт

17.Газрын нөөцийн менежмент

18.Физик газар зүй ба нөөцийн орчин

19.Хүний газар зүй ба хот хөдөөгийн төлөвлөлт

20.Газар зүйн мэдээллийн шинжлэх ухаан

21.Зураглалын инженерчлэл

22.Компьютерын шинжлэх ухаан

23.Өгөгдлийн шинжлэх ухаан (Data science) ба их өгөгдлийн технологи (big data technology)

3

Өвөр монголын  Шинжлэх ухаан технологийн их сургууль

1.Цахилгааны инженер ба автоматжуулалт

2.Барилгын инженер

3.Олон улсын эдийн засаг, худалдаа

4

Өвөр монголын аж үйлдвэрийн их сургууль

1.Шинэ эрчим хүчний шинжлэх ухаан, инженерчлэл 2.Химийн инженер, технологийн мэргэжил

 3.Хүрээлэн буй орчны зураг төсөл (дотор дизайн чиглэл)

4.Бизнесийн удирдлага

5.Уул уурхайн инженер

 6.Компьютерийн шинжлэх ухаан Технологи 7.Барилгын инженер

8.Цахилгааны инженер ба автоматжуулалт

9.Механик инженерчлэл ба автоматжуулалт

5

Өвөр монголын үндэстний их сургууль

1.Монгол ангаах ухаан

2.Монгол эм зүй

 3.Клиник анагаах ухаан

4.Олон улсын эдийн засаг болон худалдаа

5.Угсаатны зүй

6

Өвөр Монголын Хөдөө Аж

Ахуйн Их Сургууль

1.Хүнсний шинжлэх ухаан ба инженер

2.Тариалан, ой аж ахуйн эдийн засгийн менежмент 3.Банк санхүү

4.Электрон бизнес

5.Нягтлан бодох бүртгэл

6.Амьтан мал эмнэлгийн ухаан

7.Амьтан мал судлал

8.Ус судлал ба усны нөөцийн инженер

9.Механик инженерчлэл ба автоматжуулалт 1

0.Өвс ногоожуулалтын шинжлэх ухаан

11.Хөдөө аж ахуйн механикжуулалт ба автоматжуулалт

12.Архитектур

7

Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургууль

1.Монгол анагаах ухаан

2.Сувилахуй (монгол анагаах ухааны чиглэлээр)3.Клиник анагаах ухаан

8

Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль

1.Олон улсын эдийн засаг, худалдаа

2.Аялал жуулчлалын менежмент

Дөрөв. Бүрдүүлэх баримт бичиг:

  • Цахим өргөдөл /https://scholarship.esis.edu.mn/grant/login.html/
  • “БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл”-ийг 2 хувь бөглөх шаардлагатай ба хятад эсхүл англи хэлээр байна; /ЭНД ДАРЖ ӨРГӨДӨЛ ТАТАЖ АВНА УУ/
  • Гадаад паспортын хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж хятад хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар оруулах
  • Суралцах зорилго, суралцах төлөвлөгөө, өөрийн танилцуулгыг багтаасан эссэ / хятад эсхүл англи хэлээр байх/;
  • Урлагийн чиглэлээр суралцах иргэд бүтээлийн диск, уран зургийн чиглэлээр суралцах иргэд 2 хувь таталбар зураг, 2 хувь өнгөт зураг, 2 хувь бусад зураг оруулах
  • Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Хятад Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагын нэгдсэн хэвлэл бүхий хуудсыг англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай.

*Өргөдөл гаргагчид “Гадаадаас тус улсад суух хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-т заасан заалтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Тус хуудаст заасан заалтын аль нэг нь дутуу эсхүл фото зураг хавсаргаагүй, зохих тамгагүй, эмчийн гарын үсэггүй бол уг хуудсыг хүчингүйд тооцож тэтгэлэгт хамруулахгүй болно./

Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу.

  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia сайтнаас авах боломжтой/.

Тав. Бүртгэл:

2023 оны 05 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 19-ний өдрийн 11:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB-аас илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 09.00-12.00 цагт 75772727 дугаараас авна уу.

Зургаа. Сонгон шалгаруулалт:

Тэтгэлэг горилогч нь тавигдсан шаардлага болон бүрдүүлсэн баримт бичгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд өргөдлийг хүчингүйд тооцож хүлээж авахгүй болно.

Таны бүрдүүлсэн баримт бичгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох их, дээд сургуулиудад өгөх болно. Холбогдох их, дээд сургууль бүр хариуцсан мэргэжлээр бичгийн шалгалт, ярилцлага зохион байгуулна.

            Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан суралцагч нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Хэрэв тогтсон хугацаанд хятад хэлний шалгалтад тэнцээгүй тохиолдолд тус иргэн нь үндсэн ангид дэвшин суралцах боломжгүй болсноор тэтгэлгээс хасагдах болно.

Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно.

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ