“Дээд боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын журмын төсөлд санал авч байна

A- A A+
 “Дээд боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын журмын төсөлд санал авч байна

“Дээд боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын журмын төслийг боловсруулж Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу олон нийтээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа batselem@mecs.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.

Дээд боловсролын зэрэг олгох

сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага

 

1.Нийтлэг үндэслэл

1.1.“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)” зэрэг төрөөс баримтлах бодлого, төлөвлөлтүүд болон боловсролын багц хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэнэ.

1.2.Энэхүү нийтлэг шаардлага нь Дээд Боловсролын Сургалтын Байгууллага (цаашид “ДБСБ” гэнэ)-ын сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.3.ДБСБ бүр дэд бакалавр, бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн журам (цаашид “сургалтын журам” гэнэ)-ыг энэхүү шаардлагад нийцүүлэн боловсруулж сургуулийн захирлаар батлуулж мөрдөнө.

1.4.Дээд боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь олон улсад тогтсон нийтлэг зарчимд нийцсэн, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэсэн байна.

1.5.Сургалтын хөтөлбөр нь хуульд зааснаар “Суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил, зорилго, зорилт, үнэлгээ, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүнийг тусгасан цогц баримт бичиг” байна.

1.6.Сургалтын хөтөлбөрийг танхимаар, цахимаар болон холимог хэлбэрээр, мөн монгол эсвэл гадаад хэлээр хэрэгжүүлж болно.

1.7.Хөтөлбөрийг харьяалах нэг нэгж дангаар эсвэл бусад сургалтын нэгж/байгууллагатай хамтран зохион байгуулж болно. Хэрэгжүүлэлтийн хэлбэрээс хамааруулан тусдаа хөтөлбөр батлахгүй.

1.8.Сургалтын хөтөлбөрийг хамрах хүрээгээр нь шинжлэх ухааны нэг чиглэл дагнасан болон шинжлэх ухааны салбар дундын гэж ангилж болно.

1.9.Сургалтын хөтөлбөрийн баримт бичгийн загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагатай уялдуулан хөтөлбөр хариуцсан захиргааны нэгж боловсруулж, Хөтөлбөрийн ерөнхий хороо батална.

2.Шаардлагын хамрах хүрээ

ДБСБ-ын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага нь дараах хүрээг хамарсан байна. Үүнд:

2.1.Сургалтын хөтөлбөр боловсруулахад тавигдах шаардлага

2.2.Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага

2.3.Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтад тавигдах шаардлага

3.Сургалтын хөтөлбөр боловсруулахад тавигдах шаардлага

Сургалтын хөтөлбөр нь ДБСБ-ын хэв шинж, мэргэших чиглэлээс үл хамааран дараах бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд боловсруулагдаж, нийтлэг шаардлагуудыг хангасан байна.

  • Хөтөлбөрийн танилцуулга
  • Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд
  • Сургалтын төлөвлөгөө
  • Хичээлийн хөтөлбөр
  • Суралцахуйн болон багшлахуйн арга зүй
  • Сургалтын орчин, нөөц, хэрэглэгдэхүүн
  • Багшлах бүрэлдэхүүн
  • Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт
  • Элсэгчдэд тавигдах шаардлага

 

3.1.Хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөр боловсруулж байгаа нэгж дараах агуулгын хүрээнд хөтөлбөртэй холбоотой танилцуулга мэдээлэл бэлтгэсэн байна.

3.1.1.Хөтөлбөрийн нэр

3.1.2.Хөтөлбөрийн индекс

3.1.3.Сургалт явуулах хэлбэр

3.1.4.Хөтөлбөр хариуцах сургууль, тэнхимийн нэр

3.1.5.Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн хаяг

3.1.6.Сургалт явуулж ирсэн түүх, туршлага

3.1.7.Хөтөлбөрийн үзэл баримтлал

3.1.8.Оролцогч талуудын эрэлт хэрэгцээг тодорхойлсон байдал

3.1.9.Дотоод гадаадын ижил төстэй хөтөлбөртэй харьцуулсан үр дүн

3.1.10.Хөтөлбөрийн ирээдүйн чиг хандлага, төгсөгчийн чадамжийг тодорхойлох зорилгоор хийсэн STEEP, SWOT зэрэг шинжилгээний үр дүн, дүгнэлт

3.2.Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд

3.2.1.Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд нь тухайн хөтөлбөрөөр төгсөгч мэргэжлээрээ 4-5 жил ажилласны дараа түүний мэдлэг, чадвар, хандлага төлөвшил ямар түвшинд хүрсэн байхыг төсөөлсөн ерөнхий үр дүн  байдлаар тодорхойлогдсон байхаас гадна тухайн ДБСБ-ийн эрхэм зорилго, зорилтуудтай уялдсан байна.

3.2.2.Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд нь дэд бакалавр, бакалавр, магистр, докторын түвшинд шатлан гүнзгийрсэн байдлаар залгамж холбоотойгоор боловсруулагдсан байна.

3.2.3.Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтуудыг  хөтөлбөрийн багшлах бүрэлдэхүүн болон ажил олгогчид хамтран төгсөгчийн ажлын байрны хэрэгцээ шаардлагад тулгуурлан тодорхойлж мөрдөх ба хөтөлбөрийн боловсролын зорилтуудад шууд бус үнэлгээний аргаар 4-5 жил тутамд гүйцэтгэлийн болон ач холбогдлын үнэлгээ хийж тасралтгүй сайжруулдаг байна.

3.2.4.Хөтөлбөрийн боловсролын зорилтуудыг тухайн ДБСБ-ын веб хуудас, оюутны гарын авлага, болон бусад боломжит мэдээллийн хэрэгслээр бүх оролцогч талуудад байнга түгээдэг  байна.

3.3.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд

3.3.1.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн гэдэг нь тухайн хөтөлбөрөөр суралцагчийн яг төгсөх үедээ эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшлийн жагсаалт байна.

3.3.2.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийн анхны хувилбарыг үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын шалгуур, Мэргэшлийн Үндэсний Шаталсан бүтэц(МҮШБ)-ийн чадамжийн тодорхойлогчууд, тухайн хөтөлбөрийн чиглэлийн мэргэжлийн холбоодоос тавьдаг нэмэлт шалгуур, шаардлагууд, тухайн хөтөлбөрөөр төгсөгчийн ялгарах хэв шинжүүд(Graduate Attributes) болон хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтуудтай тус тус уялдуулан багшлах бүрэлдэхүүн тодорхойлно.

3.3.3.Багшлах бүрэлдэхүүний тодорхойлсон хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийн анхны хувилбарыг ажил олгогчид, төгсөгчид зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талуудаар хэлэлцүүлж, хянан сайжруулахаас гадна мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшлийн үйлийн түвшнийг тодорхойлж, суралцахуйн үр дүнгийн бичиглэлд үйл үг оруулж баталгаажуулж, мөрдөнө.

3.3.4.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд нь дэд бакалавр бакалавр, магистр, докторын түвшинд шатлан гүнзгийрсэн байдлаар залгамж холбоотойгоор боловсруулагдсан байна.

3.3.5.Хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талууд хамтран шууд ба шууд бус үнэлгээний аргаар хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдэд 3-4 жил тутам гүйцэтгэлийн болон ач холбогдлын үнэлгээ хийж тасралтгүй сайжруулдаг байна.

3.3.6.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийг сургууль, тэнхимийн веб хуудас, оюутны гарын авлага болон бусад боломжит мэдээллийн хэрэгслээр оролцогч талуудад түгээдэг байна.

3.3.7.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд нь ДБСБ-д суралцах хугацааны хувь хүний суралцахуйн үйлийн үр дүн бөгөөд Юнескогоос гаргасан боловсролын 4 тулгуурт зарчимд үндэслэсэн байна. Өөрөө хэлбэл мэдэхийн тулд суралцах (Learning to know), оршин байхын тулд суралцах (Learning to be), бусадтай хамтран ажиллахын тулд суралцах (Learning to work with others), аливааг бүтээхийн тулд суралцах (Learning to do) гэсэн 4 төрлийн суралцахуйн үйлийг агуулсан байна.

3.3.8.Оршин байхын тулд суралцах, бусадтай хамтран ажиллахын тулд суралцах, аливааг бүтээхийн тулд суралцах үйлийн хувьд дараах нийтлэг мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг хөтөлбөрийн түвшин, чиглэлээс үл хамаарч суралцахуйн үр дүнд заавал тусгасан байна.

Хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлага төлөвшил:

  • Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
  • Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвар
  • Системтэйгээр сэтгэх чадвар
  • Хувь хүний чадвар, хандлага төлөвшил
  • Мэргэжлийн чадвар, хандлага төлөвшил

Багаар ажиллах болон харилцааны чадвар:

  • Багаар ажиллах чадвар
  • Харилцааны чадвар
  • Гадаад хэлээр харилцах чадвар

Нийгэм болон байгууллагын хүрээнд аливааг бүтээх чадвар:

  • Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа гадаад орчин ба нийгэм, байгууллага ба бизнесийн хүрээнд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар

3.3.9.Мэдэхийн тулд суралцах үйл болон аливааг бүтээхийн тулд суралцах үйлийн тодорхой хэсэг нь тухайн хөтөлбөрөөс хамаарах учраас энэ чиглэлийн суралцахуйн үр дүнгүүдийг сургууль, хөтөлбөр хариуцах нэгж тодорхойлно.

3.4.Сургалтын төлөвлөгөө

3.4.1.Сургалтын төлөвлөгөө нь сургалтын хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд сургалтын ерөнхий зохион байгуулалт, норматив хугацаа, судлах хичээл, төсөл, дадлагын цэс, тэдгээрт харгалзах багц цаг, түвшин, судлах улирал, дараалал, агуулгын багтаамжийг тогтоохоос гадна тухайн хөтөлбөр оюутны эзэмших суралцахуйн үр дүнгүүдийг хэрхэн хангаж буйг илэрхийлэх гол баримт бичиг байна.

3.4.2.Сургалтын төлөвлөгөө нь багц цагаар хэмжигдэх ба дэд бакалаврт 90 багц цагаас, технологийн коллежийн дэд бакалаврт 167 багц цагаас, бакалаврт 120 багц цагаас, магистрт 30 багц цагаас, докторт 60 багц цагаас доошгүй байхаар тус тус төлөвлөнө.

3.4.3.ДБСБ нь бакалавр-магистрын 150-иас, магистр-докторын 90-ээс доошгүй багц цаг бүхий нэгдмэл агуулгатай сургалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж болно.

3.4.4.Арт(art), болон техникийн ухааны(science) зэрэг олгодог мэргэшлийг академик мэргэшил, мэргэшүүлэх(professional) боловсролын зэрэг олгодог мэргэшлийг мэргэжлийн мэргэшил гэж ангилах ба сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний агуулгыг боловсруулахдаа ямар боловсролын зэрэг олгохоос шалтгаалж ялгаатай байдлаар төлөвлөнө.

3.4.5.Либерал арт боловсролыг арт(урлаг), хүмүүнлэг, нийгмийн чиглэлийн хөтөлбөрүүдэд түгээмэл олгох бөгөөд сургалтын төлөвлөгөөнд тухайн шинжлэх ухааны чиглэлийн үндсэн суурь ойлголтуудыг бүрэн эзэмшүүлэх, мөн хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвар олгох бусад чиглэлийн мэдлэг, чадварыг (нийгэм, эдийн засаг, гадаад хэл, эрх зүй, мэдээллийн технологи, судалгаа шинжилгээ гэх мэт) түлхүү эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлүүд багтсан байна.

3.4.6.Техникийн ухааны зэрэг олгох хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд тухайн шинжлэх ухааны чиглэлээр гүнзгийрүүлсэн мэдлэг, чадвар олгох зорилгоор математик, байгалийн ухаан, тооцоолол, шинжилгээ чиглэлийн хичээлүүд түлхүү багтсан байхаас гадна үйлдвэрлэл, хээрийн зэрэг дадлага, лабораторийн туршилт, төсөл, судалгааны ажил заавал тусгагдсан байна.

3.4.7.Мэргэшүүлэх боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь тухайн дагнасан салбар шинжлэх ухаан, мэргэшлийн хүрээний мэдлэг, чадварыг түлхүү олгоход чиглэсэн байна. Сургалтын төлөвлөгөөнд илүү практик чиг баримжаатай, мэргэжлийн ажлын байруудад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг өндөр түвшинд эзэмшүүлэхэд чиглэсэн хичээл, дадлага, төслийн ажил заавал багтсан байна.

Хүснэгт 1. Хөтөлбөрийн боловсролын зэргийн ангилал

Түвшин

Академик мэргэшил

Мэргэжлийн мэргэшил

Дэд бакалаврын зэрэг

Арт чиглэлийн дэд бакалаврын зэрэг

(Associate of Arts)

Техникийн ухааны дэд бакалаврын зэрэг

(Associate of Science)

(Бизнес, боловсрол, инженер гэх мэт тодорхой мэргэжлийн чиглэл)-ийн дэд бакалаврын зэрэг

Associate of (professional field- Business, Education, Engineering)

Бакалаврын зэрэг

Арт чиглэлийн бакалаврын зэрэг

(Bachelor of Arts)

Техникийн ухааны бакалаврын зэрэг

(Bachelor of Science)

(Бизнес, боловсрол, инженер гэх мэт тодорхой мэргэжлийн чиглэл)-ийн бакалаврын зэрэг

Bachelor of (professional field- Business, Education, Engineering)

Магистрын зэрэг

Арт чиглэлийн магистрын зэрэг

(Master of Arts)

Техникийн ухааны магистрын зэрэг

(Master of Science)

(Бизнес, боловсрол, инженер гэх мэт тодорхой мэргэжлийн чиглэл)-ийн магистрын зэрэг

Master of (professional field- Business, Education, Engineering)

Докторын зэрэг

Боловсролын доктор

(Doctor of Philosophy)

(Бизнес, боловсрол, инженер гэх мэт тодорхой мэргэжлийн чиглэл)-ийн докторын зэрэг

Doctor of (professional field- Business, Education, Engineering)

 

Дэд бакалавр, бакалаврын сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулгын хүрээ:

3.4.8.Дэд бакалавр, бакалаврын сургалтын төлөвлөгөө нь харилцан уялдаатай ерөнхий суурь(general education courses), мэргэжлийн суурь(professional core courses) болон мэргэших(major courses) гэсэн агуулгын хэсэг бүхий заавал, сонгон судлах хичээлүүдтэй байна.

3.4.9.Эдгээр агуулгын хэсэг бүрээр сонгон судлах хичээлийн жагсаалтад тухайн хөтөлбөрийн оюутан судлах боломжтой өөр бусад сургууль, тэнхимийн хичээлийг багтаасан байна.

3.4.10.Сургалтын төлөвлөгөөний агуулгын хэсэг бүрийн сонгон судлах хичээлээс гадна нээлттэй сонгон судлах хичээл(open elective courses)-ийн жагсаалтыг гаргаж оюутан өөрийн хүсэл сонирхлын дагуу нэмэлт хичээл судлах боломжийг бүрдүүлж болно.

3.4.11.Ерөнхий суурь хэсэг нь дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, хандлага төлөвшил эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгатай байх ба сургалтын төлөвлөгөөний нийт багц цагийн 25 хувиас багагүй, 30 хувиас илүүгүй байна.

3.4.12.Ерөнхий суурь хичээл нь сургалтын хөтөлбөрийн чиглэлээс үл хамаарч хүснэгт 2-д үзүүлсэн агуулга, багц цагийн хүрээнд тодорхойлогдох ба агуулгын чиглэл бүрээр заавал судлах хичээлийг шууд тодорхойлох эсвэл хэд хэдэн хичээлээс сонгон судлах боломжтой байдлаар төлөвлөж болно.

 

Хүснэгт 2. Ерөнхий суурь хичээлийн агуулгын чиглэлүүд

Агуулгын

чиглэл

Агуулгын хүрээ

Багц цаг

Байгалийн

ухаан

Байгалийн юмс үзэгдлийн мөн чанар, шинжлэх ухааны үзэл баримтлалыг ойлгож тайлбарлах, мэдээлэлд шинжлэх ухаанчаар хандах, таамаглал дэвшүүлэх, задлах шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар эзэмшүүлэх

3

Хүмүүнлэгийн ухаан

Сэтгэлгээний түүхийг танин мэдэх, философи, уран зохиолын бичвэрт дүн шинжилгээ хийх чадвар, урлаг, roo зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, ëc зүйн үнэлэмжийг төлөвшүүлэх

3

Нийгмийн ухаан

Нийгэм, эдийн засаг, засаглал, соёлын олон талт байдал, хүн хоорондын харилцаа, зан үйлийг танин мэдэх, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлага, yp чадварт суралцуулах

3

Иргэний

боловсрол

Монголын түүх, соёл, улс төр, эдийн засаг, эрх зүй, хүний үндсэн эрх, хувь хүний төлөвшил, хөгжлийн талаар суралцах, багаар ажиллах yp чадварыг хөгжүүлэх

3

Судалгаа шинжилгээний

apra зүй, орчин үеийн хэрэгслүүд

Мэдээллийн технологи, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр ерөнхий мэдлэг, чадвар олгохоос гадна мэдээ баримтад шинжилгээ хийж үнэлэх, логик сэтгэлгээ хөгжүүлэх, шалтгаан үp дагаврын холбоог тогтоох, процессыг загварчлах, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшүүлэх

3

Яриа, бичгийн

yp чадвар

Яриа бичгийн өөрийгөө илэрхийлэх yp чадвар, эрдэм шинжилгээний бичлэгийн чадвар эзэмшүүлэх

3

Англи хэл, бусад хэл

Англи хэл (бусад хэл)-ээр мэргэжлийн эх сурвалжийг ашиглаж чаддаг байх, англи хэлний ярих, сонсох, унших, бичих yp чадварыг ахисан дунд түвшинд (upper intermediate) хүргэх

3

Биеийн тамир, эрүүл ахуй, гамшгаас хамгаалах менежмент

Бие бялдраа хөгжүүлэх, эрүүл амьдрах ухаанд суралцах, эрсдэл, гамшгийн үед аюулгүй байдлаа хангах, анхан шатны тусламж, дэмжлэг үзүүлэх чадвар эзэмшүүлэх

3

 

 

3.4.13.Ерөнхий суурийн хичээлийн агуулгад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тодорхойлсон дараах агуулгыг заавал судлах хичээл, эсвэл заавал хичээлийн тодорхой агуулга байдлаар тусгасан байна. Үүнд:

  1. Монголын түүх, монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, төлөвшил;
  2. Хувь хүн, гэр бүлийн төлөвшил, амьдрах ухаан, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл;
  3. Хүний эрхийн боловсрол, жендерийн эрх тэгш байдал;
  4. Иргэний ёс зүйн болон зан төлөвийн боловсрол;
  5. Эрүүл мэндийн боловсрол;
  6. Хүмүүнлэг иргэн, тогтвортой хөгжлийн боловсрол;
  7. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаан;
  8. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох;
  9. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүний хор уршиг, дэлгэцийн донгоос сэргийлэх талаар.

3.4.14.Мэргэжлийн суурь хэсэг нь суралцах чиглэлийн шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшүүлэх, бүтээлчээр сэтгэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг олгоход чиглэсэн агуулгатай байх ба нийт багц цагийн 25 хувиас багагүй, 30 хувиас илүүгүй байна.

3.4.15.Мэргэших хэсэгт тодорхой мэргэжлийн мэдлэг, чадвар болон тухайн салбар чиглэлийн шинжлэх ухаан, арга, технологи эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгатай байх ба нийт багц цагийн 40 хувиас доошгүй байна.

3.4.16.Шинжлэх ухаан, салбарын онцлог, ажлын байрны шаардлагатай уялдуулан хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний мэргэших хэсгийг хэд хэдэн төрөлжсөн чиглэл(track)-тэйгээр бoлoвcpyyлж болно. Энэ тохиолдолд төрөлжсөн чиглэл тус бүрд тусгагдах хичээлүүд нь өөр хоорондоо давхцахгүй байх бөгөөд тус бүрдээ 12-15 багц цагийн хэмжээтэй байна.

3.4.17.Хэд хэдэн төрөлжсөн чиглэл бүхий хөтөлбөрийн хувьд оюутан заавал аль нэг төрөлжсөн чиглэлийг сонгохгүйгээр чиглэл бүрээс өөрийн саналаар хичээл сонгон судалж болно.

3.4.18.Аль нэг төрөлжсөн чиглэлийг сонгон суралцсан тохиолдолд төгсөгчийн төгсөлтийн баримт бичгийн дүнгийн хавсралтад мэргэших чиглэлийн нэрийг нэмж тусгана.

Технологийн коллежийн дэд бакалаврын сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулгын хүрээ:

3.4.19.Технологийн коллежийн дэд бакалаврын сургалтын төлөвлөгөө нь харилцан уялдаатай бүрэн дунд боловсролын шаталсан агуулгыг багтаасан ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших гэсэн агуулгын хэсэг бүхий заавал, сонгон судлах хичээлүүдтэй байна.

3.4.20.Ерөнхий суурь хэсэг нь бүрэн дунд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай суурь мэдлэг болон дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, хандлага төлөвшил эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгатай байх ба сургалтын төлөвлөгөөний нийт багц цагийн 50 хувиас багагүй, 55 хувиас илүүгүй байна.

3.4.21.Ерөнхий суурийн агуулга нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан бүрэн дунд боловсролын агуулгын 77 багц цаг, сургалтын хөтөлбөрийн чиглэлээс үл хамаарч хүснэгт 2 ба 3.4.13-д үзүүлсэн агуулга, багц цагийн хүрээнд тодорхойлогдсон байна.

3.4.22.Мэргэжлийн суурь хэсэг нь суралцах чиглэлийн инженерийн болон шинжлэх ухааны суурь мэдлэг, дадал, хөрвөх ур чадвар эзэмшүүлэх, бүтээлчээр сэтгэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг олгоход чиглэсэн агуулгатай байх ба нийт багц цагийн 30 хувиас багагүй, 35 хувиас илүүгүй байна.

3.4.23.Мэргэших хэсэгт тодорхой мэргэжлийн мэдлэг, чадвар болон тухайн салбар чиглэлийн шинжлэх ухаан, арга, технологи эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгатай байх ба нийт багц цагийн 20 хувиас доошгүй байна.

Магистрын сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулгын хүрээ:

3.4.24.Магистрын сургалтын хөтөлбөрийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон дадлагажих байдлаас хамааруулж “судалгааны” болон “мэргэжлийн” гэж төрөлжүүлж болно. 

3.4.25.Судалгааны магистрын хөтөлбөрийн суралцах хугацаа нь 1.5-2 жил байх бөгөөд судалгааны аргазүй, мэргэжлийн мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэ хөтөлбөрөөр суралцсан тохиолдолд магистрын төгсөлтийн ажил бичиж хамгаалах ба докторын хөтөлбөрт элсэн суралцах боломж бүрдэнэ.

3.4.26.Мэргэжлийн магистрын хөтөлбөрийн суралцах хугацаа нь 1-2 жил байх бөгөөд тухайн хөтөлбөрийн чиглэлийн ажил мэргэжлийн нарийвчилсан мэдлэг, чадвар эзэмшүүлэх чиглэнэ. Энэ хөтөлбөрөөр суралцсан тохиолдолд магистрын төгсөлтийн ажил бичиж хамгаалахгүй ба докторын хөтөлбөрт шууд элсэн суралцахгүй боломжгүй.

3.4.27.Магистрын сургалтын төлөвлөгөөний агуулга, багц цагийг хүснэгт 3-д үзүүлсний дагуу хуваарилсан байна.

 

Хүснэгт 3. Магистрын сургалтын төлөвлөгөөний агуулга

Сургалтын төлөвлөгөөний агуулга

Багц цагийн хуваарилалт

Судалгааны магистр

Мэргэжлийн магистр

А.

Мэргэжлийн суурь хичээл

10

10

A1.

Судалгааны арга зүйн хичээл

4

4

A2.

Хөтөлбөрийн онолын хичээл

6

6

B.

Мэргэших хичээл

12

12

B1.

Хөтөлбөрийг хариуцсан тэнхим, профессорын баг, бусад холбогдох нэгжээс санал болгох хөтөлбөрийн хичээл

9

9

B2.

Өөр сургууль, тэнхим, нэгжийн ижил түвшний хөтөлбөрийн хичээл

3

3

C.

Судалгааны сэдвийн дагуу судалгааны болон онолын семинарыг удирдагч багшийн удирдлага дор хариуцан зохион байгуулахад тооцох багц цаг

3

-

D.

Магистрын төгсөлтийн ажлын багц цаг

5

-

D

Магистрын төгсөлтийн ажил бичилгүйгээр нэмэлтээр судлах мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээл

-

10

Нийт

30

32

 

 

3.4.28.Тухайн хөтөлбөрийн суурь болон мэргэших үндсэн хичээлүүд нь  судалгааны болон мэргэжлийн магистрын хөтөлбөрт нийтлэг байвал тохиромжтой.

3.4.29.Бакалавр-магистрын нэгдмэл агуулгатай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор магистрын хөтөлбөрийн мэргэжлийн суурийн 9 хүртэлх багц цагийн хичээлийг тодорхойлж харгалзах бакалаврын хөтөлбөрт заавал тусгасан байна. Тухайн хичээлийг амжилттай судалсан оюутан магистрын хөтөлбөрт элссэн тохиолдолд дүйцүүлэн тооцно.

3.4.30.Тухайн магистрын хөтөлбөрийн чиглэлээс өөp чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн иргэнийг бакалаврын түвшний хичээл нэмэлтээр судлах нөхцөлтэйгөөр үндсэн магистрын хөтөлбөрт элсүүлж болно. Энэ шалгуураар элссэн магистрантын нэмэлтээр судлах тухайн шинжлэх ухааны чиглэлийн бакалаврын түвшний 12-18 багц цагийн хичээлийг магистрын сургалтын төлөвлөгөөний хэсэгт тусгасан байна.

3.4.31.Нөхцөлт магистрант бакалаврын түвшний нэмэлт хичээлүүдийг эхний 2 улиралд багтаан судлахаар төлөвлөх ба нэмэлтээр судалсан хичээлүүд нь магистрын үндсэн хөтөлбөрийн биелэлт буюу багц цаг, голч оноонд тооцогдохгүй.

Докторын сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулгын хүрээ:

3.4.32.Докторын хөтөлбөрөөр 60 багц цагаас доошгүй агуулгыг 2.5-4 жилийн хугацаанд судлах ба сургалтын төлөвлөгөө нь дараах хичээл, судалгааны багц цагаас бүрдэнэ.

  1. Мэргэжлийн суурь хичээл нийт 12 багц цаг байна.
  2. Мэргэшүүлэх хичээл 18 багц цаг байна. Үүнээс 12 багц цагийг тухайн хөтөлбөрийг хариуцсан тэнхим, нэгжээс, 6 багц цагийг бусад тэнхим, профессорын баг, нэгж, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ижил түвшний хөтөлбөрөөс сонгон судлахаар төлөвлөнө.
  3. Удирдагч багшийн удирдлага дор хариуцан зохион байгуулах судалгааны болон онолын семинарыг 6 хүртэл багц цагаар төлөвлөнө.
  4. Докторын судалгааны ажил нь 24 багц цаг байна.

3.4.33.Магистр-докторын нэгдмэл агуулгатай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор докторын хөтөлбөрийн мэргэжлийн суурийн 9 хүртэлх багц цагийн хичээлийг харгалзах магистрын хөтөлбөрт заавал тусгасан байна. Тухайн хичээлийг амжилттай судалсан магистрант докторын хөтөлбөрт элссэн тохиолдолд хөтөлбөрийн биелэлтэд тооцно.

3.4.34.Тухайн докторын хөтөлбөрийн чиглэлээс өөp чиглэлээр магистрын боловсрол эзэмшсэн иргэнийг магистрын түвшний хичээл нэмэлтээр судлах нөхцөлтэйгөөр үндсэн докторын хөтөлбөрт элсүүлж болно. Энэ тохиолдолд докторантын нэмэлтээр судлах тухайн шинжлэх ухааны чиглэлийн магистрын түвшний 12-18 багц цагийн хичээлийг тодорхойлж, докторын сургалтын төлөвлөгөөний хэсэгт тусгасан байна.

3.4.35.Нөхцөлт докторант нь магистрын түвшний нэмэлт хичээлүүдийг эхний 2 улиралд багтаан судлахаар төлөвлөх ба нэмэлтээр судалсан хичээлүүд нь докторын үндсэн хөтөлбөрийн биелэлт буюу багц цаг, голч оноонд тооцогдохгүй.

Сургалтын төлөвлөгөөний бусад бүрэлдэхүүн хэсгүүд:

3.4.36.Суралцагч хөтөлбөрийн суралцахуйн үр дүн буюу мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн жагсаалтаас аль алийг нь сургалтын төлөвлөгөөний ямар хичээлээр эзэмшихийг тогтоох зорилгоор хөтөлбөрийн суралцахуйн үр дүн ба сургалтын төлөвлөгөөний хичээл хоорондын хамаарлын матрицыг гаргаж сургалтын төлөвлөгөөний хэсэгт тусгасан байна.

3.4.37.Сургалтын төлөвлөгөөний хэсэгт хичээл хоорондын залгамж холбоог илэрхийлсэн зураглал(Flowchat)-ыг тусгасан байна. хавсаргах ба мэргэжлийн суурь болон мэргэших багцын бүх хичээлийг тусгасан байна. Хичээл нь хэд хэдэн өмнөх залгамж хичээлтэй байж болно.

3.4.38.Тухайн сургалтын төлөвлөгөөгөөр хэрхэн суралцах жишиг буюу санал болгох төлөвлөгөөг хичээлийн залгамж холбоо, улирлын ачааллыг харгалзан боловсруулсан байна.

3.4.39.Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын сургалтын төлөвлөгөөнд тухайн хөтөлбөрийн түвшнээс хамаарч суралцагчийн асуудал шийдвэрлэх, туршилт судалгаа хийх чадварыг хөгжүүлэх, суралцахуйн олон талт арга туршлага эзэмшүүлэх хичээлүүд, дадлага, эсвэл үүнтэй төстэй сургалтын хэлбэр, агуулгыг төлөвлөснийг сургалтын төлөвлөгөөний хэсэгт нэмэлтээр тусгаж болно.

Хавсарга хөтөлбөр:

3.4.40.Оюутан үндсэн хөтөлбөрийн зэрэгцээ өөp хөтөлбөрийн чиглэлээр мэдлэг, чадвар, хандлага эзэмших зорилгоор нэмэлт хөтөлбөрийг сонгон суралцаж болох ба ийм хөтөлбөрийг xaвcapгa хөтөлбөр гэж нэрлэнэ.

3.4.41.Үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тэнхим, нэгж үндсэн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний нэг бүрэлдэхүүн хэсэг байдлаар хавсарга хөтөлбөрийг боловсруулж бусад хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудад санал болгоно.

3.4.42.Хавсарга хөтөлбөрийг сонгон судалсан тохиолдолд тусад нь боловсролын зэрэг олгохгүй,  хавсарга хөтөлбөрөөр суралцсаныг батлах нэмэлт хавсралт(гэрчилгээ) олгоно.

3.4.43.Хавсарга хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь нэмэлтээр судлах шаардлагатай мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чиглэлийн хичээлүүдийг заавал болон сонгон байдлаар санал болгосон байна.

3.4.44.Xaвcapra хөтөлбөрт зориулж шинээр хичээл гаргахгүй бөгөөд сургалтын төлөвлөгөө нь 24-өөс багагүй багц цагийн хэмжээтэй байна.

3.4.45.Хавсарга хөтөлбөрийг дараах агуулгын хүрээнд боловсруулж сургалтын хөтөлбөрийн “сургалтын төлөвлөгөө” хэсэгт нэмэлтээр оруулсан байна. Үүнд:

  1. Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд: Тухайн хавсарга хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, чадвар, хандлагын жагсаалт;
  2. Сургалтын төлөвлөгөө;
  3. Оюутанд санал болгох төлөвлөгөө (Хичээлүүдийг судлах улирлаар ангилсан төлөвлөгөө);
  4. Хөтөлбөрт элсэхэд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага.
  • Үндсэн хөтөлбөрийн чиглэл буюу ямар үндсэн хөтөлбөрийн оюутан тухайн хавсарга хөтөлбөрөөр суралцах боломжтой болох;
  • Үндсэн хөтөлбөрөөр суралцсан хугацааны голч дүн шалгуур ямар байх;
  • 2 эсвэл 3-р курсийн алинаас нь  хавсарга хөтөлбөр сонгож болох;
  • Өмнө нь эзэмшсэн байх мэдлэг, чадварын түвшнийг илэрхийлэх заавал судалсан байх хичээл юу байх гэх мэт.

3.4.46.Хавсарга хөтөлбөрт шаардлагатай гэж үзвэл үндсэн хөтөлбөрийн төсөл, дадлагын агуулгыг багтааж болно. Хавсарга хөтөлбөрийн чиглэлээр оюутан давхар дипломын төсөл бичих шаардлагагүй.

3.4.47.Хавсарга хөтөлбөрийг үндсэн хөтөлбөрийн харьяалах нэгж боловсруулах ба батлах шат дараалал нь үндсэн хөтөлбөртэй ижил байна.

Хамтарсан хөтөлбөр:

3.4.48.Тухайн ДБСБ-тай хамтын ажиллагааны гэрээ бүхий дотоод, гадаадын их, дээд сургуультай үндсэн хөтөлбөрийн чиглэлээр бүх түвшинд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж болно.

3.4.49.Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхдээ үндсэн хөтөлбөрийн агуулгыг өөрчлөхгүйгээр хамтрагч сургуулиас тавих шаардлагуудыг нэмж тусган хөтөлбөр төлөвлөлт хийнэ.

3.4.50.Хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг сургалтын байгууллага хооронд байгуулсан хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээгээр зохицуулах ба дараах мэдээллийг гэрээний нэмэлт байдлаар тодорхойлж хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний хэсэгт тусгасан байна. Үүнд:

  • Хoёp талд судлах хичээлүүдийг багтаасан хамтарсан хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө;
  • Оюутанд санал болгох төлөвлөгөө;
  • 2 талд судлах хичээлүүдийн дүйцүүлэлд;
  • Элсэгч болон шилжин суралдагчид тавих шаардлага;
  • 2 талын сургалтын төлбөрийн хэмжээ, тэтгэлгийн мэдээлэл;
  • Бусад холбогдох мэдээлэл.

3.4.51.Хамтарсан хөтөлбөрийг үндсэн хөтөлбөрийн харьяалах нэгж боловсруулах ба батлах шат дараалал нь үндсэн хөтөлбөртэй ижил байна.

3.5.Хичээлийн хөтөлбөр

3.5.1.Хичээлийн хөтөлбөр(Syllabus) нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрийн үндсэн мэдээлэл, суралцахуйн үр дүнгүүд, сургалтын арга зүй, үнэлгээний аргачлал болон бусад холбогдох мэдээлэл агуулсан баримт бичиг бөгөөд сургалтын төлөвлөгөөний нэг бүрэлдэхүүн хэсэг байдлаар төлөвлөгдөнө.

3.5.2.Хичээлийн хөтөлбөр нь дараах нийтлэг агуулгыг багтаасан байна. Үүнд:

  1. Хичээлийн үндсэн мэдээлэл(Хичээлийн нэр, код, багц цаг, хариуцах нэгж, багшийн мэдээлэл, хичээлийн залгамж холбоо, багц цагийн харьцаа, түвшин, судлах улирал)
  2. Хичээлд ашиглах материалууд(Үндсэн сурах бичиг, нэмэлт ном, материалууд, цахим сургалтын веб холбооснууд гэх мэт)
  3. Хичээлийн тодорхойлолт
  4. Хичээлийн зорилго
  5. Хичээлийн агуулга, цагийн хуваарилалт
  6. Хичээлийн суралцахуйн үр дүнгүүд
  7. Суралцахуйн болон заах арга зүй төлөвлөлт
  8. Хичээлийн үнэлгээний аргачлал
  9. Хичээл тавигдах нэмэлт шаардлагууд

 

3.5.3.Хичээлийн хөтөлбөрийн гол цөм нь тухайн хичээлээр оюутны эзэмших суралцахуйн үр дүнгүүд, тэдгээрийн гүйцэтгэлийн түвшнийг хичээлийн явцад болон эцэст үнэлэх үнэлгээний аргууд, мөн тухайн суралцахуйн үр дүнгүүдийг оюутан хамгийн сайн эзэмшихэд тохирох суралцахуйн болон багшлахуйн арга зүйг төлөвлөсөн хэсэг байна.

3.5.4.Хичээлийн багц цаг нь тухайн хичээлийн суралцахуйн үp дүнг эзэмшүүлэхийн тулд багшийн удирдлагаар заах болон суралцагчийн бие даан суралцах хичээлийн цагийн нийлбэрээр тодорхойлогдох ба хичээлийн хэлбэр, түвшнээс хамаарч хүснэгт 4-д үзүүлсэн байдлаар төлөвлөгдөнө.

Хүснэгт 4. Хичээлийн багц цагийн задаргаа

Хичээлийн түвшин

Хичээлийн хэлбэр

Лекц

Семинар/Практик

Лаборатори

Хичээлийн цаг

(Багшийн удирдлагаар заах +Суралцагчийн бие даан суралцах)

Бакалавр

16 + 32

32 +16

48 + 0 эсвэл 32 + 16

Ахисан түвшин

12 + 36

24+24

 

 

3.5.5.Төслийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны ажил/семинар, диссертаци зэрэгт зарцуулах 48 цагийн ачааллыг 1 багц цаг гэж үзнэ. Дадлагын хувьд нэг багц цаг нь дадлагын байранд суралцах 32 цаг, бие даан суралцах 16 цагтай тэнцүү байна

3.5.6.Хичээлийн агуулга, хичээлээр олгох мэдлэг, чадвар, хандлагаас шалтгаалж нэгж хичээлийн сургалтын хэлбэрийг хүснэгт 5-д үзүүлсэн хувилбаруудын аль нэг хувилбараас боловсруулах ба хичээл тус бүрийн лекц, семинар/практик, лабораторийн цагуудад тус тусдаа бүхэл багц цагаар хэмжигдэхээр байна.

 

Хүснэгт 5. Хичээлийн хэлбэрүүд

 Хичээлийн хэлбэр

Тайлбар

Зөвхөн лекц

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн мэдлэг олгоход чиглэсэн бакалаврын түвшний хичээлүүдийг (ерөнхий суурь) мөн ахисан түвшний нийт хичээлүүдийг энэ хувилбараар орох нь зохимжтой

Лекц/семинар,

Лекц/лаборатори

Лекц/семинар/лаборатори хосолсон

Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн мэдлэг, туршилт, практик дээр үндэслэн чадвар, хандлага төлөвшил олгоход чиглэсэн хичээлүүдийг энэ хувилбараар орох нь зохимжтой

Зөвхөн семинар, практик эсвэл лаборатори

Байгалийн ухааны чиглэлийн, туршилт, практик, судалгаан дээр үндэслэн чадвар, хандлага төлөвшил олгоход чиглэсэн хичээлүүдийг энэ хувилбараар орох нь зохимжтой. Мөн гадаад хэлний хичээл багтана

 

 

3.5.7.Тухайн ДБСБ-д мөрдөх хичээлийн хөтөлбөрийн ерөнхий загварыг хөтөлбөрийн хороо батална.

3.6.Суралцахуйн болон багшлахуйн арга зүй

3.6.1.ДБСБ-ын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаа нь оюутан төвтэй, тэдний оролцоог дэмжсэн, үйлээр дамжуулан суралцах идэвхтэй арга, хэлбэр голлосон, мөн мэдээлэл харилцаа, холбооны дэвшилтэт технологи, цахим сургалтын аргуудыг уламжлалт сургалтын аргатай хослуулан хэрэглэх зарчимд суурилсан байна.

3.6.2.Суралцахуйн болон багшлахуйн үйлийг хүргэх хэлбэрүүд болон сургалтын арга зүй гэж ангилах ба нэгж хичээлийн хувьд хүргэх хэлбэрийг, хэд хэдэн нэгж хичээлийг дамнасан сэдэв, агуулга, суралцахуйн үр дүнгийн хувьд төсөлд суурилсан, асуудалд суурилсан сургалт гэх мэт сургалтын арга зүйг хэрхэн ашиглах төлөвлөлт хийнэ.

3.6.3.Тухайн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийг оюутан хамгийн сайн эзэмшихэд тохирох сургалтын хэлбэр, арга зүйг хөтөлбөрийн суралцахуйн үр дүн бүрээр тодорхойлж, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд ба сургалтын арга, хүргэх хэлбэрүүдийн хамаарлыг хөтөлбөрт заавал тусгасан байна.

3.6.4.Тухайн хөтөлбөрт ашиглахаар төлөвлөсөн суралцахуйн болон багшлахуйн арга, хэлбэрүүд нь сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлийн суралцахуйн үр дүнтэй уялдаатайгаар хичээлийн хөтөлбөрт заавал тусгасан байна.

3.7.Сургалтын орчин, нөөц, хэрэглэгдэхүүн

3.7.1.ДБСБ нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагын тогтоосон шаардлагад нийцсэн материаллаг болон материаллаг бус орчныг бүрдүүлсэн байна.

3.7.2.Тухайн хөтөлбөрийн сургалтын орчин, нөөц, хэрэглэгдэхүүнд дараах бүрэлдэхүүн хэсгүүд багтах бөгөөд хэрхэн бүрдүүлж, төлөвлөснийг сургалтын хөтөлбөрт заавал тусгасан байна. Үүнд:

  1. Сургалт явуулах хичээлийн байр, анги танхим, лабораторийн өрөөний үзүүлэлтүүд, тэнд ашиглах мэдээлэл холбооны технологийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд;
  2. Сургалт, судалгааны зориулалттай лаборатори, туршилтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний судалгаа;
  3. Сургалт, судалгаанд ашиглах компьютер, программ хангамжийн судалгаа;
  4. Сургалт судалгаанд ашиглах ном, сурах бичиг, бусад цахим эх үүсвэрийн судалгаа;
  5. Сургуулийн интернэтийн орчин, сургалтын удирдлага мэдээллийн систем, онлайн сургалтын платформ, цахим хичээлийн материалууд;
  6. Сургууль дээр болон үйлдвэр, аж ахуйн газрыг түшиглэсэн дадлага, туршилт хийх бааз, урлан.

3.8.Багшлах бүрэлдэхүүн

3.8.1.Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан ДБСБ-ын багшид тавигдах шаардлагад нийцүүлэн тухайн сургууль хөтөлбөр хэрэгжүүлэх багшид тавигдах шаардлагыг баталж мөрдөнө.

3.8.2.Сургалтын хөтөлбөрийн багшлах бүрэлдэхүүн хэсэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох багш нарын мэдээллийг мэргэжлийн болон заах арга зүйн чадамж талаас нь дараах агуулгын хүрээнд тодорхойлж хөтөлбөрт тусгасан байна. Үүнд:

  1. Тухайн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшлах бүрэлдэхүүний боловсрол, мэргэжлийн чадамж(Эрдмийн зэрэг цол, албан тушаалын зэрэглэл, ажилласан жил, мэргэшлийн түвшин, мэргэжил дээшлүүлсэн байдал гэх мэт)
  2. Багш нарын сургалт, судалгааны чиглэлүүд(Заадаг хичээл, судалгаа шинжилгээний ажлын чиглэл)

3.9.Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт

3.9.1.Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг гадаад буюу хөндлөнгийн болон магадлан итгэмжлэл, дотоод буюу өөрийн үнэлгээнд суурилсан гэж ангилах ба чанарын менежментийн PDCA буюу Р(төлөвлөх), D(хэрэгжүүлэх), С(хянах), А(сайжруулах) арга барилд үндэслэсэн байна.

3.9.2.Сургалтын хөтөлбөр бүрээр ажил олгогчид, төгсөгчид, багшлах бүрэлдэхүүнийг багтаасан Хөтөлбөрийн Мэргэжлийн Зөвлөл(Аdvisory Воаrd)-ийг байгуулж хөтөлбөрийн чанарыг энэ зөвлөлөөр хэлэлцүүлж тэдний санал зөвлөмжийг хөтөлбөрийн сайжруулалтад заавал тусгадаг байна.

3.9.3.Сургалтын хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтыг дараах хоёр түвшинд зохион байгуулахаар төлөвлөж хөтөлбөрт тусгасан байна. Үүнд:

3.9.3.1.Хөтөлбөрийн түвшинд: Хөтөлбөрийн бүх бүрэлдэхүүн хэсгүүдэд үнэлгээ хийж тасралтгүй сайжруулах

3.9.3.2.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн түвшинд: Хөтөлбөрийн боловсролын зорилтууд, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд болон хичээлийн суралцахуйн үр дүнгүүдийн хувьд 1) ач холбогдол болон гүйцэтгэлийн түвшнийг үнэлж тогтоох, 2) тэдгээрийг тасралтгүй сайжруулахын тулд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох

Хөтөлбөрийн түвшний үнэлгээ:

3.9.4.Хөтөлбөрийн түвшинд хийгдэх үнэлгээ нь хамрах хүрээ, агуулгын хувьд хөндлөнгийн чанарын баталгаажуулалт болон магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаатай ижил түвшинд хийгдэх ба хөтөлбөрийн түвшний өөрийн үнэлгээний тайлан, нотлох баримтуудыг хөндлөнгийн чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн зориулалтаар ашиглаж болно.

3.9.5.Хөтөлбөрийн түвшний үнэлгээг дараах 2 түвшинд хэрэгжүүлнэ. Үүнд:

3.9.5.1.Тэнхим, нэгжийн түвшинд сургалтын хөтөлбөрт өөрийн үнэлгээ хийх

3.9.5.2.Сургуулийн түвшинд сургалтын хөтөлбөрт өөрийн эсвэл хөндлөнгийн үнэлгээ хийх

3.9.6.Хөтөлбөрийн түвшний үнэлгээг хөтөлбөр хариуцаж байгаа тэнхим, нэгжийн түвшинд өөрийн үнэлгээ хэлбэрээр жил бүр заавал зохион байгуулна.

3.9.7.Тухайн ДБСБ-ын түвшинд хөтөлбөр хариуцаж байгаа тэнхим, нэгж бүрийн хөтөлбөрийн өөрийн үнэлгээний үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийж тасралтгүй сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлэхээс гадна тодорхой хөтөлбөрүүдийг санамсаргүй байдлаар сонгон 3-5 жил тутамд тусгай комисс гарган хөндлөнгийн үнэлгээ байдлаар хийж болно.

3.9.8.Дээрх зарчмаар хөтөлбөрт өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийхдээ өөрийн үнэлгээний тайлан, нотлох баримтуудад үндэслэх ба PDCA циклд суурилсан үнэлгээний рубрик ашиглана.

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээ:

3.9.9.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээ нь хөтөлбөрийн түвшний үнэлгээний бүрэлдэхүүн хэсэг болохоос гадна хичээл, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн түвшинд, тодорхой циклээр тасралтгүй зохион байгуулагдана.

3.9.10.Тухайн сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн ач холбогдол ба гүйцэтгэлийн үнэлгээ нь шууд ба шууд гэсэн 2 хэлбэрээр хийгдэнэ.

3.9.11.Шууд үнэлгээний явцын сорил, тест, бие даалтын ажил, курсын ажил, төсөл, лабораторийн ажил, улирлын шалгалт гэх мэт аргуудаар хөтөлбөрийн болон хичээлийн суралцахуйн үр дүнгүүдэд гүйцэтгэлийн буюу хүрсэн түвшний үнэлгээ хийнэ.

3.9.12.Шууд бус үнэлгээ болох хичээлийн, төгсөх оюутны, ажил олгогчдын, төгсөгчдийн санал асуулгаар хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилт болон хөтөлбөр, хичээлийн суралцахуйн үр дүнгүүдэд ач холбогдлын болон гүйцэтгэлийн үнэлгээ хийнэ.

3.9.13.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн бүрээр үнэлгээний аргууд, үнэлгээний давтамж, зорилтот түвшин, үнэлгээг зохион байгуулах нэгжийг тус тус тодорхойлж хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын хэсэгт заавал тусгасан байна.

3.10.Элсэгчдэд тавигдах шаардлага

3.10.1.ДБСБ-ын хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрийн түвшнээс хамаарч тухайн хөтөлбөрийн элсэгчид тавигдах шаардлага ялгаатай байх бөгөөд төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан жишиг журамд нийцүүлэн хөтөлбөрийн онцлогийг тусган элсэгчдэд тавих шаардлагыг тухайн сургууль боловсруулж мөрдөнө.

3.10.2.Тухайн ДБСБ-д мөрдөж байгаа элсэгчид тавигдах нийтлэг шаардлагыг хөтөлбөр төлөвлөлтийн түвшинд энэ агуулгад тусгасан байна.

4.Сургалтын хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэд тавигдах шаардлагууд

ДБСБ нь хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийн шатанд дараах нийтлэг шаардлагуудыг хангасан байна.

4.1.Тухайн шатны хөтөлбөрийн элсэгчдэд тавигдах шаардлагад нийцүүлэн мэдлэг, чадвар өндөртэй, суралцах чин хүсэлтэй, авьяаслаг элсэгчдийг татах менежмент хэрэгжүүлэхээс гадна тухайн хөтөлбөрийн чиглэл дэх ажлын байрны эрэлт хэрэгцээнд үндэслэн элсэлтийн хяналтын тоог үндэслэлтэй тогтоосон байна.

4.2.Сургалтын хөтөлбөрт төлөвлөсний дагуу сургалтын орчин, нөөц, хэрэглэгдэхүүнийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, шинээр бүрдүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлсэн байна.

4.3.Хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох багш нарын мэргэжлийн болон заах арга зүйн чадамжтай дээшлүүлэх, тэдний сургалт, судалгааны орчин нөхцөлийг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

4.4.Оюутан төвтэй, сургалтын идэвхтэй арга, хэлбэрүүдийг хөтөлбөрт төлөвлөсний дагуу хичээл бүрд хэрэгжүүлсэн байна.

4.5.Хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийн шатанд цахим, танхим, хосолсон сургалт зохион байгуулах зорилгоор утсан болон утасгүй интернэт сүлжээний хурд, хамрах хүрээг нэмэгдүүлж, МООС, цахим сургалтын платформыг хөгжүүлж, улмаар оюутан сургалтын төлөвлөгөөний боломжит хичээлүүдийг бие даан судлах, үнэлүүлэх, дүйцүүлэн тооцуулах боломжийг бүрдүүлсэн байна.

4.6.Номын сангийн орчныг олон улсын жишигт хүргэн шинэчилж, цахим агуулгын төрөл, хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэн, 24 цагийн ажлын хуваарьт шилжсэн байна.

4.7.Төлөвлөсөн сургалтын хөтөлбөрөөр өмнө нь ижил түвшний дээд боловсрол эзэмшсэн элсэгчдэд зориулан тусгайлсан элсэлт зохион байгуулж сургалтын үйл ажиллагааг үндсэн хөтөлбөрөөс тусад нь хэрэгжүүлж болно.

4.8.Тухайн сургалтын хөтөлбөрийг бүхэлд нь эсвэл тодорхой хичээлүүдийг гадаад хэлээр бэлтгэн, хөтөлбөрт тусгагдсан хичээлүүдийг гадаад хэлээр заах багшлах боловсон хүчний нөөц бүрдсэн тохиолдолд хөтөлбөрийг гадаад хэлээр зохион байгуулж болно.

4.9.Хөтөлбөрт тусгагдсан хичээлүүд нь тухайн сургуульд мөрдөж байгаа цахим хичээлд тавигдах шаардлагын дагуу бүрэн цахим хэлбэрт шилжсэн тохиолдолд хөтөлбөрийг цахимаар эсвэл цахим танхим хосолсон байдлаар зохион байгуулж болно.

5.Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтад тавигдах шаардлага

5.1.ДБСБ-ын төлөвлөсөн, хэрэгжүүлсэн, оюутанд хүрсэн сургалтын хөтөлбөр хоорондын зааг ялгааг багасгах зорилгоор сургалтын хөтөлбөрийн чанар, үр дүнг тогтмол үнэлж, тасралтгүй сайжруулна.

5.2.Тухайн ДБСБ-ын хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд нь хөндлөнгийн чанарын баталгаажуулалтад(магадлан итгэмжлэл) тодорхой давтамжаар тогтмол хамрагдахаас гадна өдөр тутмын үйл ажиллагаагаа байнга сайжруулахад тэмүүлсэн чанарын соёлыг төлөвшүүлэхийн тулд дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлсэн байна.

5.3.Дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоо нь төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах(РDCA) зарчимд үндэслэн хичээлийн болон хөтөлбөрийн түвшинд үнэлгээ хийхэд чиглэсэн байна.

5.4.Хөтөлбөрийн түвшинд ерөнхий үнэлгээ хийхдээ түүний бүрэлдэхүүн хэсэг бүрд РDCA циклийн хэрэгжилтийн түвшнийг тогтоох зарчим баримтална. Энэ үйл ажиллагааг дараах зарчмаар хэрэгжүүлнэ. Үүнд:

5.4.1.Хөтөлбөрийн түвшинд ерөнхий үнэлгээ хийх арга зүй, удирдамжийг Хөтөлбөрийн хороо боловсруулж батална.

5.4.2.Хөтөлбөрт ерөнхий үнэлгээ хийх арга зүйн дагуу тэнхим, нэгж хичээлийн жилийн хаврын улиралд өөрийн үнэлгээг зохион байгуулан, тайланг хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлнэ.

5.4.3.Хөтөлбөрийн хороо тухайн сургуулийн хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөр бүрийн өөрийн үнэлгээний тайлан, бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж нэгдсэн дүгнэлт, сайжруулах санал зөвлөмж гаргаж сургуулийн захиргаанд танилцуулна.

5.4.4.Сургуулийн захиргаа хөтөлбөрийн хорооноос гаргасан хөтөлбөрийг хэрхэн сайжруулах санал зөвлөмжийн дагуу тасралтгүй сайжруулах төлөвлөгөө гарган дараагийн хичээлийн жилээс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

5.5.Сургалтын хөтөлбөрийн хүрсэн үр дүн буюу суралцахуйн үр дүнгийн хүрсэн түвшнийг тогтоох, тасралтгүй сайжруулах үйл ажиллагаа нь хөтөлбөрийн ерөнхий үнэлгээний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг байна. Энэ үнэлгээгээр Хөтөлбөрийн боловсролын зорилтууд болон Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийн ач холбогдол ба хүрсэн түвшнийг шууд ба шууд бус үнэлгээгээр үнэлнэ.

5.6.Хөтөлбөрийн боловсролын зорилтууд, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийн ач холбогдол ба хүрсэн түвшнийг үнэлэхдээ дараа үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Үүнд:

5.6.1.Хөтөлбөрийн боловсролын зорилтууд, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийн ач холбогдол ба хүрсэн түвшнийг үнэлэх төлөвлөгөө боловсруулах жишиг арга зүйг Хөтөлбөрийн хороо боловсруулна.

5.6.2.Тэнхим, нэгж нь Хөтөлбөрийн хорооноос ирүүлсэн хөтөлбөрийн боловсролын зорилтууд, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийг үнэлэх жишиг арга зүйн дагуу үнэлгээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.

5.6.3.Тэнхим, нэгж нь үнэлгээний үр дүнг боловсруулж нэгтгэн, хичээлийн түвшинд, хөтөлбөрийн түвшинд ямар сайжруулалт хийх санал зөвлөмжөө Хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлд танилцуулж, тэдний санал зөвлөмжийг нэмж тусгана.

5.6.4.Тэнхим, нэгж нь Хөтөлбөрийн боловсролын зорилтууд, хичээлийн болон хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийн үнэлгээний эцсийн үр дүн, тасралтгүй сайжруулах зорилгоор хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлнэ.

5.6.5.Хөтөлбөрийн хороо бүх тэнхим, нэгжийн үнэлгээний үр дүнг нэгтгэн хичээл зааж буй багшийн түвшинд, тэнхимийн түвшинд, бүрэлдэхүүн сургуулийн түвшинд гэсэн ангиллаар тасралтгүй сайжруулалт хийх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гаргаж холбогдох нэгжүүдэд хүргүүлнэ.

5.7.Хөтөлбөрийн ерөнхий үнэлгээнд ашиглах хөтөлбөр хэрэгжүүлэх орчин, нөөц, хэрэглэгдэхүүн, багшийн чадамжийн талаарх, мөн сургалтын хөтөлбөрийн боловсролын зорилтууд, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийн ач холбогдол ба хүрсэн түвшний шууд бус үнэлгээтэй холбоотой санал асуулгыг хөтөлбөрийн чанар хариуцан алба зохион байгуулна.

5.8.Хөтөлбөрийн чанар хариуцсан алба улирал бүр сонгосон хичээлүүдийн суралцахуйн үр дүнгийн хүрсэн түвшнийг тогтоох хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг хэрэгжүүлнэ.

5.9.Оюутанд хүрсэн сургалтын хөтөлбөрийн түвшин буюу төгсөх оюутан бүрийн суралцах хугацаандаа эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшлийн хүрсэн түвшнийг тогтоох ажлыг хөтөлбөрийн чанар хариуцсан алба, тэнхим нэгжүүдтэй хамтран зохион байгуулж, төгсөгчдөд дипломын нэмэлт хавсралт олгоно.

6.Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд

Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ нь мэдээллийг боловсруулах, зохистой ашиглах үндсэн хэрэгсэл болохоос гадна шийдвэр гаргахад чухал байр суурь эзэлнэ.  Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ нь дараах гурван хүрээнд хийгдэнэ.

6.1.Сургалтын хөтөлбөр боловсруулахад тавигдах шаардлагын хүрээнд:

6.1.1.Хөтөлбөрөөр төгсөгчийн ажлын байрны эрэлт хэрэгцээний судалгаа

6.1.2.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд болон сургалтын төлөвлөгөөний тусгагдсан хичээлүүдийн матриц

6.1.3.Мэргэжлийн хичээлийн лабораторийн тоо

6.1.4.Хөтөлбөрийн үндсэн багшийн тоо

6.1.5.Доктор зэрэгтэй багшийн хувь

6.1.6.Мэргэжлийн үндсэн сурах бичгийн тоо

6.1.7.Шууд болон шууд бус үнэлгээний төлөвлөлт

6.1.8.Хамтын ажиллагаа

6.1.9.Гадаад харилцаа

6.2.Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд тавигдах шаардлагын хүрээнд:

6.2.1.Магадлан итгэмжлэл

6.2.2.Элсэлтийн хяналтын тооны гүйцэтгэл

6.2.3.Авьяаслаг элсэгчийн тоо

6.2.4.Тусгай хэрэгцээт суралцагчийн тоо

6.2.5.Зорилтот бүлгийн суралцагчийн тоо

6.2.6.Гэр бүлийн анхны суралцагчийн тоо

6.2.7.Тэтгэлэгтэй суралцагчийн тоо

6.2.8.Оюутны эрдэм шинжилгээний өгүүллийн тоо

6.2.9.Оюутны уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт шагналын тоо

6.2.10.Багш, оюутны олон нийтийн болон сайн дурын ажлын тоо

6.2.11.Мэргэжлийн клубын тоо

6.2.12.Оюутны хүйсийн харьцаа

6.2.13.Шилжиж ирсэн болон шилжиж явсан оюутны харьцаа

6.2.14.Хөтөлбөрийн суралцагчийн сурлагын амжилт

6.2.15.Хөтөлбөрийн орлого зардлын харьцаа

6.2.16.Элсэгч төгсөгчийн харьцаа

6.2.17.Хөтөлбөрийн гэрээт багшийн тоо

6.2.18.Гадаад суралцагчийн тоо

6.2.19.Гадаад багшийн тоо

6.2.20.Англи хэл дээр заагдаж буй хичээлийн тоо

6.2.21.Онлайн болог танхим хосолсон хичээлийн тоо

6.2.22.Тухайн ДБСБ-ын өөрийн бие даасан LMS-д байршсан онлайн хичээлийн тоо

6.3.Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтад тавигдах шаардлагын хүрээнд:

6.3.1.Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд(PLOs)-ийн зорилтод түвшний биелэлт

6.3.2.Хөтөлбөрөөр төгсөгчийн мэргэжлийн дагуу ажил эрхлэлтийн хувь

6.3.3.Оролцогч талуудын сэтгэл ханамжийн үнэлгээ

6.3.4.Оролцогч талуудын сэтгэл ханамжийн үнэлгээ

 

---oOo---