ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА-2023
Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны А/71 дүгээр тушаалаар батлагдсан Шинжлэх ухаан, технологийн салбарын захиргааны 10 маягтаар тус салбарын судалгаа хөгжүүлэлтийн ажлын хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг нийт төрийн болон хувийн өмчийн 63 байгууллагаас хүлээн авч боловсруулан албан ёсны статистикийн мэдээллийн 11 маягтад нэгтгэсэн.
Уг статистикийн З-ШУТ-1-8 маягтын дагуу мэдээллээ ирүүлсэн яам, агентлагийн харьяа эрдэм шинжилгээний байгууллага 10, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний байгууллага 18, Эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага 33, Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага 2 хамрагдсан байна. Нийт эрдэм, шинжилгээний байгууллагын 51 нь буюу 81.0 хувь нь төрийн өмчийн, 12 буюу 19.0 хувь нь хувийн өмчийнх байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарт 2022 онд 62 байгууллагад 6,880 ажиллагчид ажиллагчид ажиллаж байсан бол 2023 онд 63 байгууллагад 6,965 ажиллагчид ажиллаж байгаагийн 5,266 нь судлаачид байна. Нийт ажиллагчдын 2,637 буюу 37.9 хувь нь эрэгтэй, 4328 буюу 62.1 хувь нь эмэгтэй ажиллагчид байна.
Нийт ажиллагчдын дотор шинжлэх ухааны доктор 184, боловсролын доктор 1885, академич 60, профессор 342, дэд профессор 623 байна.