Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.
Нэг. Тавигдах шаардлага
- Бакалавр: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн.
- Магистрант: Бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны.
- Докторант: Магистрын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 45 хүртэлх насны.
Хоёр. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:
- Сургалтын төлбөр
- Амьжиргааны зардал
- /Дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцна/
Гурав. Бүртгэл
БҮРТГЭЛ 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 26-НААС 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Дөрөв. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалавр, магистрын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:
- Өргөдөл – (Энд дарж татаж авна уу)
- Тодорхойлох захидал (2 багшийн);
- Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт;
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар;
- Суралцах төлөвлөгөө /англи хэлээр 200-аас доошгүй үгтэй байх, монгол орчуулгыг хавсаргах/;
- Гадаад пасспорт;
- Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
- Цагдаагийн бичиг (E-Mongolia системээс татаж авах боломжтой);
- Чех Улсын дээд боловсролын байгууллагын хүлээн авах/тэнцсэн тухай албан бичиг - хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн урилга (Acceptance letter).
Докторын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:
- Өргөдөл – (Энд дарж татаж авна уу)
- Тодорхойлох захидал (Багш-1, ажлын газар-1);
- Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
- Суралцах төлөвлөгөө /англи хэлээр 500-аас цөөнгүй үгтэй байх, монгол орчуулгыг хавсаргах/;
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай);
- Гадаад пасспорт;
- Цагдаагийн тодорхойлолт (Е-Mongolia системээс татаж авах боломжтой);
- Чех Улсын дээд боловсролын байгууллагын элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн элсэн орох сургуулиас олгогдох элсэлтийн материал (Acceptance letter).
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-8080 дугаарт 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг 51-263495 дугаарт холбогдож авна уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлэхийг хүсье.
Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
БНЧУ-ын Дээд боловсролын байгууллагуудын талаарх мэдээллийг www.studyin.cz, сургалтын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://regvssp.msmt.cz/registrvssp/csplist.aspx сайтаас авах боломжтой.