ГАДААД БАГШ, МЭРГЭЖИЛТЭН МОНГОЛ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ, ОРШИН СУУХЫГ ДЭМЖИХ БИЧИГ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР

A- A A+

Боловсролын сургалтын байгууллагууд гадаад иргэнийг Монгол Улсад багшаар ажиллуулах хүсэлтээ E-Business системээр дамжуулан цахимаар илгээж, хүсэлтийн дүнд Боловсролын яамнаас олгодог дэмжих бичгийг мөн цахимаар хүлээн авах боломжтой боллоо.

Иймд та бүхэн хүсэлтээ E-Business системээр дамжуулан бидэнд илгээхийг хүсье.

ГАДААД БАГШ, МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

  1. Гадаад иргэний паспортын хуулбар
  2. Гадаад багш, мэргэжилтний багшийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэнийг нотлох дипломын хуулбар, орчуулга (курс, дамжааны сертификат, гэрчилгээг хүлээн авахгүй)
  3. Бусад боловсролын баримт бичгийн хуулбар, орчуулга
  4. Гадаад багш, мэргэжилтэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ (албан тушаал, заах хичээлийн нэр, цагийн ачааллыг тодорхой тусгасан байх, гадаад хэлээр бол монгол хэлээрх баталгаат орчуулгыг заавал хавсаргах)
  5. Сунгуулах гэж байгаа тохиолдолд Монгол Улсад оршин суух үнэмлэхний хуулбар
  6. Сүүлийн 6 сарын дотор хийлгэсэн эрүүл мэндийн шинжилгээний бичиг (ХДХВ, ДОХ, амьсгалын замын гэх мэт халдварт өвчний шинжилгээг заавал өгсөн байх)
  7. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, намтар

Анхаарах зүйлс:

  • Зөвхөн Боловсролын яамнаас сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловсролын сургалтын байгууллагад олгоно. Сургалтын төв, гадаад хэлний курс, дамжаа хамаарахгүй.
  • Хөдөлмөрийн гэрээнд албан тушаалыг заавал, тодорхой тусгасан байна.
  • Гадаад хэлээрх баримт бичгүүдийн монгол хэлээрх баталгаат орчуулгыг заавал илгээнэ.
  • Хүсэлтийг ажлын 5 хоногт судалж, шийдвэрлэнэ.
  • Шаардлагатай бол нэмэлт баримт бичиг шаардах бөгөөд бичиг баримтын бүрдэл, нэмэлт бичиг баримтыг ирүүлэх хугацаанаас шалтгаалан хүсэлт судлагдан, шийдвэрлэгдэх хугацаа өөрчлөгдөх боломжтой.