“ABU ROBOCON 2025" ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

A- A A+

 

Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж оролцлоо.

9 их дээд сургуулийн 13 баг тамирчид монголчуудын зохиосон сагсан бөмбөгийн дүрмээр өрсөлдөв.

Эн тэнцүү, хүчтэй өрсөлдөөний эцэст гуравдугаар байрт ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Эрчим” баг, дэд байрт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “HICH TECH” баг, ялагчаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Түвшин Электроникс” баг тодорч багууд Олон Улсын тэмцээнд орох эрхээ авлаа.

Шагналыг Боловсролын сайд П.Наранбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээний зөвлөх Ч.Лодойравсал нар гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "ABU Robocon 2025" Олон улсын тэмцээн 2025 оны 8-р сарын 24-нд Улаанбаатар хотноо зохиогдох юм.