БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН 2026 ОНЫ ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН 2026 ОНЫ ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 1 сарын хугацаатай багш, эрдэмтэн судлаачдын солилцооны хөтөлбөрийг зарлалаа. 

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд: 

  • Сургалтын төлбөр 
  • Амьжиргааны зардал 
  • Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд: 
  • Олон улсын тээврийн зардал 
  • Виз олголттой холбоотой зардал 
  • Даатгал 

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх. 
  • Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх 

БҮРТГЭЛ 2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. 

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. 

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: 

  • Төгссөн сургуулийн диплом; 
  • Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт; 
  • Гадаад пасспорт; 
  • Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо; 
  • Цагдаагийн бичиг (E-Mongolia системээс татсан хувь);
  • Бүгд Найрамдах Чех улсын сургуулиас хүлээж авна гэсэн бичиг хэрэгтэй.

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатайг анхаарна уу. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлэгт хамруулахгүй болно. 

Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-2727 дугаарт ажлын өдөр 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-262916 дугаарт холбогдон авч болно. 

Солилцооны хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас https://www.msmt.cz/ -наас авах боломжтой.