Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” А/575 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн 1.7-д “Энэхүү дүрмийн 2.9-д заасан шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад байгууллагын эрдэмтдийн хүсэлтийг жил бүрийн 1 дүгээр сард нээлттэй, цахим хэлбэрээр хүлээн авч, Шинжлэх ухаан, технологийн сангийн мэдээллийн системд бүртгэнэ.” гэж заасны дагуу https://zuvlul.stf.gov.mn/ холбоосоор 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд бүртгэл хийгдэнэ.
Иймд дүрмийн шаардлага хангасан эрдэмтэд шинээр бүртгүүлэхээс гадна Боловсролын сайдын 2025 оны “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/91 дүгээр тушаалын бүрэлдэхүүнд багтсан зөвлөлийн гишүүд өөрт хамаарах мэдээллээ шинэчлэн оруулах боломжтойг уламжилж байна.
