БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас Сөүл хотын их, дээд сургуулиудад магистрын зэрэг хамгаалах хүсэлтэй олон улсын шилдэг оюутнуудад зориулсан “Сөүлийн Технологийн тэтгэлэг”-ийн 2026 оны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь шинжлэх ухаан, технологийн салбарт ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.
1. Тэтгэлгийн тойм
- Сөүл хотын 9 их сургуулийн байгалийн ухаан, инженерчлэлийн магистрын хөтөлбөрүүдэд суралцах боломжтой.
- Хөгжиж буй улсуудаас нийт 30 оюутан сонгон шалгаруулна.
- 2 жил хүртэл хугацаатай (6 сар тутамд сунгагдана).
- Сургалтын төлбөр 100% (элсэлтийн болон хичээлийн төлбөр), амьжиргааны зардал (сар бүр 1,000,000 вон), эрүүл мэндийн даатгал болон ирэх нислэгийн тийз.
2. Тавигдах шаардлага
- Харьяалал: Бүх улс орны иргэд (БНСУ-ын иргэншилгүй байх).
- Нас: 40-өөс доош насны (1986 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн байх).
- Боловсрол: 2026 оны 8 дугаар сарын 31-ний дотор бакалаврын зэрэг авсан эсвэл авах иргэн.
- Голч дүн (GPA): 100%-ийн системээр 80%-аас дээш, эсвэл 4.5 системээр 2.91-ээс дээш байх.
3. Бүртгэл болон шалгаруулалт
- Бүртгэл: 2026 оны 3 дугаар сарын 6-ны 16:00 цаг хүртэл (Солонгосын цагаар).
- Шуудангаар бичиг баримт хүлээн авах: 2026 оны 3 дугаар сарын 25 хүртэл.
- Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/dXMr7dLQ9F47F95n9
- Шалгаруулах явц: 2026 оны 4 дүгээр сард бичиг баримтын шалгалт, 4-6 дугаар сард их сургуулийн шалгалт, 7 дугаар сард эцсийн хариу гарна.
4. Анхаарах зүйлс
- Бүх бичиг баримт англи эсвэл солонгос хэлээр байх ёстой.
- Эх хувиар нь ирүүлээгүй бичиг баримт оноо хасагдах үндэслэл болно.
- TOPIK-ийн оноотой эсвэл Сөүл хотын 6 гол салбарын (AI, Биотехнологи, Финтек, Квант технологи, Робот техник, Бүтээлч үйлдвэрлэл) чиглэлээр судалгаа хийх бол нэмэлт оноо олгоно.
Холбоо барих: Сөүлийн Тэтгэлгийн сан
И-мэйл: sts@hissf.or.kr
Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээлэл болон заавар: ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Өргөдлийн маягт: ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.
Сургуулиудын мэдээлэл: ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Мэргэжлийн чиглэлүүд: ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
