ILWOO САНГИЙН 2027 ОНЫ БАКАЛАВРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

A- A A+
ILWOO САНГИЙН 2027 ОНЫ БАКАЛАВРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Илвүү сан (Ilwoo Foundation)-гаас БНСУ-ын их сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах 2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь хоёр орны нөхөрсөг хамтын ажиллагаа болон боловсролын харилцааг дэмжих зорилготой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Inha University, Korea Aerospace University-ийн бакалаврын түвшинд нийт 2 оюутан дараах мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Үүнд:

  • Байгалийн шинжлэх ухаан;
  • Инженерчлэл;
  • Улс төр судлал;
  • Эдийн засаг;
  • Бизнесийн удирдлага.

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл (Солонгосын цагаар).

Бичиг баримтыг Илвүү сангийн kimjihwan@hanjinkal.com цахим хаягаар хүлээн авна.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД, анкетыг ЭНД дарж авна уу.