“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ

A- A A+
“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ

Боловсролын сайд Хүүхдийг ивээх сан (Save the Children)-гийнхантай уулзлаа. Тус сан нь Монгол Улсад 40 гаруй сая ам.долларын төсөл, хөтөлбөр, тусламж үзүүлсэн байна.

“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн хүрээнд:

  • “ЕБС-ийн хүүхэд хамгааллын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар” буюу сургуулийн хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах гарын авлага,
  • “Хүүхэд хамгаалал ба Багшийн ёс зүй” буюу багш бэлтгэх их сургуульд зориулсан гарын авлага, “Сайн эцэг эх” эцэг эхэд зориулсан сургалтын гарын авлага,
  • “Би найзаа дэмжинэ” хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан найз нөхөд, үе тэнгийнхнээ хэрхэн дэмжих тухай сургалтын гарын авлагуудыг хийжээ.

Цаашид:

  • Ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн хөтөлбөрт нийцсэн лабораториудыг иж бүрэн байгуулах
  • Олон улсын стандартад нийцсэн туршилт,
  • ️Судалгааны тоног төхөөрөмжөөр хангах,
  • ️Багш нарыг Кембрижийн арга зүйд сургаж,
  • Практик сургалтын чанарыг дээшлүүлэх,
  • Орон нутгийн сургуулиудыг хотын стандартад хүргэх, хосолсон сургалтын орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.