Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг боловсролын салбарт "Багшийг ачааллаас чөлөөлье", “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” стратегийн зорилтыг дэвшүүлнэ.
Хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх ажлыг сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс эхлүүлж, сургууль, гэр бүл, нийгэм, олон нийт, суралцагчийн хамтын хариуцлагыг өндөржүүлнэ. Иймээс гэр бүл, эцэг эхийн оролцоо бол боловсролын тогтолцооны салшгүй нэг хэсэг байх учиртай.
Боловсролын багц хуулийн шинэчлэлээр бид эцэг эх, асран хамгаалагчид сургууль, цэцэрлэгийн менежментэд оролцох боломжийг нээж, багштай хамтран ажиллах үүргийг тодорхой болгосон. Энэ нь “боловсрол бол сургуулийн хаалганаас бус гэрийн үүднээс эхэлдэг” гэдгийг баталгаажуулна.