РУМЫН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

A- A A+
РУМЫН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Румын Улсын Боловсрол, судалгааны яам 2026–2027 оны хичээлийн жилд Монгол Улсын нийт 10 иргэнд нэг талын журмаар тэтгэлэг олгохоор зарлалаа. Бакалавр, магистрын сургалт румын хэлээр, докторын сургалт англи эсвэл франц хэлээр явагдана.

Суралцах түвшин

Квот

Сургалтын хэл

Бакалавр

5 суралцагч

Румын хэл (1 жилийн хэлний бэлтгэлтэй)

Магистр

3 суралцагч

Румын хэл (1 жилийн хэлний бэлтгэлтэй)

Доктор

2 суралцагч

Англи, франц хэл (румын хэлээр сурах бол 1 жилийн хэлний бэлтгэлтэй)

1. Тэтгэлэгт багтах зардлууд

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамж;
  • Оюутны байраар хангана (нэмэлт төлбөр төлөх тохиолдол байж болно);
  • Сарын тэтгэмж 925 лей (Румын лей);
  • Бакалавр, магистрын хувьд Румын хэлний 1 жилийн бэлтгэл (Докторын хувьд хүсэлт гаргасан тохиолдолд хамруулна.)

2. Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • Өмнө нь Румын Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаагүй байх;
  • Суралцахыг хүсэж буй түвшний өмнөх түвшний боловсролын зэргийг авсан байх;
  • Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагчид давуу тал олгоно.

3. Бүрдүүлэх баримт бичиг

Баримт бичгийн эх хувийн скандаж, PDF өргөтгөлтэй файл болгон scholarship.esis.edu.mn цахим хуудсанд оруулж илгээнэ. Бүх материал монгол хэлээр байх бөгөөд англи, франц эсвэл румын хэлний баталгаат орчуулгыг хавсаргана.

А. Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:

  • Румын тэтгэлгийн ӨРГӨДЛИЙН МАЯГТ /бүх хэсгийг бүрэн бөглөсөн байх/;
  • Төрсний гэрчилгээ;
  • Гадаад паспорт /суралцах хөтөлбөр эхлэхээс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй, эхний 2 хуудас/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
  • Бүрэн дунд боловсролын дүнгийн хуудас;
  • Англи хэлний шалгалтын оноо (IELTS, TOEFL, Duolingo);
  • Эрүүл мэндийн гэрчилгээ /халдварт өвчин, суралцахад сөргөлдөх гэмтэл, өвчин байхгүйг батлах/;
  • CV /хамгийн ихдээ 3 хуудас/;
  • Суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн захидал /250-300 үгтэй, англи эсвэл франц хэлээр орчуулсан байх, сонгосон хөтөлбөрт суралцах сэдэл, шалтгааныг тусгана./

Б. Магистрын сургалтад бүртгүүлэх иргэд:

  • Румын тэтгэлгийн ӨРГӨДЛИЙН МАЯГТ /бүх хэсгийг бүрэн бөглөсөн байх/;
  • Төрсний гэрчилгээ;
  • Гадаад паспорт /суралцах хөтөлбөр эхлэхээс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй, эхний 2 хуудас/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
  • Бакалаврын диплом;
  • Бакалаврын дүнгийн хуудас /диплом дээрх/;
  • Англи хэлний шалгалтын оноо (IELTS, TOEFL, Duolingo)
  • Эрүүл мэндийн гэрчилгээ;
  • CV /хамгийн ихдээ 3 хуудас/;
  • Суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн захидал /250-300 үгтэй, англи эсвэл франц хэлээр орчуулсан байх, сонгосон хөтөлбөрт суралцах сэдэл, шалтгааныг тусгана./

В. Докторын сургалтад бүртгүүлэх иргэд:

  • Румын тэтгэлгийн ӨРГӨДЛИЙН МАЯГТ /бүх хэсгийг бүрэн бөглөсөн байх/;
  • Төрсний гэрчилгээ;
  • Гадаад паспорт /суралцах хөтөлбөр эхлэхээс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй, эхний 2 хуудас/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
  • Бакалаврын диплом;
  • Магистрын диплом;
  • Магистрын дүнгийн хуудас /диплом нэмэлт/;
  • Англи хэлний шалгалтын оноо (IELTS, TOEFL, Duolingo);
  • Эрүүл мэндийн гэрчилгээ;
  • Диссертацийн удирдагч болон докторантурын сургуулиас урьдчилсан зөвшөөрлийн захидал;
  • CV /хамгийн ихдээ 3 хуудас/;
  • Суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн захидал /ойролцоогоор 400 үгтэй, англи эсвэл франц хэлээр орчуулсан байх, сонгосон хөтөлбөрт суралцах сэдэл, шалтгааныг тусгана./
  • Докторын түвшний хувьд тухайн их сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэх нэмэлт нөхцөлтэйг анхаарна уу.

4. Бүртгэл ба хугацаа

  • 2026 оны 6 дугаар сарын 22-ны 09:00 цаг хүртэл.
  • Өргөдлийн материалыг илгээхдээ scholarship.esis.edu.mn цахим хуудсанд хандан бүртгэл үүсгэж, цахим өргөдөл бөглөн илгээнэ үү.
  • Өргөдөлд дурдсан бичиг баримт тус бүрийг PDF хэлбэр /1 файлын хэмжээ 5Мб-аас ихгүй/-ээр "баримт бичиг" хэсэгт хавсаргана.

5. Анхаарах зүйлс

  • Цахим бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө "ИЛГЭЭХ" товч дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу. Илгээх товчийг дарснаар и-мэйл хаягаар баталгаажуулах хариу ирнэ.
  • Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна.
  • Шаардлагатай тохиолдолд Румын Улсын Боловсролын яам нэр дэвшигчидтэй цахимаар  ярилцлага хийж болох бөгөөд англи эсвэл франц хэлээр ярилцана.
  • Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй.
  • Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд цаашдын тэтгэлэгт хамрагдах эрхийг хасна.
  • Англи хэлээрх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

6. Холбоо барих

  • Бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар лавлах: 75772727 (ажлын өдөр 09:00–17:00)
  • Тэтгэлэгтэй холбоотой асуудлаар лавлах: 51-262916 (ажлын өдөр 08:30-17:30)