БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР           

  1. “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030” баримт бичгийг баталгаажуулан ажиллахыг Засгийн газрын 2020 оны 9-р сарын 23-ны өдрийн хуралдааны 51-р тэмдэглэлээр БШУ-ны сайдад үүрэг болгосон байна. Тус тэмдэглэлийг үндэслэн БШУ-ны сайдын “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)” баримт бичгийг батлах тухай 2020 оны 11 сарын 09-ний өдрийн А/96 тоот тушаалыг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
  1. Холбогдох яамд, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн тодорхой санал, танилцуулгын талаар:

А.Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогод салбарын чиглэлээр тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтийг нэгтгэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3/1923 албан тоотын хавсралтаар Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газарт;

Б.“Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-д нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон танилцуулгад өгөх саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1а/2112 албан  тоотоор Засгийн газрын хэрэг эрхлэх газарт;

В.“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 3 дугаар үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон танилцуулгад өгөх саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1а/2179 албан тоотоор  Сангийн яаманд;

Г.Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн Монгол Улсын 5 дугаар илтгэлийн тайланд оруулах саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1а/2329 албан тоотын хавсралтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд;

Д.“Ажлын байран дахь гэмтэл, өвчлөлийн бүртгэлийн стандарт”-ын төсөл, танилцуулга өгөх саналыг нэгтгэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1а/ албан тоотоор тус тус хүргүүлсэн.

3. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоол хүнсээр авах илчлэг, шимт бодисын хоногийн зөвлөмж хэмжээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тоот тушаалд үндэслэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран боловсрууллаа. Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг үндэслэн БШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын төсөл боловсруулж тушаалын төсөлд 3 сайдын гарын үсгийг зуруулаад байна. Тушаалыг 11 дүгээр сард батлуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх болно.

  1. “Бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ”,  хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Бага насны  хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад БШУ-ны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл 30 хүн оролцож бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нийгмийн үйлчилгээг салбар дундын бодлого төлөвлөлтөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах талаар хэлэлцэн зөвлөмж гаргалаа. Зөвлөмжид дараах асуудлыг тусган хамтран хэрэгжүүлэхээр тогтов. Үүнд:
  1. “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”-ыг бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээний дэлхийн нийтийн чиг хандлага, Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого төлөвлөлттэй уялдуулан шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;
  2. Бага насны хүүхдийн нийгмийн суурь үйлчилгээний нэгдмэл удирдлага менежментийг бий болгож, хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний зөвлөлдөх хороо /зөвлөл/-г байгуулан ажиллах;
  3. Бага насны хүүхэд нийгмийн үйлчилгээг тэгш хүртэх олон хувилбартай, оновчтой тогтолцоо бий болгож, төрөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн, зорилтот бүлэгт чиглэсэн дэмжлэгийг үзүүлэх замаар хөгжлийн ялгаатай тэгш бус байдлыг бууруулах;
  4. Хүүхдийн хөгжил, хамгааллын гэр бүлд түшиглэсэн үйлчилгээний загвар бий болгож салбар дундын бодлого төлөвлөлтөөр хэрэгжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлага, оролцоо, хөгжлийг дэмжих;
  5. Бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний талаарх мэдээллийн нэгдсэн санг яамдын салбарын мэдээллийн системд тулгуурлан бий болгож, хяналт үнэлгээ хийх боломж бүрдүүлэх;
  6. Бага насны хүүхдийн хөгжил, асаргаа, халамж, хамгааллын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоо бүрдүүлэн, ажлын байрны орон тооны нормативыг хүн амын тоотой уялдуулан тогтоож, цалин хөлсийг нэмэгдүүлэх;
  7. Бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, асаргаа халамж, хамгаалалд чиглэсэн үйлчилгээ үзүүлэн хөрөнгө зарцуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжин урамшуулах;
  8. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий зар сурталчилгааг хязгаарлах арга хэмжээ авах.
  1. Инновацийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.14, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 392 дугаар тогтоолоор батлагдсан “Инновацийн төсөл бүртгэх журам”-ыг тус тус үндэслэн “Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчдийн ажиллах журам”-ын төслийг боловсрууллаа. Журмын төсөлд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудаас санал авч, тусгасан.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

1. БШУ-ны сайдын “Зардал батлах тухай” 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/116 дугаар тушаалаар мэдээлэл зүй, математикийн Олон улсын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож өндөр амжилт гаргасан 7 сурагчдыг 20,000,000 (хорин сая) төгрөгөөр  урамшуулах зардлыг батлан гаргалаа.  

2.Монгол хэлний тухай хуулийн 11.1.2 дугаар заалт, Монгол Улсын Засгийн газрын “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 2020 оны 96 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Хэлний тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол бичгийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар батлуулахаар Захирамжийн төслийг, танилцуулгын хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.

3. Ерөнхий боловсролын сургуулийн I-XII анги болон дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг БШУ-ны сайдын 2020 оны “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, зардал батлах тухай” А/88 дугаар тушаалаар баталлаа.

4. Цахим сурах бичиг, сургалтын нээлттэй материалд тавигдах шаардлага боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг БШУ-ны сайдын 2020 оны “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, зардал батлах тухай” А/110 дугаар тушаалаар баталлаа. Тус ажлыг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс санхүүжүүлэх юм.

5. БСШУС-ын сайдын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/689 дүгээр тушаалын хэрэгжилтийг /”Сүнсний баяр”-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх/ хангаж хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг холбогдох нэгж байгууллага, албан тушаалтанд А/2475 тоот албан бичгээр хүргүүлсэн.

6. “Тусгай хэрэгцээт боловсролын бодлого, хэрэгжилт” сэдвийн хүрээнд Монгол, Оросын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын XIV хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Хуралдаанаар тэгш хамруулан суралцуулах боловсролын чиглэлээр 2 удаагийн сургалт болон олон улсын дохионы хэлмэрч бэлтгэх сургалт, харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшийг мэргэшүүлэх сургалтыг 2020 онд багтаан зохион байгуулахаар хоёр тал шийдвэрлэв.

7. Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд Хөдөө аж ахуйн их сургууль болон харьяа 4 хүрээлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяалалд шилжүүлэх эсэх асуудлыг судалж, нэгдсэн санал боловсруулахыг даалгасны дагуу холбогдох саналыг боловсруулж ХХАХҮ-ийн сайд З.Мэндсайханд хүргүүлэн ажиллалаа.

8. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан 2018, 2019 оноос эхэлж хэрэгжиж буй суурь судалгааны 127 төсөл, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан 65 төслийн хэрэгжүүлэх хугацааг сунгахаар санхүүгийн мэдээлэл, холбогдох судалгааг гаргалаа. Үр дүнд нь санхүүжилт дутуу олгогдсон хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжих хугацааг сунгаж санхүүжүүлэхээр болов.

9. БШУ-ны яам, Эрдэнэс-Таван толгой ХК шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг дэмжих төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай Хамтын ажиллагааны гэрээг /БШУЯ-2020/14, ЭТТ-2020/628/ байгуулав. Гэрээгээр Эрдэнэс-Таван толгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг БШУ-ны яамтай хамтран дэмжин ажиллахаар боллоо.

10. Цэцэрлэгийн удирдах ажилтныг чадваржуулах сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Удирдлагын академи, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Энэхүү сургалтад нийт цэцэрлэгийн 910 эрхлэгч, 40 мэргэжилтэн, арга зүйч нар хамрагдахаас эхний ээлжийн сургалтад 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн 30 эрхлэгч, аймаг нийслэлийн СӨБ хариуцсан 40 мэргэжилтэн, арга зүйч нар хамрагдаж байна.

11. Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмжийг МУБИС-ийн Нийгмийн ажилтны тэнхимийн мэргэжлийн багтай хамтран боловсруулж, 1888 хувь  хэвлүүлэн аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 1455 цэцэрлэг, цэцэрлэгийн багш бэлтгэдэг их, дээд сургууль, харьяа байгууллагуудад хүргүүллээ. Энэхүү зөвлөмжид цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн зохион байгуулалт, чиг үүрэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ,  хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний талаар тусган хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх дэмжлэг үзүүлэх арга зүйн зарим нэмэлт материалуудыг оруулж өгсөн. Зөвлөмжийг багш нар өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар сайжирч, багш, эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс багш хүүхэдтэй зүй бус харилцах хүүхдийн эрхийн зөрчил багасах ач холбогдолтой юм.

12. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаатай танилцаж ажилласан үр дүн, өгсөн үүрэг чиглэлийн талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулан БШУ-ны сайдын 10 дугаар сарын 05-ны өдрийн 1а/1967 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүлэв.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  1. Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн суралцагчдын чанарын үнэлгээний судалгаанд хамруулахад шаардагдах зардлыг БШУ-ны сайдын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/112 дугаар тушаалаар баталлаа. Энэхүү судалгааг ерөнхий боловсролын сургуулиудын  сургалтын чанарын түвшинг үнэлэх, сурлагын амжилтад нөлөөлж байгаа зарим хүчин зүйлүүдийг тодорхойлох, шалгалтын дүнд үндэслэн дүгнэлт, санал боловсруулах зорилготойгоор зохион байгуулдаг юм. Боловсролын чанарын үнэлгээний 2020 оны судалгааг 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.
  2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшийн арга зүйд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран Сүхбаатар аймгийн багш нарт 2020 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд сургалт зохион байгуулав. Сургалтад тус аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер болон бага анги, дунд, ахлах ангийн 16 хичээлийн нийт 356 багш, ажилтан хамрагдлаа.
  3. “Сургалт зохион байгуулах, зардал батлах” тухай БШУ-ны сайдын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/104 дүгээр тушаалаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл 9 бүсэд ерөнхий боловсролын сургуулийн хими, физик, технологийн нийт 624 багшийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын агуулга нь 2019-2020 оны хичээлийн жилд нийлүүлсэн физик, хими, дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглах арга зүйд чиглэх юм.
  4. Боловсролын салбарын үйл ажиллагааг үе шаттай цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд сургуулийн удирдлагын систем, цахим сургалтын үндсэн дэд бүтэц хөгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотой “Боловсролын салбар дахь цахим шилжилт” арга хэмжээ, “Цахим шилжилт” үзэсгэлэнг 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн үеэр цахим сургалтын орчинд үйл ажиллагаа явуулах 6 компанитай БШУ-ны яам хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Гэрээгээр эдгээр 6 компани нь үндэсний хэмжээнд нийт 90 сургууль дээр цахим платформыг нэвтрүүлэх бөгөөд өдгөө үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Бага, дунд боловсролын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6/1834 албан бичгээр “Боловсролын салбар дахь цахим шилжилт” арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалт, сурталчилгааны ажлын хуваарийг батлан нийслэлийн бүх дүүргийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш, менежер, арга зүйчдийг сургалтад бүрэн хамруулан ажиллалаа.
  5. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажил, онцлох ажлуудыг мэдээллийг БШУ-ны яамны пейж хуудсанд байршуулж, иргэд олон нийтэд сурталчлах ажлыг эхлүүлээд байна.
  6. Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлж буй Азийн хөгжлийн банкны Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагуудын чадавхыг сайжруулах нь техникийн туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж буй "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын боловсрол” сургалтад хамрагдах багш, ажилтнуудын судалгаа гаргаж холбогдох байгууллагад хүргүүлж, сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр онлайнаар зохион байгуулж, сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 33 багш, мэргэжилтнүүд хамрагдлаа.  
  7. “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хууль, Засгийн газрын 2020 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр” болон Үдийн хоолны үйлчилгээний бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор сургуулийн тогооч нарыг мэргэшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний сургалтаар нийслэлийн 18 сургуулийн 25 тогоочийг хамруулсан бол хоёр дахь удаагийн сургалтаар 21 аймгийн ЕБС, дотуур байрны 300 тогоочийг хамруулах бэлтгэл ажлыг ханган сургалт үе шаттай үргэлжилж байна. Сургалтыг зохион байгуулснаар ЕБС, дотуур байрны тогооч нарын мэдлэг, ур чадвар дээшилж, суралцагчдыг эрүүл, шим тэжээллэг хоол хүнсээр хангахад дэмжлэг болох юм.
  8. Нийслэлийн боловсролын газартай хамтран цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан. Сургалтад нийслэлийн төрийн өмчийн 210 цэцэрлэгийн эрхлэгч, 565 тогооч, нярав зэрэг нийт 775 хүн хамрагдаж, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах шаардлага, пробиотик ба пребиотекийг хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашиглах, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн цахим системийн талаар танилцууллаа.
  9. Японы Хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг Боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөлтэй хамтран “Тэгш хамруулан сургах боловсрол” үндэсний сургалт-семинарыг 2020 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалт-семинарт аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газрын бага боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийг хамрууллаа. Сургалт-семинар нь тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах арга зүйн дэмжлэг үзүүлэхийн хамт сайн туршлагаас харилцан суралцаж, шинээр батлагдсан эрх зүйн актуудтай танилцах, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, тэгш хамруулан сургах боловсролын талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг сайжруулах ач холбогдолтой боллоо.
  10. СӨББ-ын сургалтын орчны стандартын хэрэгжилтийн өөрийн үнэлгээг Боловсролын салбарын мэдээллийн системээр хийх ажлыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үндэсний хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Аймаг нийслэлийн боловсролын газруудад Сургуулийн өмнөх боловсролын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2/2512 албан тоотоор чиглэл хүргүүлэн ажиллаж байна. СӨББ-ын сургалтын орчны стандартын хэрэгжилтийн үнэлгээг хийснээр хүүхдийн цэцэрлэгийн сургалтын орчны өнөөгийн нөхцөл байдал шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлгээ өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд боловсрол, шинжлэх ухааны салбарын саналыг боловсруулан 2020 оны 9-р сарын 25-ны өдрийн 1а/1699 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүллээ.
  2. Монгол, Оросын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын XIV хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Хуралдаанд Оросын талаас Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам, Москвагийн улсын хэл шинжлэлийн их сургуулийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын их сургуулийн төлөөлөл оролцлоо. Хуралдаанаар Талууд хоёр улсын боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааны үр дүнд Оросын Холбооны Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй тэтгэлгийн тоог 50-аар нэмэгдүүлж, Оросын талаас жил бүр Монголын талд олгож буй тэтгэлгийн тоо 550 болсныг тэмдэглэв. Монголын талаас тэтгэлгийн тоог 50-аар нэмэгдүүлсэнд талархал илэрхийлээд нэмэлтээр олгож буй 50 тэтгэлгээр газрын тос, байгалийн хийн салбарт ажиллах боловсон хүчнийг суралцуулах хүсэлтийг өгсөн. Монголын тал ирэх хичээлийн жилээс Оросын Холбооны Улсын Тува, Халимаг, Буриад Улсын ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл, бичгийн хичээлийг заах 3-6 багшийг илгээх санаачилга дэвшүүлснийг Оросын талаас сайшаан, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
  3. “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” БШУ-ны яамтай хамтран “Мансуурах эм, бодис хэрэглэсэн хүнийг таньж, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох нь” сэдэвт сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 60 эмч хамрагдсан байна.
  4. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн эмч нарт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн талаар зөвлөлдөх уулзалтыг Эрүүл мэндийн  сайдын баталсан хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн 250 цэцэрлэгийн эмч нар, 10 дугаар сарын 08-ны өдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 160 эмч нарыг хамруулан зохион байгууллаа.
  5. Японы Хүүхдийг ивээх сантай хамтран Өвөрхангай аймагт тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр уулзалт-хэлэлцүүлэг, хяналт-үнэлгээ, зөвлөн туслах үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан 10 сарын 19-өөс 21-ний хооронд ажиллалаа. Тус аймгийн цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах талаар арга зүйн дэмжлэг сургалт зохион байгуулж, шинээр батлагдсан дүрэм журмыг танилцуулахын зэрэгцээ орон нутгийн иргэд, албан хаагчидтай санал, бодлоо солилцлоо.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Салбарын үйл ажиллагааны зардлын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:

 

Хөтөлбөр

Хүүхдийн тоо

Батлагдсан төсөв /аймаг/

Нийт /1-9 сард олгосон/

ХБГ /10-12 сар/

Хэмнэлт

СӨБ

36,893.5

31,252,521.6

20,213,009.5

9,831,280.4

1,208,231.8

ЕБС

46,414

19,048,003.5

11,656,939.3

5837544.94

1,553,519.3

 

  • Боловсрол шинжлэх ухааны салбарын 2021 оны төсвийн төсөлд Төвлөрсөн арга хэмжээний зардалд ахмад дайчин алдар цолтой ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн зардалд 1,019.1 сая төгрөгийг төлөвлөсөн. Сангийн яамны урьдчилан тооцооллоор 557 ахмад настан болон алдар цолтонд олгохоор тооцож төлөвлөсөн байна. Үүнд:

Алдар цолны нэр төрөл

Хүний тоо

Мөнгөн дүн

Сар

Мөнгөн дүн

Хөдөлмөрийн баатар /сар бүр

14

200,000

12

33,600,000

Ардын цолтон /сар бүр

30

200,000

12

72,000,000

Гавьяат цолтон /сар бүр

507

150,000

12

912,600,000

Төрийн шагналт /нэг удаа

3

150,000

1 удаа

450,000

Төрийн соёрхолт /нэг удаа

3

150,000

1 удаа

450,000

Нийт дүн

557

 

 

1,019,100,000

 

  • УИХ-аас баталсан 2020 оны төсвийн тодотголоор орон нутгийн тусгай зориулалтын шилжүүлэг 33.3 тэрбум төгрөгөөр буурч батлагдсан. Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт өр үүсэх эсэх асуудлаар ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр:
  • Дархан-Уул, Орхон аймгуудад 944,630.5 мянган төгрөг, 
  • Боловсролын удирдлагын байгууллагуудад 331,094.3 мянган төгрөг,
  • Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр хооронд хуваарилалт хийх, шинээр ашиглалтад орохоор төлөвлөсөн боловч 2020 ондоо ашиглалтад орох боломжгүй  цэцэрлэг, сургуульд хуваарилсан зардлыг өртэй байгууллагуудад шилжүүлэх замаар батлагдсан төсвийн хүрээнд өргүй ажиллах боломж байлаа. Гэвч Нийслэлийн СӨБ-ын төсвөөс нийт 20.9 тэрбум төгрөг хасагдаж, ЕБС-ийн төсөв 3.7 тэрбум төгрөгөөр өсч батлагдсан. Үүнээс шалтгаалж нийслэлийн байгууллагууд 2020 онд санхүүгийн жилийг өргүй дуусгахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцээгүй хүлээгдэж байгаа тул нарийн тооцоолол одоогоор гараагүй байна.
  • 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс соёлын, спортын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг шилжүүлэх ажлыг хийж дуусгаж Засгийн газрын удирдлагын системд бичилтийг хийлгэлээ. Үүнд:

Шилжүүлсэн хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалт

Барьцаа хөрөнгө

Техник хяналт

Нийт

Нийт

Үүнээс /Эрх шилжсэн/

Нийт

Үүнээс /ЗГ-430/

Соёлын салбарт

29,034.8

17,019.2

6,157.2

5,445.6

18.7

35,210.7

Спортын салбарт

9,761.7

4,493.7

1,805.9

1,120.1

9.4

11,577.0

Дүн

38,796.5

21,512.9

7,963.1

6,565.7

28.1

46,787.7

  1. Төрийн сангийн мэдээ

              2020 оны 9 дүгээр сард  боловсрол, шинжлэх ухааны харьяа байгууллагуудын 26.9 тэрбум төгрөгийн 1668 гүйлгээг хийсэн. Төсвийн гүйцэтгэлийн мэдээг 9 дүгээр сарын байдлаар хүлээн авч, нэгтгэхэд:

  • Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын багц 2020 оны 09 дүгээр сард улсын төсвөөс 1,284,261.4 сая төгрөгийн санхүүжилт авахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1,172,097,4 сая төгрөгийн санхүүжилт авсан ба 91,3%-ийн гүйцэтгэлтэй байна.
  • Нийт урсгал зардал 1,036,629,7 сая төгрөг батлагдсанаас 1,014,515,7 сая төгрөгийн гүйцэтгэлтэй буюу нийт батлагдсан төсвийн 97,8% санхүүжүүлсэн байна.
  1. "Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн төв"-ийн бүтээн байгуулалтын барилгын суурийг тавих ажлыг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын эрдэмтэн судлаачдын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо. Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластерыг Баянзүрх дүүргийн 12-р хороонд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд нийт 6.6 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  3 жилийн хугацаанд  барихаар “Нутгийн буян групп” ХХК  ажлыг эхлүүлээд  байна. Цогцолборын барилгад олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбарын дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын заал, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей зэргийг байрлуулах бөгөөд Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3300 орчим эрдэмтэн судлаач, албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи, инноваци, танин мэдэхүйн төв болох юм.
  2. Шинжлэх ухааны салбарт хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг болох Шинжлэх ухааны академийн нэгдсэн барилгын нийт 2285 м2 бүхий талбайтай нийт 3 тэрбум 325 төгрөгийн төсөвт өртөг бүхий өргөтгөлийн барилгыг 2020 оны 10 дугаар сард ашиглалтад орууллаа. Уг өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор Шинжлэх ухааны академи нь 60 жилийн түүхэндээ анх удаа түрээсийн бус өөрийн эзэмшлийн байранд үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байна.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  1. Дэлхийн болон Монголын багш нарын өдрөөр Монгол Улсын “Зөвлөх зэрэг”-тэй багш нарын зөвлөлдөх уулзалт, багшийн хөгжил, оролцоо, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон телевизийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав. Багшийн хөгжлийн шинэ дүр төрхийг үндэсний зөвлөх багш нарын нэгдсэн зөвлөгөөнд хэлэлцүүлж, хэлэлцүүлгийг UBS ТВ-ийн явуулын станц орон даяар шууд дамжууллаа.
  2. БШУ-ны сайдын баталсан Шинжлэх ухааны салбарын байгууллагуудад компьютер олгох хуваарийн дагуу 190 компьютерийг 25 байгууллагад гардуулж өглөө.
  3. Насан туршийн боловсролын үндэсний төв хийх хяналт-шинжилгээ, дотоод аудитын ажлын хэсэг байгуулах, удирдамж батлах тухай сайдын 2020 оны А/111 тоот тушаал батлуулан ажиллаж байна.
  4. Яамны албан хаагчдын компьютерт “Оффис-365”-ын лиценз болон сүлжээний тоног төхөөрөмжийг суурилуулах, нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэсэн.
  5. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг Боловсрол, шинжлэх ухааны салбарт ханган ажиллах чиг үүрэг бүхий салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг БШУ-ны сайдын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/103 тушаалаар батлав. Салбар зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Жендерийн үндэсний хорооны үйл ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах, дотоод, гадаадын төсөл, хөтөлбөртэй хамтран хэрэгжилтийг зохион байгуулах, тайланг хугацаанд нь хүргүүлж ажиллах юм.
  6. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Монгол улсын Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлсэн гол үйл ажиллагааны тойм мэдээ, тайланг БШУ-ны дэд сайдын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1б/1970 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүлэв. 
  7. Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2021 онд тэмдэглэхтэй холбогдуулан “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, холбогдох бусад материалын хамт боловсруулан ЗГХЭГ-т 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1а/2278 албан тоотоор хүргүүлэв.
  8. ШУ-ны яамны 91 ажлын байрны 90 албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны “Зөвшөөрөл олгох тухай” 329-333 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” Б/34, Б/35 дугаар тушаалаар батлуулан ажиллалаа.
  9. Дээд боловсролын шинэчлэлийн төсөлтэй хамтран “Жендэрийн мэдлэг ойлголтыг сайжруулах сургалт”-ыг 2020 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд яамны Жендэрийн салбар зөвлөлийн гишүүд, яамны болон харьяа байгууллагын албан хаагчдыг хамруулан амжилттай зохион байгуулсан.
  10. БШУ-ны яаманд 2020 оны 10  дүгээр  сарын 01-ээс 31-ны  хооронд гадны байгууллага, иргэдээс 7831 хариутай бичиг, 2096 өргөдөл гомдол, 1549 шууд бичиг, нийт 11476 бичиг ирүүлсэн байна. 7562 хариутай албан бичиг, 2013 өргөдөл, гомдол буюу нийт 9575 бичгийг шийдвэрлэж, хариутай албан бичиг, өргөдөл, гомдлын 96.4%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. 3,4% нь буюу 225  албан бичиг, 81 өргөдөл хугацаандаа судлагдаж, 47 албан бичиг, 14 өргөдөл буюу 0.6% хугацаа хэтэрсэн байна
  11. Яамнаас гадны  байгууллага, иргэдэд 2528 албан бичиг албан явуулсан бол ирж болон утсаар хандсан иргэдэд нийт 4320 удаа мэдээлэл,  лавлагаа өгсөн байна. Шуудангаар  2643 хуудас бүхий  399 албан бичиг   явуулснаас , /хот дотор-221 албан бичиг 1637 хуудастай , хөдөө орон нутагт-52 албан бичиг 847 хуудастай, Биеэр хүргүүлсэн 21 албан бичиг 27 хуудастай,  Албан бичгийн хариу болон өргөдлийн хариуг иргэд биеэр ирж авсан  132 хуудас бүхий 105 албан бичгүүдийг тус тус гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн байна.

 

 

-oOo-