БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад 10 хүртэлх иргэнийг магистрын хөтөлбөрт суралцуулна.

Тэтгэлэг олгох чиглэл:

• Мастерын сургалт / франц болон англи хэл дээр/

• Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.

Тавигдах шаардлага:

• Монгол Улсын иргэн байх;

• Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх, голч дүн 3.0 доошгүй байх;

• Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;

  • Өмнө нь Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурч байгаагүй байх.

Англи хэлний мэдлэг:

• IBT TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Франц хэлний мэдлэг:

• DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин

• DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;

• TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;

• Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.