Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу нийт 200 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна.
Мэргэжлийн чиглэл
- Анагаах ухаан,
- Хөдөө аж ахуйн инженерчлэл,
- Архитектурын инженерчлэл,
- Эрх зүй,
- Харилцаа холбоо,
- Хууль эрх зүй,
- Эдийн засаг,
- Инженерчлэл, цөмийн, нано технологи
- Анагаах ухаан,
- Боловсрол, сурган хүмүүжүүлэх,
- Байгалийн ухаан,
- Мал эмнэлгийн анагаах ухаан,
- Биологи, молекул биологи
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх;
- Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:
- Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, Голч дүн 3.0 оос дээш, 25 хүртэлх насны;
- Магистрантурт суралцахад тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны иргэн;
- Докторантурт суралцах тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны иргэн;