БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС
Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 200-300 иргэнийг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулна.
Бүх чиглэлээр суралцана
Тавигдах шаардлага
- БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл;
- Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:
- Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, Голч дүн 3.0 оос дээш, 25 хүртэлх насны;
- Цахим өргөдөл
- Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны;
- Магистрантурт суралцахад тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан байх шаардлагатай;
- Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны;
- Докторантурт суралцахад тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан байх шаардлагатай;
- Хятад хэлний зохих түвшний эсхүл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРОН
Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд 150 иргэнийг бакалаврын хөтөлбөрт суралцуулна.
Тавигдах шаардлага
Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.
- Эрх бүхий байгууллагаас олгосон бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/-тэй иргэн байх
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй иргэн байх
- БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 85 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан иргэн байх