Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад 23 иргэн суралцуулна.
Суралцах мэргэжлийн чиглэл:
- Ашигт малтмалын баяжуулалт
 - Уул уурхайн ашиглалт, техник, технологи
 - Зам гүүрний барилга
 - Байгууламжийн инженер
 - Барилгын материалын үйлдвэрлэл
 - Барилга хот байгуулалт
 - Биологи, биотехнологи
 - Мэдээллийн технологи
 - Тусгай хэрэгцээт боловсролын багш
 - Химийн инженерчлэл
 - Сэргээгдэх эрчим хүч
 - Хүнсний инженерчлэл
 - Газрын тосны хайгуул, боловсруулалт
 - Хог хаягдлын боловсруулалт ба менежмент
 - Сувилахуй
 - Био анагаах ухаан
 - Нийгмийн эрүүл мэнд
 - Мал эмнэл зүй
 
Тавигдах шаардлага
Бакалавр
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;
Магистр, доктор
Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны иргэн;
Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны иргэн