Боловсролын шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг боловсролд тэгш хамруулах, тэдний бие даан амьдрах болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Монгол, Японы их сургууль, судлаачдын хамтын судалгааны үр дүн, технологийн шийдлийг үйлдвэрлэл, бизнесийн бодит хэрэгцээтэй холбож, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой “Хамтарсан судалгаа – Бизнесийн инновацын түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд Л.Энх-Амгалан Япон улсын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, боловсрол, хүний нөөцийн хөгжил чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйУр чадварын олон улсын болоод үндэсний ур чадварын түвшинг тодорхойлох дэлхийн аварга шалгаруулах Шанхай 2026 арга хэмжээнд Монгол Улс эдийн засгийн тэргүүлэх 12 мэргэжлээр оролцохоор бэлтгэл ажлаа хангажээ.
ДэлгэрэнгүйБоловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзлаа.
ДэлгэрэнгүйИх Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын NCUK-тэй МУИС санамж бичиг байгуулж Монголын оюутнууд Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг Улсын NCUK-ийн түншлэлийн сүлжээнд багтдаг 100 орчим их сургуульд, 2+2 хөтөлбөрөөр суралцах боломжийг нээж байна.
ДэлгэрэнгүйБоловсролын яам, Азийн сантай хамтран бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалтыг хувийн хэвшлийн төлөөллийн оролцоотой зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйБоловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсын Гэгээрлийн Орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Андрей Алексеевич Корнеевтэй уулзлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Дэлгэрэнгүй2025 оны үнэлгээнд Дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцсон бөгөөд Монгол улсаас 191 сургуулийн 7,146 суралцагч хамрагдлаа. Үнэлгээний тайланг OECD бүрэн боловсруулж өнөөдөр дэлхий нийтэд үр дүнгээ зарлаж байна.
ДэлгэрэнгүйБайгалийн ухааны жишиг лаборатори байгуулах дөрвөн сургууль, виртуал лаборатори байгуулах хоёр сургуулийн захирлууд оролцож, хамтын ажиллагааны батламжид гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйНэгдүгээр ангийн сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сарын 1-ний дотор 100 хувь хангахаар ажиллаж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх хүрээнд Монгол-Японы хоёр дахь эмнэлгийн төслийг эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
ДэлгэрэнгүйСургалтын зориулалт болон хүрэх үр дүнгээс хамааран гэрийн даалгаврын төрөл, түвшин, нэг өдөрт өгөх гэрийн даалгаврын дээд хугацааг анги, насны онцлогооос хамааран ялгаатайгаар тогтоож өгөх талаарх чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны 08 дугаар сарын 31 ний өдрийн А/276 дугаар тушаалаар баталлаа.
ДэлгэрэнгүйГүүд Нэйборс ОУТББ-ын санаачилга, Бүгд Найрамдах Солонгос Улсын "Какао банк"-ны санхүүжилтээр "Good Learning Space" буюу "Ухаалаг номын сан" төслийн хүрээнд нийслэлийн Голомт цогцолбор сургууль болон 118, 189, 124 дүгээр сургуульд иж бүрэн тохижуулсан, дижитал боловсролыг дэмжсэн орчин үеийн "Ухаалаг номын сан"-г ашиглалтад оруулж хүлээлгэн өглөө.
Дэлгэрэнгүй














