Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэг, судалгаа шинжилгээ хийх чадварыг гүнзгийрүүлэх, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ирээдүйн шилдэг менежерүүдийг тодруулахаар Менежментийн улсын XIV олимпиад зохион байгуулагдах гэж байна.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
“Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнээс өрөг угсралтын мэргэжлээр Монголын оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртлээ.
ДэлгэрэнгүйМонгол Улс тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2022” болж 800 гаруй хүүхэд оролцов. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
ДэлгэрэнгүйДэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсын баг 7 төрөлд өрсөлдөж буй. Эдгээрээс сүүлийн төрөл болох цахилгаан угсралт, өрөг угсралтын тэмцээн Австри улсын Зальцбург хотод болж байна. Тус хотод 7 мэргэжлээр буюу цахилгаан угсралт, үйлдвэрлэлийн цахилгаан удирдлага, барилгын өрөг угсралт, барилгын битон, хүнд машин механизмын технологи, тээвэр зуучлал болон химийн лабораторийн технологийн тэмцээн явагдаж, 30 орчим орны тамирчид ур чадвараараа өрсөлдөж байгаа юм.
ДэлгэрэнгүйИх Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат” цол хүртээлээ.
ДэлгэрэнгүйМонгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт өчигдөр Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны Жендэрийн салбар зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Канад улсын Гадаад хэргийн яамны MERIT төслийн "Эмэгтэйчүүдийн манлайллын туршлага солилцох нетворкинг" ээлжит уулзалт боллоо. Уулзалтад шинжлэх ухаан, технологийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл 20 эрдэм шинжилгээний ажилтан оролцлоо.
ДэлгэрэнгүйИх эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шагналыг нь гардуулав.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хоёр эрхэм хүмүүнд Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд нарт олгохоор боллоо. “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” Төрийн ордонд гардуулна.
Дэлгэрэнгүй“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандарт”-ын төслийг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөллийн хамт хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг хүлээн авч уулзлаа. “Хамтдаа уншицгаая” төслийг Азийн сан болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Уулзалтын үеэр төслийг цаашид төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран өргөн хүрээнд хэрэгжүүлэх саналыг салбарын сайд хэллээ.
ДэлгэрэнгүйХамтарсан багуудын судалгааны ажлын үр дүнд олон улсын сэтгүүлд 335 өгүүлэл, дотоодын сэтгүүлд 267 өгүүлэл хэвлүүлж, 37 бүтээлийг оюуны өмчөөр бүртгүүлж, гарааны гурван компани байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
ДэлгэрэнгүйШинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэх зорилготой “SCIENCE FAIR 2022” уралдааны сүүлийн шалгаруулалт өнөөдөр болж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтаар ШУТИС-ийн оюутан, залуус, эрдэмтэн багш нартай уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг оюутан, залууст танилцууллаа.
Дэлгэрэнгүй