Хувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалтын албан ёсны нээлт эхэллээ. 2030 он хүртэл боловсрол хэрхэн өөрчлөгдөхийг энэ танхимд цугласан төлөөлөгчид хэлэлцэнэ. Дээд хэмжээний чуулга уулзалтыг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш үг хэллээ. "Боловсрол бол дэлхий нийтийг өөрчлөх хамгийн хүчирхэг зэвсэг" гэдэгтэй улс орнууд санал нэгдэж байна. Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны сайд үдээс хойш чуулганы индэр дээрээс үг хэлнэ.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
“Нүүдэлчдийн шинэ нүүдэл” сэдвийн хүрээнд өрнөсөн Монголын тусгай арга хэмжээнд олон орон ач холбогдол өгч төлөөлөгчөө биечлэн оролцуулсан юм. Эдийн засгийн хувьд харьцангуй бэхжээгүй, хүн ам цөөн ч газар нутаг том учир тархан суурьшсан улсын иргэд боловсролын үйлчилгээг хэрхэн тасралтгүй зохион байгуулж байгаа нь сонирхол татсан тухай арга хэмжээний үеэр хэлж байлаа.
ДэлгэрэнгүйХувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс анх удаа тусгай арга хэмжээг зохион байгуулж боловсролын салбарт эхлүүлсэн, төлөвлөсөн “Шинэ нүүдэл”-ээ танилцууллаа. Дижитал шилжилт ба түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчилж буй үйл явц, цаашдын төлөвлөгөөтэй танилцахаар олон улс орны боловсролын салбарын төлөөлөгч манай улсын арга хэмжээнд оролцов.
ДэлгэрэнгүйДэлхийн улс орнуудын төрийн тэргүүнээс эхлээд парламент, засгийн газрын гишүүд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью Йорк хотод цуглаж байна. НҮБ-ын төв байранд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цог жавхлант хатан хаан II Элизабетын дурсгалыг хүндэтгэх хэсгийг тусгайлан гаргасан байлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хатан хааны гэр бүл, ИБУИНВУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, түүний дурсгалыг хүндэтгэв
Дэлгэрэнгүй"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт Нью Йорк хотноо нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд болж байна. Энэ үеэр "Цахим шилжилт болон түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчлөх нь" сэдэвт тусгай арга хэмжээг манай улс зохион байгуулах юм. Монголын багийг Боловсрол, шинжлэх ухааны сайд ахалж байна. Арга хэмжээ Монголын цагаар өнөөдөр 22.00 цагт эхэлнэ.
Дэлгэрэнгүй2030 он хүртэл боловсролыг хувирган өөрчлөх шийдлүүдийн талаар хэлэлцэж эхэллээ. Улс орнуудын санаачилга, нэгдмэл байдлыг сайжруулах, хамтран хэрэгжүүлэх стратегийг зөвлөлдөж байна. Чуулганы нарийн бичгийн дарга нарын газраас 50 орчим салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна. НҮБ-ын гишүүн орнууд, агентлагууд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, сүлжээ, сан, холбоо, хувийн хэвшил саналаа хэлэлцүүлж байна.
Дэлгэрэнгүй“Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтад оролцож буй Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эхний уулзалтаа Юнескогийн боловсрол хариуцсан орлогч дарга хатагтай Стефани Жианнинитай хийлээ. Тэд энэ онд гурав дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Өмнө нь “Хувьсаж буй боловсрол” сэдэвт бүсийн уулзалтуудын үеэр Бангкок, Парис хотуудад албан ёсны уулзалт хийж байв.
ДэлгэрэнгүйБоловсролын салбарын ёс зүйн жилийн хүрээнд “Төрийн албаны үнэт зүйл ба багшийн ёс зүй, жендэрийн мэдрэмжтэйгээр боловсрол олгох нь сургалт”-ыг Өвөрхангай аймагт зохион байгуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжүүлж буй ”Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн багтай хамтран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн тайлангийн хурал боллоо.
ДэлгэрэнгүйСүүлийн гуравхан жилийн хугацаанд энэ салбарт ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын мэдээллийн технологийн төвийн мэдээллүүдээс харж болно.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ТИКА Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Эмрах Устаөмэрийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, дэмжлэгт талархал илэрхийллээ.
ДэлгэрэнгүйСангийн яам төсвийн реформыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран энэ салбараас эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
ДэлгэрэнгүйНҮБ-ын Ерөнхий ассамблей энэ сарын 13-27-ны өдрүүдэд болно. Энэ хүрээнд "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт 9 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно. Дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын багийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахлан оролцох юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Эйнсли Смиттийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйХөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэн, “Биокомбинат” ТӨХХК-ийн хооронд “Технологи дамжуулах лицензийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Дэлгэрэнгүй