Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Марс нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Марс нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, доктор Роберт Зубрины “Марсын сорилт” номыг Монголын хүүхэд, залуус эх хэлээрээ унших боломж олгосонд төслийн багийнханд талархал илэрхийллээ. Хүүхэд, залуусыг багаас нь шинжлэх ухаанд дуртай, сонирхдог болгоход уг төсөл ач холбогдолтой гэдгийг дурдав.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
2022 оны ЭЕШ энэ сарын 23-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төвд зохион байгуулагдаж байна. Энэ жил 36253 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд энэ оны төгсөгч 29093 буюу 80 хувийг эзэлж байгаа юм. Харин өмнөх оны төгсөгч 7160 байна. ЭЕШ-ын явц, мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат өглөө.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны Хууль, эрх зүйн хэлтсээс энэ сарын 20-24-ний өдрүүдэд “Эрх зүйн мэдлэг-7 хоног” аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд БШУЯ, БЕГ-ын албан хаагчдад эрх зүйн мэдлэг олгох, төрийн албаны эрх зүйн шийдвэрийг сурталчлан таниулах сургалтыг хоёр өдрийн турш зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйИрээдүйн боловсролыг дахин төлөвлөх, Тогтвортой хөгжлийн зорилт-4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах зорилго бүхий “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
ДэлгэрэнгүйУулзалтын эхэнд БШУ-ы сайд хоёр улсын хамтарсан нислэгийн багийн гишүүд хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа Монголын шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг цохон тэмдэглэлээ.
ДэлгэрэнгүйУламжлалт анагаах ухааны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зөвлөлдөх уулзалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төлөөллөөс гадна 21 аймгаас эмч нар ирсэн байна. Мөн цахимаар 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл, санал солилцож байна.
ДэлгэрэнгүйЦэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах санаачилгад МҮХАҮТ нэгдэж байгаа юм. Тэд өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг БШУЯ, БЕГ-тай хамтран зохион байгуулж байна. Мөн аж ахуйн нэгжүүдээ уриалаад хамгийн түрүүнд дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах шийдвэр гарган тохижилтын ажилдаа орсон гэдгээ дуулгаж байлаа.
ДэлгэрэнгүйУулзалтаар талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, цогцолборын ТЭЗҮ-ийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо.
Дэлгэрэнгүй2021-2022 оны хичээлийн жил цар тахлын хүнд нөхцөл байдалд эхэлсэн хэдий ч хичээл сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж дууслаа. Жил бүр хичээлийн жилийн нээлт хийхээс гадна хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж алдаа оноо, амжилт ололтоо дүгнэж байхаар шийдвэрлэсэн.
ДэлгэрэнгүйҮндэсний батлан хамгаалахын их сургуулийн 92, Дотоод хэргийн их сургуулийн 88 дахь удаагийн хичээлийн жилийн төгсөлтийн ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн 33.6 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж, суралцагчдын 47.7 хувь суралцаж, багш ажилтнуудын 39.5 хувь нь ажиллаж байгаа бол цэцэрлэгийн 47.7 хувь нийслэлд үйл ажиллагаа явуулж, хүүхдийн 45.3 хувь хүмүүжиж, багш ажилтнуудын 45.2 хувь нийслэлд ажиллаж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд дараах байршлуудад өөрийн барилгаа цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх сонирхолтой ирнгэн, аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй БШУЯ, харьяа газрын удирдлагууд “Google” компанийн Ази Номхон далайн бүсийн боловсролын захирал, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар боловсролын салбарын цахим шилжилтийг хамтарч хэрэгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
ДэлгэрэнгүйЭнэ уралдаанд дэлхийн 86 орон оролцдог болж өргөжжээ. Манай Улсын тухайд 2015 оноос хойш тогтмол оролцож амжилтуудаа 3-5 байр ахиулсаар байна. Гагнуурын төрөлд дэлхийн рекордыг эзэмшдэг.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, ТЕМАСЕК сан, Сингапурын Политехникийн сургууль хамтран Дээд боловсролын чанарын баталгаажуулалтыг түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 14 их, дээд сургуулийн төлөөлөл оролцож байгаа юм.
Дэлгэрэнгүй