Аймаг, суманд улс төр, нам дагаж захирал эрхлэгчийн томилгоо хийдэг нь хөгжлийг хойш татдаг талаар багш нар хэлж байна. Цаашид салбартаа тогтвортой ажилласан, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, туршлагатай нь захирал эрхлэгч болдог тогтолцоог хуулиар зохицуулна.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд 393,000 ам.долларын үнэ бүхий судалгааны лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Ингэснээр цахилгаан хангамжийн судалгааны лабораторитой болж байна.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тандах, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилгоор Кембрижийн их сургуулийн зөвлөх баг, БШУЯ-ны ажлын хэсэг хамтран нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, багш бэлтгэх их дээд сургуулиудад ажиллалаа.
ДэлгэрэнгүйСурагчдын XIX олимпийн наадам болох Гимназиад-2022 Франц улсад зохион байгуулагдаж байна. Энэхүү наадамд манай улс анх удаа оролцож байгаа бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон. Жүдо бөхийн 57 кг-ийн жинд Д.Номин хүрэл медаль хүртлээ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эрдэмтэн, судлаачдад баяр хүргээд, бид гавал толгойтнуудаа ашиглаж, хөгжүүлж үндэсний инновацын тогтолцоог бий болгох ёстой. Инновац бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон ийм үед Монголыг инновацын хөндий болгох учиртай гэдгийг залуустаа хандан уриаллаа.
ДэлгэрэнгүйДорноговь аймагт өнөөдөр 21 ерөнхий боловсролын сургуульд 15172 сурагч суралцаж, 1139 багш, ажилтан ажиллаж байна. Харин төрийн өмчийн 33, хувийн хэвшлийн 3, төмөр замын 6 гээд нийт 42 цэцэрлэгт 5804 хүүхэд хүмүүжиж, 749 багш, ажилтан боловсролын үйлчилгээ үзүүлж байна.
ДэлгэрэнгүйБагш, удирдлагууд хичээл практикийн зардлыг жилд хоёр удаа төлөвлөнө. Төлөвлөлтөөс хуваарилах, зарцуулах, хянах гэсэн зарчмаар зардлыг зориулалтын дагуу ашиглана. Багш нарын хувьд өөрт шаардлагатай материал, хэрэглэгдэхүүний жагсаалтаа гаргаж өгөх юм. Хувьсах зардлын хүрээнд цахим хэрэглээний зардлыг багш, удирдлагуудад олгож байгаа. Тодруулбал, багш нарт цахим хэрэглээний зардал болох сар бүрийн дата багцын санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.
ДэлгэрэнгүйБШУЯ-ны төсвийн шинэчлэлийн ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарын цалин урамшууллын тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн, хувьсах зардлын задаргаа, багш нарын хичээл практикийн зардал, дата хэрэглээний мөнгийг хэрхэн бодож олгох талаар ажлын хэсгийн гишүүд зөвлөж байгаа юм. Ажлын хэсгийн уулзалтад 200 гаруй багш ажилтан хамрагдлаа.
ДэлгэрэнгүйБаянзүрх дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 17 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн удирдлагуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзаж тулгамдаж байгаа асуудлынх нь талаар мэдээлэл сонслоо. Баянзүрх дүүрэг нь хүн ам ихтэй, шилжилт хөдөлгөөн тогтмол нэмэгдэж байдаг учир сургуулийн хүрэлцээ өдөр өдрөөр багасаж байгааг захирлууд ярьж байна.
ДэлгэрэнгүйАймгийн тухайд нэг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй. Нийт 400 орчим оюутан суралцдаг. Эдгээр оюутны тоог цаашид нэмэгдүүлэх шаардлагатай. МСҮТ-ийг түшиглэн цэцэрлэг, сургуулийн ширээ сандал хийж, нийлүүлэх, үдийн хоолоор хангах зэргээр ажиллах боломж бий гэдгийг багш нар хэлэв.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийг хуваарилах, төлөвлөх, зарцуулах чиглэлээр Говь-Алтай аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, мэдээлэл өглөө.
ДэлгэрэнгүйНээлтийн арга хэмжээний үеэр хэд хэдэн санамж бичигт талууд гарын үсэг зурсан юм. Эрдэмтэн, судлаачдын инновацын бүтээлч судалгааны ажлыг чанартай гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон зах зээлд нэвтрүүлэх, тогтвортой ажиллах бизнесийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд санамж бичгийн зорилго оршино.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Цахим говь” ТББ-ын дэргэдэх Робот урлангаар зочиллоо.
ДэлгэрэнгүйДэлхийн олон оронд тогтмол зохион байгуулагддаг "Инновацын 7 хоног" арга хэмжээг манай улс 9 дэх жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээ 05 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд болно.
Дэлгэрэнгүй2021-2022 оны хичээлийн жилд Өмнөгөвь аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургуульд 14 мянган хүүхэд суралцаж байна.
Дэлгэрэнгүй