“Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгууллаа.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Боловсролын салбар эрх зүйн болон төсвийн шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ хүрээнд багш нарын цалинг нэмэгдүүлж, үр дүнд суурилсан цалингийн системийг бий болгоод байна. Боловсролын багц хуулийн төслөөр эрх зүйн томоохон шинэчлэлийг хийх боломж бүрдэж байгаа юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсаас БНХАУ-д өнөөдрийн байдлаар 14 мянга орчим суралцагчид суралцаж буй бөгөөд энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа юм. Дэлхийд өрсөлдөх чадвартай шилдэг мэргэжилтэн, хөрвөх чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх нь “Шилдэг боловсон хүчин бэлтгэх” хөтөлбөрийн гол зорилго юм.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын хуралдаанаар Боловсролын ерөнхий газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томиллоо.
Дэлгэрэнгүй“Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсрууллаа.
ДэлгэрэнгүйШинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл шинэчлэгдэж, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн төлөөлөл орсноороо онцлог. Энэ онд орон нутагт шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан Дархан-Уул аймгийн удирдлага, Боловсрол, шинжлэх ухааны газар, багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Дархан хотод 39 цэцэрлэг, 26 сургууль, 9 их, дээд сургууль бий. Эдгээр боловсролын байгууллагад нийт 1754 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 91-97 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд ачаалал нэмэгдэж, жилд 2-3 сургууль ердийн үед гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд 2024 он гэхэд таван сургуулийн өргөтгөл барьж дуусгахаар ажиллаж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа. Тус аймагт АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн харьяа сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуулиудад нийт 2272 оюутан суралцаж, 137 үндсэн багш ажиллаж байна.
ДэлгэрэнгүйОрхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг БШУЯ, “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болж 4 жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.
ДэлгэрэнгүйОрхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа Эрдэнэт дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт хотод ажиллаж байна
Дэлгэрэнгүй“Нийтийн буюу сургуулийн хөлбөмбөг” хөтөлбөрийг Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хэрэгжүүлнэ. 2027 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудын хийхээр санал солилцлоо.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын хороо, Монголын Үндэсний олимпын хороо хамтран “Олимпизм-Спорт-Бие бялдрын хүмүүжил” сэдэвт үндэсний цахим чуулга уулзалтыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургалтын интерактив контент бүтээх төслийн багийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй“ТАБЛЕТ”-Д СУУРИЛСАН ТУРШИХ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дэлгэрэнгүй