card

Цаг үе, үйл явдал

МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ӨНДӨР ЭЭЖ ГАВЬЯАТ БОЛЛОО...

МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ӨНДӨР ЭЭЖ ГАВЬЯАТ БОЛЛОО...

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өдгөө 90 насны өндөр босгыг даваад буй ХААИС-ийн анхны багш, доктор, профессор Сономдоржийн Ичинхорлоо багшид Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгийг гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ. Тэдний дунд боловсрол, шинжлэх ухааны салбарын төлөөлөл багтсан юм. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

Дэлгэрэнгүй
“ДОНОРЫН УУЛЗАЛТ 2021” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“ДОНОРЫН УУЛЗАЛТ 2021” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Боловсролын шинжлэх ухааны яам донор байгууллагуудын 2021 оны уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хамтран зүтгэгч, хөрөнгө оруулагч элчин сайдын яамд болон олон улсын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцсон. Мөн Монгол Улсаас гадаад улс оронд эх орноо төлөөлж байгаа элчин сайдууд цахимаар оролцсон юм

Дэлгэрэнгүй
ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ иргэний андгай өргөх ёслол боллоо. Ёслолд энэ онд 16 нас хүрч байгаа 43166 иргэн оролцсон юм. Төрийн ордны их танхимд энэ арга хэмжээ болохтой зэрэгцэн 21 аймаг 9 дүүрэгт мөн андгай өргөх ёслол болсон юм.

Дэлгэрэнгүй
БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭНГ НЭЭЛЭЭ

БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭНГ НЭЭЛЭЭ

Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд АШУҮИС-ийн дэргэд Био анагаахын нэгдсэн хүрээлэнг байгуулж, салбар дундын лабораторийг ашиглалтад орууллаа. Энэ хүрээлэнд орчин цагийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг хийх боломжтой.

Дэлгэрэнгүй
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛ, АУТСОРСИНГИЙН ТӨВ 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛ, АУТСОРСИНГИЙН ТӨВ 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

БНЭУ-ын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл болох БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Дэлгэрэнгүй
БЕЛАРУСЬ УЛСТАЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

БЕЛАРУСЬ УЛСТАЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанд БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Щербаков Сергей Сергеевич тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.

Дэлгэрэнгүй
ПОЛЬШ УЛСАД СУРАЛЦУУЛАХ ОЮУТНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

ПОЛЬШ УЛСАД СУРАЛЦУУЛАХ ОЮУТНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо. Мөн энэ хуралд оролцох үеэрээ тус улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскатай уулзсан юм.

Дэлгэрэнгүй
ФРАНЦЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ СУРГАХАД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

ФРАНЦЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ СУРГАХАД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

Монгол, Франц хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны 95 жилийн ой энэ жил тохиож байна. Тодруулбал 1926 онд Монголоос анхны 6 оюутан Францад очиж суралцаж байсан түүхтэйг уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд онцоллоо.

Дэлгэрэнгүй
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР 100 ЖИЛИЙН ОЙГООРОО ХӨДӨЛМӨРИЙН БААТАРТАЙ БОЛЛОО

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР 100 ЖИЛИЙН ОЙГООРОО ХӨДӨЛМӨРИЙН БААТАРТАЙ БОЛЛОО

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цолыг хүртээлээ.

Дэлгэрэнгүй
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

Өнөөдөр Монгол Улсад үндэснийхээ түүхэн уламжлал, олон улсын нийтлэг жишиг, хандлагыг хослуулсан шинжлэх ухаан, технологи, инновацийн бие даасан тогтолцоог хөгжүүлэхэд шинжлэх ухааны академи болон үе үеийн эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны шилдэг менежерүүд жинтэй хувь нэмэр оруулсан.

Дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСӨВ ЦАХИМ БОЛЛОО

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСӨВ ЦАХИМ БОЛЛОО

Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2022 оны төсвийг Улсын Их Хурал баталсан. Баталсан төсвийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбар ирэх онд 2,4 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулна.

Дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР ТЭРБУМ МОД ТАРИХ АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОНО

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР ТЭРБУМ МОД ТАРИХ АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОНО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” болж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, аргазүй, чадварлаг боловсон хүчин үүнтэй уялдан бий болох хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх ажилд манлайлан оролцоно.

Дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАНД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАНД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Сүхбаатарын одон, Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа. Шагналыг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ТҮҮХ НОМ БОЛЛОО

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ТҮҮХ НОМ БОЛЛОО

Монголын боловсролын түүх, мэргэжлийн нэр томьёо, танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг багтаасан “Монголын боловсрол” нэвтэрхий толь 2 ботийг эмхэтгэлээ. Энэ ном нь Британика толь бүтээдэг олон улсын стандартын дагуу бүх мэдээллийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан, боловсролын бүхий л асуудлыг багтаасан салбарын анхны нэвтэрхий толь болж байна.

Дэлгэрэнгүй